Молдав: Барууныг дэмжигч Майя Санду дахин ялалт байгуулав

Молдав: Барууныг дэмжигч Майя Санду дахин ялалт байгуулав

Молдав: Барууныг дэмжигч Майя Санду дахин ялалт байгуулав

Молдавын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат Ням гаригт /2024.11.03/ боллоо. Эцсийн шатанд барууныг баримтлагч ерөнхийлөгч Майя Санду Оросын талыг баримтлагч, Социалист намаас нэр дэвшигч, ерөнхий прокурор асан Александр Стояноглотой өрсөлдөв.

Сонгуулийн ирц 54 орчим хувьтай буюу 1.68 сая сонгогч сонголтоо хийжээ. Эцсийн дүнгээр Майя Санду 55.03 хувиар ялалт байгуулж, түүний өрсөлдөгч Александр Стояногло 45 хувийн санал цуглуулав. Эхний шатанд Майя Санду 42 хувь, Александр Стояногло 26 хувийн санал тус тус авсан байна.

Энэ удаагийн сонгуульд Кремлийн хөндлөнгийн нөлөө орсон байж магадгүй гэж сэжиглэж буй. Ням гаригт хууль бус сонгогчдыг дотоодоос болон хилийн чанадаас санал авах байр руу зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн нотлох баримт байгаа гэж Молдавын цагдаа нар мэдэгджээ. Мөн Франкфурт, Ливерпул, Нортхамптон дахь санал хураах байруудад тэсрэх бөмбөг тавьсан гэж хуурамчаар заналхийлсэн хэрэг гарсан байна. Энэ нь санал хураалтыг зогсоох зорилготой үйлдэл байсан гэж Молдавын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Оросын дэмжлэгтэй олигарх Илан Шор өнгөрсөн сард болсон санал хураалтын өмнө Кремльд ээлтэй нэр дэвшигчийн төлөө ажиллах хүмүүст мөнгө санал болгосон гэх мэдээлэл гарсан. Түүнийг есдүгээр сараас аравдугаар сарын хооронд олон улсын хоригт хамрагдсан Оросын банкаар дамжуулан 130 мянга гаруй хүнд 39 сая ам.доллар өгсөн гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газар олон байршилд нэгжлэг хийж, 2.7 сая ам.доллар хурааж авчээ.

Энэ сонгуулиар Молдавын хувь заяа Европ руу чиглэх үү, Кремлийн тойрог замд буцаж орох уу гэдгийг шийдэх байв. Орос, Украины дайн ид өрнөж буй сүүлийн жилүүдэд ерөнхийлөгч Майя Санду Молдавыг Европын холбоонд урьд өмнөхөөс илүү ойртуулсан гэж үздэг.

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 109.70.100.6

Одоо Транснистр ээ буцааж ав тэнд байгаа оркуудыг модон жорлон улс руу нь хөөгөөд явуулдаг газар.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.88.164

Молдавчууд , Оросуудыг хөөж явуулбал таарна
Оросын цэргийг гаргаасай

Avatar

Зараа 2024-11-04 124.158.108.116

кикимора болотная

Avatar

зочин 2024-11-04 66.181.160.120

Путин дэлхийгээр нэг хэрэггүй юмнд мөнгө тарааж байхаар хэдэн ядуусаа тэжээхэд яадаг байнаа… Энэ Оросууд ёстой сонин сэтгэхүйтэй үндэстэн юм аа ..

Avatar

Нэргүй 2024-11-04 103.29.146.148

Heleed yuhev. Yas yuman deer ed nart amidral yamar baih ni yamarch hamaagui. Aguu Oros oron hurshuudee daramtalj baival boloo kkk.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.89.240

Тэгэлгүй яахавдээ,,,,өвөл баас нь данхрааддаг орос модон жорлон сонгох уу,,,,,ус татаад цэвэрлэчихдэг европ шаазан жорлон сонгох уу,,,,гэж байгаатай агаар нэгэн юмшүүдээ,,,,,

Avatar

Нэргүй 2024-11-04 103.212.119.191

Болж!!! Нэг ч гэсэн улс оросын дарамтнаас салж байвал дэвшил!!!

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.89.226

АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! АМА ТААТ САРМАГЧИН !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж