Хогийн пункерт гал гарч, угааржилтын бүсээс 25 иргэнийг гаргажээ

Хогийн пункерт гал гарч, угааржилтын бүсээс 25 иргэнийг гаргажээ

Хогийн пункерт гал гарч, угааржилтын бүсээс 25 иргэнийг гаргажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцанд гал гарч 25 иргэн угаартаж болзошгүй нөхцөл байдалд оржээ. Тодруулбал тухайн орон сууцны орцонд утаа гарч, улмаар Тус Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиж, ажилласан байна. ОБЕГ-ийн өгсөн мэдээллээр тухайн дуудлага өдрийн 11:00 цагийн үед ирсэн бөгөөд шалгалтаар тухайн орон сууцны хогийн сувагт хог шатаж байсныг тогтоожээ. ОБЕГ-ийн алба хаагчид угааржилтын бүсээс нийт 17 том хүн, 8 хүүхдийг гаргасан. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэж мэдээлээ.

2024 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1444 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнд нийт 9.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 35 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо мэдээ байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд иргэд та бүхнийг гал түймрийн эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 203.98.77.154

Пункер гэнэ ээ. Энэ сэтгүүлчдээс ер нь мэргэжилдээ таарах хүн байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж