АНУ-ын сонгууль: Анхны эмэгтэй ерөнхийлөгч үү, 47 дахь эрэгтэй ерөнхийлөгч үү?!

АНУ-ын сонгууль: Анхны эмэгтэй ерөнхийлөгч үү, 47 дахь эрэгтэй ерөнхийлөгч үү?!

АНУ-ын сонгууль: Анхны эмэгтэй ерөнхийлөгч үү, 47 дахь эрэгтэй ерөнхийлөгч үү?!

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жил тутам арваннэгдүгээр сарын эхний Мягмар гаригт болдог. АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Вашингтоны цагаар арваннэгдүгээр сарын 5-нд, Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 6-нд явагдана.

Дэлхий нийтийн гол анхаарал сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дээр төвлөрч байна. Нийт ДНБ нь 27.974 триллион, нэг америк иргэнд ногдох 83.06 мянган ам.доллараар яригддаг тэргүүлэх эдийн засагтай улсын удирдагч хэн болох нь дэлхийн онцгой чухал үйл явдал юм.

Нэгдсэн улс нь улс төрийн олон намын тогтолцоотой ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын дунд өрнөдөг, лидерүүд нь засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн байдаг.

Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр Цагаан ордонд амьдрах хугацаа нь дуусгавар болох Жой Байдены засаглалын үед Америкийн ДНБ-ий бодит өсөлт дунджаар 3.4, ажилгүйдлийн түвшин 3.6 хувьтай байжээ. 2023 оны дунд үе гэхэд АНУ-д 13 сая гаруй ажлын байр нэмэгдсэн нь  түүхэнд байгаагүй хурдацтай өсөлт авчирсан байна. Жо Байдены эдийн засагт барьж ирсэн гол бодлого нь баян, чинээлэг иргэдээс авах татварыг өсгөж, иргэдийн эрүүл мэндийн зардлыг бууруулахад чиглэсэн. Дашрамд сонирхуулахад, Орос-Украины дайны дараа Америк байгалийн хийн хамгийн том экспортлогч орон болсон юм.

Улс төр, эдийн засаг, цэрэг арми болон биотехнологи гэж их гүрнүүдийг эрэмбэлдэг дөрвөн голлох үзүүлэлтээр дэлхийд ноёлох байр суурьтай, ардчилал эрх чөлөөний эх орон болох АНУ-ын Төрийн тэргүүний ээлжит сонгуульд Бүгд найрамдах намаас АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч асан Доналд Трамп, Ардчилсан намаас АНУ-ын анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч Камала Харрис нар өрсөлдөж байна. Америкийн ард түмэн  тэдний хэнийг нь ерөнхийлөгчөөрөө сонгохоос дэлхийн улс төрийн чиг хандлагад томоохон өөрчлөлт гарах нь дамжиггүй юм.

Түүх сөхвөл, АНУ нь орчин цагийн түүхэнд Бүгд найрамдах төрийн тэргүүн болох ерөнхийлөгч хэмээх албыг бий болгосон анхны улс агаад сонгуулийн өвөрмөц системтэй улс аж.

АНУ-ын ерөнхийлөгч нь АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн, сүүлийн 14-өөс доошгүй жил тус улсад оршин суусан, 35 болон түүнээс дээш насны иргэн байх ёстой гэж Үндсэн хуульдаа зааж өгчээ.

АНУ-ын Үндсэн хуулийг  анх 1787 онд батлахдаа ерөнхийлөгчийн сонгуульд муж бүрийн тэгш төлөөллийг хангах үүднээс Конгрессийн бүтэц болон сонгогчийн коллеж системийг баталж өгсөн байна.

АНУ-ын ерөнийлөгчийн сонгуулийн процесс нь үндсэн дөрвөн үе шаттай. Үндсэн хуулийн шаардлагыг хангасан хэн ч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох бөгөөд эхний үе шат нь намын анхан шатны сонгууль.

Энэ нь нэр дэвшигчдийг зөвхөн нам дотор нь төдийгүй нийгэмд бүхэлд нь таниулж өгдгөөрөө чухал ач холбогдолтой.  Сонгуулийн жил хоёрдугаар сараас эхэлдэг уламжлалтай. Улс төрийн голлох намууд нэр дэвшигчдээс олонхын санал авсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн нэр дэвшигчээр зарлаж, намын их хурал зохион байгуулдаг.  Энэ жилийн сонгуулийн хувьд Бүгд найрамдах нам долдугаар сард, Ардчилсан нам наймдугаар сард  намынхаа их хурлыг зохион байгуулж нэр дэвшигчдээ зарласан юм. Албан ёсоор нэр дэвшигчдээ зарласны дараах хоёр үе шат нь төрийн сонгуулийн шатууд, бүх нийтийн  санал хураалт.

Тэр тусмаа сонгогчдын төлөөлөгчдийн санал хураалтууд нь Нэгдсэн улсын ерөнхийлөгч, дэлхийн хамгийн хүчирхэг армийн рөнхий командлагчаар хэн сонгогдохыг шийддэг.

Үндсэндээ ард түмэн нь Төрийн тэргүүнээ сонгох чөлөөт сонгуульд оролцдог ч нийт  сонгогчдын төлөөлөл  болох  538  хүний санал голлох нөлөө үзүүлнэ.  АНУ-ын сонгуулийн түүхээс уншихад нийт сонгогчдын саналаар биш сонгогчийн коллежийн саналаар 1876 онд Ратэрфорд Хэйс, 1888 онд Бинжамин Харрисон, 2000 онд Жорж Буш, 2016 онд Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.

Нэр дэвшигчдийн тухайд америкууд олон талаас нь шалгуур тавьж, олон янзын статистик гаргаж дүгнэдэг. Эдгээрээс хамгийн сонирхолтой статистик нь нэр дэвшигчдийн өндрийн хэмжээ.  Нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн өндөр ерөнхийлөгч нь А.Линкольн, түүний биеийн өндөр 193 см байсан бол хамгийн намхан нь Жеймс Мэдисон, өндөр 163 см байжээ. Харин өнөөгийн нэр дэвшигчид болох Доналд Трамп 190 см өндөртэй, Камала Харрис 164 см өндөр байна.

Нэр дэвшигчдийн хувьд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп словен гаралтай загвар өмсөгч цагаачтай гэрлэсэн бол, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис нь жамайкын уугуул цагаач хуулийн профессорын охин юм.

Камалагийн хувьд Доналд нэртэй хүний охин бөгөөд Доналд нэртэй хүнтэй ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Мөн өөр нэг сонирхолтой зүйл нь Доналд Трампын хүргэн нь жүүд гаралтай бизнесмэн бол Камала Харрисын нөхөр нь жүүд гаралтай хуульч аж.

Нэр дэвшигчдийн хувийн онцлогуудаас гадна сонгуулийн амлалтууд, сонгогчдод өгч байгаа гол мессежүүд сонгуулийн том хөзөр байдаг. Үе үеийн Америкын ерөнхийлөгчийн сонгуульд эдийн засаг, эрүүл мэндийн даатгал, Дээд шүүхийн томилгоо, татварын асуудал, цагаачлалын бодлого, үр хөндөлт, гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлах үзэл, уур амьсгалын асуудал  мэтгэлцээний голлох сэдэв болдог.

Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын кандидатууд хэн нь ям ар бодлогыг үргэлжлүүлэх, эсвэл эрс шинэчлэх мэтээр тухайн цаг үеийн улс төрийн уур амьсгалд тохирсон тоглолт хийдэг. Бүгд найрамдах намын нэр дэвшигч Трамп АНУ-ын засаг захиргааны тэргүүнээр дөрвөн жил ажилласнаас өөр төрийн албанд ажилласан түүх намтаргүй бол Харрисын хувьд Америкийн шүүх болон хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд гурвууланд нь ажилласан туршлагатай гэдгээрээ Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бүх нэр дэвшигчдээс ялгарч байна.

АНУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль олон талаараа маш их онцлогтой сонгууль болж байна. Юуны өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, хоёр том цөмийн гүрэн болох АНУ-ОХУ, Орос-Украины дайны хоёр том оролцогч болон эдийн засаг, улс төрийн харилцаа илтэд хурцадсан үед энэ сонгууль болж байна. Мөн Ойрхи дорнодод дэгдээд байгаа Израйль ба Арабын орнуудын хооронд үүссэн дайнд энэ хоёр том гүрэн бас эсрэг тэсрэг байр суурьтай байгаа билээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бол дэлхий даяар дайны хамрах хүрээ томрох, оролцогчдын тоо нэмэгдэх эгзэгтэй цаг үед голлох шийдвэрүүдийг гаргах, цэрэг дайны төдийгүй дайны дараах дэлхий ертөнцийг, дайнд нэрвэгдсэн улс орнуудыг сэргээх босгох санал санаачлагыг манлайлан ажиллах хүчирхэг улс төрчийг сонгох сонгууль юм.

Монгол Улсын хувьд АНУ-ын улстай дипломат харилцаа тогтоосны 37 жилийн ой энэ жил тохиож байна. Гуравдагч хөршийн бодлогод суурилсан энэ харилцаа хоёр талын өндөр хэмжээний айлчлалуудаар улам баталгаажсаар өдийг хүрчээ.

Далайд гарцгүй Монгол орны хувьд эдийн засгийн хязгаарлагдмал боломжтой, хөрш хоёр орныхоо экспорт, импортоос эдийн засаг нь хараат байдаг учраас гадаад харилцааны бодлогоо тогтвортой, ухаалаг байлгах үндэсний эрх ашиг бидэнд бий.

Тиймээс Монгол Улсын аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, гуравдагч бодлогын болон стратегийн түншийн харилцаа зэрэг нь дэлхийн том гүрнүүдийн гадаад бодлогын үндсэн үзэл баримтлалтай үндэсний эрх ашгаа зохих түвшинд уялдуулж, хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг болох сайн засаглал, ардчилал хүний эрх эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан харилцах хэрэгцээ шаардлага бий.

Энэ үүднээс Монгол Улсын стратегийн түнш болох дэлхийн тэргүүлэх гүрний ерөнхийлөгчийн сонгууль монголчуудын ч анхаарлын төвд байх учиртай. Товчоор хэлбэл, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль холын сонгууль биш, тэр улс ч холын Америк биш билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-04 103.145.234.104

Камала Харрис АНУ-ын Ерөнхийлөгч болно.

Avatar

Зочин 2024-11-04 66.181.183.42

Трамп илт давуу байдлаар ялчих үед

Avatar

Иргэн 2024-11-04 59.153.114.202

23 оны дунд үед 13 сая ажлын байр нэмэгдсэн гэнэ үү тэрэн шиг худлаа юмбхгүй ээ

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.90.196

Чи муу юугаа мэдэж шаажаагаан бэ ?!

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.176.41

Америк ардчилсан улс гэдгийг очсон хүмүүс мэдэх байх ямар ч царай зүстэй хүн эрхээ эдэлдэг Хүнийг ялгах шар арьстан гэж доромжлох чукча онигорууд гэж оросууд шиг доромжлон дээрлэхэх юм бхгүй эрх чөлөө үнэртдэг Бизнес хийвэл хуулийн дагуу бол ямар ч асуудалгүй байдаг Бид ч яахав Ленин багшаа шүтээд л коммунизм гэх онолоосоо салж чадахгүй төрийн өмчтэй компани олныг байгуулж дарга нар нь сайд нар нь цуслах гээд л оочерлоод л амьдарч бна доо

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.181.135

Чамайг тэнд муу х***а л гэнэ.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.131.251.130

Хэн ч гарсан коммунизмын шинэ сэргэлттэй тэмцэнэ
АНУ аугуу гүрэн

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.187.89

35 наснаас аматерасутай тэврэлдэх юм байжээ

Avatar

Нэргүй 2024-11-04 202.179.26.115

Америк дэлхий дээрх дайн сөргөлдөөн болгонд оролцож байдаг, бусдын орон руу дайрч байхад нь хэн ч анхааруулж чаддаггүй супер орон. . Ирак Сири Ливи Серби …гээд л тоочвол явж өгнө. Америкт Филадельфийн Кенсингтоны гудамж нь хар тамхины супер жишээ. агаарт хар тамхи нь үнэртээд л, гудамж зам дээр мансуурсан хагас үхдэл, зомби болсон нүцгэн шалдан хэвтсэн дүүрэн хүн. Даалгавраа хийсэнгүй гэж зэмлэсэн багшийгаа өврөөсөө б** гаргаж ирээд буудна.Тийм гажуудлаа хүний эрх гэж дээдэлнэ

Avatar

Америкийн нэгдсэн улс хэзээ ч дампуурахгүй сөнөхгүй том гүрэн. 2024-11-04 66.181.190.60

Манай Дэлхий дээр одоо цорын ганц супер гүрэн байгаа. Эдийн засаг цэрэг арми аль талаараа Америк бол үнэхээр супер гүрэн. Америкийн нэгдсэн улсын эдийн засаг хэзээ ч ямар ч үед дампуурахгүй сөнөхгүй ээ. Яагаад гэвэл Дэлхийн гол валют доллар хэвлэдэг улс шүү дээ. Дээр нь Америк улс маш их байгалийн баялагтай олон зуун сая хүн амтай учраас энэ улс үргэлж хүчтэй улс хэвээр байх болно. Америкийн нэгдсэн улс бол үнэхээр бардам өөртөө итгэлтэй том улс даа. Одоо ч цагаачид Америкт олноороо очиж байна.

Avatar

Америк улс дампуурч байгаа хөө 2024-11-04 122.201.31.152

Америкийн өр нь 36 триллион блсон до Одоо.хэзээ ч талж чадахгүй болсон до Дээр нь хятад улс америкыг эдиын засагаар гүйцэж байна Америкд лон сая цагаач ирж ажилгүйдэл гэмт хэрэг хар тамхи зэвсэгийн худалдаа гаарч нийгэм нь дампуурч байна тэнд ирээдүй баыхгүй ээ

Avatar

Худал шүү 2024-11-04 122.201.31.152

Улс оронууд долларийн нөлөөнөөс гарах гэж хоорондоо өөрсдийн мангөөр худалдаа хийж эхэлсэн шү чи одоо.харал даа алтаны үнэ 2800 доллар болж. Доллар нөөцд авахгүй байнаа сая америкууд өөрсдөө. Хамгийн хүчэрхэг армыг оросийх гээд байна дээр америкийн нефтийн нөөц эхэны. 10 д орохгүй шүү зөххөн хийгээр 5 р орох байх бусадаар бол.бүгд нөөцгүй болж байгаа америк жил бүр дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдхүүнээр буурч байгаа да 1990 оны хүчэрхэг. америк байхгүй болсон доо

Avatar

Donald Trump must win this 2024 American presidential election. God bless. 👍🌍🇺🇸 . 2024-11-04 66.181.190.60

Now nationalism is gaining ground all over the world and isolation is taking place rapidly, and a multi-polar world has already been created. Donald Trump is the only person who can stand up for the entire American people. Donald Trump must win this 2024 American presidential election. God bless. 👍🌍🇺🇸 .

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.89.240

Хэн нь ч гарсан бай,,,,,ялгаагүй,,,,орос украин орныг төдийгүй, дэлхий дахиныг хүн төрөлхтөнмйг бөгспутины орос фашизмаас аврах хүнд хэцүү үйл хэрэгт хүчин зүтгэх хувь тавилан тохиождээ,,,

Avatar

Юун дэлхийг захирах бэ дэ өөрсдөө дампуурч байхад 2024-11-04 122.201.31.152

Танай дампуу америкийг тоодог улс байхгүй болсон доо хятад энхтхэг бразиль иран турк оронууд огт тоож үзэхгүй байгаа шүү америк улс дампуурч нийгэм нь улам анархи болж өр нь 36триллион болж гэмт хэрэг хар тамхины дондолт ихсэж улс орон нь хянаж чадахаа болоод байнаа

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.90.196

Дайн эхэлж өлөөсөн орон тэр лайндаа ялагдаж дуусдаг жамтай болоод байгаа шүү !

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.181.135

ш*****а Бадмаа. Тэр хар авгай л биш шүү.

Avatar

Нэргүй 2024-11-04 124.158.120.50

АНУ манай улсыг хамгаална гэж үлгэр шүү, 2 хөршийнхөө арга эвийг олж наймаа хийх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.191.77

АНУ манйхыг хамгаалах нь байтугай үгүй хийнэ.

Avatar

ZOCHIN 2024-11-04 58.160.64.25

TRAMP L BISHSHUU… UUR HEN CH BSAN YAHAV … TRAMP BOL GAMSHIG…

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.91.129

ODOO UDAHGUI

Avatar

Нэргүй 2024-11-04 103.57.94.120

Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж