Сурвалжлага: Түлээний хэмжээ жижгэрч, үнэ 1000-2000 төгрөгөөр өсчээ

Сурвалжлага: Түлээний хэмжээ жижгэрч, үнэ 1000-2000 төгрөгөөр өсчээ

Сурвалжлага: Түлээний хэмжээ жижгэрч, үнэ 1000-2000 төгрөгөөр өсчээ

Хүйтний ам наашилж өвлийн эхэн сар гарсан энэ үед иргэдийн хамгийн их анхаарлаа хандуулдаг зүйл бол түлээ нүүрс. Энэ өвлийг хэрхэн дулаахан давж, гал алдахгүй байх талаар бодож буй хүмүүс олон бий. Тэгвэл бид энэ удаагийнхаа сурвалжлагыг “Цайз” захаас бэлтгэн хүргэж байна.

Бидний сайн мэдэх түлээ нүүрс хамгийн түгээмэл борлуулдаг Цайз зах болон, 16 дугаар хороолол орчимд тав алхаад л 25 килограммын сайжруулсан шахмал түлш, шуудай мод зарж байгаа хүмүүс зам дагуу зогсох ажээ. Оройн 18:00 цагийн орчимд иргэд хамгийн их түлээ авдаг аж. Учир нь ажлаа тараад замаараа түлээгээ авчхаад гэртээ харьдаг байна. Тэдний нэг иргэн Д.Батхүү. Түүний хувьд “Цайз” захаас мод, нүүрсээ бэлтгэхээр “Монел” гэх газраас тус газрыг зорин иржээ. Учир нь гэрт нь ойр мөн мод арай хямд байдаг гэнэ. Тэрбээр “Манайх түлээгээ ихэвчлэн бүтэн сайн өдөр авчихдаг юм. Түлээгээ нэг удаад авахдаа долоо хоногийн хэрэглээгээр авдаг. Өдрөөс өдөрт бараа материалын үнэ өсөөд байна шүү дээ. Манайх ам бүл дөрөв. Ах нь ганцаараа ажилладаг. Нэг хүний цалингаар бүх зүйлийг зохицуулах амаргүй л байна. Уг нь түлээгээ сар сараар авчихвал гэж бодох юм. Даанч боломж нь болохгүй байна. Тэглээ ч энэ нүүрсийг чинь нэг айлд долоо хоногт долоон шуудайг өгдөг. Анх хэрэглээнд гарч байхад тав билүү зургаан шуудайг өгдөг байсан. Тэр нь ид өвлийн хүйтэнд хаанаа ч хүрдэггүй байлаа. Одоо нэг хоногт нэг шуудайгаар тооцож өгдөг болсон нь арай дээр л байна. Манайх монгол гэрт амьдардаг болохоор нэг шуудай нэг өдөрт бол хүрдэг. Харин тэр том том байшинтай айлуудад хүрдэггүй л гэх юм билээ. Шахмал түлшний хувьд жаахан нунтагтай байдаг. Ганц энэ жил ч яригдаж байгаа асуудал биш. Өнгөрсөн жилүүдэд ч тийм л байсан. Уг нь гайгүй илч сайтай байдаг. Мөн маш их тортогтой. Үнсээ буулгахад хамаг юм л тоос дардаг. Үнс их гардаг. Манайх төслийн зуух хэрэглэдэг учир дулаанаа сайн барьдаг. Харин энэ жил шуудай модны үнэ нь нэмэгдсэн байна. Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд мод бага ордог давуу талтай. Асаахдаа нэг удаа мод хэрэглэдэг. Өглөө галлачхаад өдөржин байж байгаад орой шинээр галладаг ингэж өдөрт хоёр удаа буюу хоёр хувин нүүрс хэрэглэдэг. Тийм болохоор долоо хоногт гурван шуудай мод, долоон шуудай нүүрс одоохондоо болж л байна.

Нүүрс нэг шуудай нь 3750 төгрөг, мод жижиг шуудай нь 8000 төгрөг. Долоо хоногт 40 гаруй мянган төгрөг түлээндээ зарцуулж байна. Үүнийг сараар бодохоор 200-аад мянган төгрөг сардаа түлээ, нүүрсэндээ зарцуулдаг. Өвлийн улиралд 11-2 сарын хооронд ойролцоогоор түлээндээ 800 орчим мянган төгрөг зарцуулдаг аж.

Үүн дээр хоол хүнс, хувцас хунар, цахилгааны мөнгө гээд хүний хэрэглээ барагдах биш дээ. Гэхдээ яах вэ болоод л байна. Ах нь машинаа зам дагуу тавьсан болохоор удаан зогсоод байж болохгүй нь гэсээр түлээ, нүүрсээ жижиг тэрэгнийхээ тэвшинд ачиж аваад цааш явав.

"Цайз" зах орчимд зам дагуу түлээ борлуулдаг н.Баяраагийн хэлж буйгаар, сайжруулсан шахмал түлш 25килограмм шуудайтай нь өнгөрсөн жилийнхтэй ижил буюу 3750 төгрөг. 1тонн шахмал түлш 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.Харин шуудай модны үнэ 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Жилээс жилд шуудайтай модны хэмжээ жижгэрч, үнэ өсч байгаад зарим иргэд бухимдаж байгаа гэдгийг ч хэлж байлаа. Мод бэлтгэн нийлүүлж байгаа иргэдийн хувьд өртөг өссөн гэх шалтгаанаа үнээ нэмсэн гэв.

Тодруулбал, жижиг 10 килограммын шуудайтай мод 7500-8000 төгрөг бол 25 килограммын шуудайтай модыг 10000 төгрөгөөр борлуулж байв.

Тэрбээр, монгол гэр байшин хоёрт хэрэглэх түлээний хэмжээ ялгаатай байдаг. Картаар нэг айлд долоон шуудай нүүрс өгөх хэмжээтэй. Энэ нь ес эхэлсэн өвлийн ид үед том байшинтай айлуудад хүрдэггүй. Иргэд өнөөдөр түлэх нүүрсгүй болчихлоо нэг шуудайг өгөөч гээд гуйгаад ирэхээр нь өгөөд явуулдаг. Бид нар өөрсдөө захиалгаа Тавантолгой түлш компанид өгдөг. Гэхдээ ихэвчлэн нэг удаад 10тн ирдэг. Энэ нь 400 шуудай гэсэн үг. 400 шуудай нүүрсийг хоёр хоногт борлуулдаг буюу өдөрт 5тн орчим сайжруулсан шахмал түлш борлуулдаг байна. Заримдаа айлууд нийлээд 1тонноор нь авдаг гэв.

Иргэдэд өвлийн улиралд хамгийн чухал хэрэглээ нь дулаан байх учраас ямар нэгэн байдлаар мод түлээндээ хамгийн түрүүнд мөнгөө хуваарилдаг. Хоолтой хонох уу, дулаан хоэох уу гэсэн сонголт ирэхэд хүн дулаан хонохыг л сонгодог. Тийм учраас түлээ, нүүрсний худалдаа иргэдийн хэрэгцээн дээрээ тулгуурлаад борлуулагдаж байна. Заримдаа хоногийн түлх түлээгүй болчихлоо гэх хүмүүс ч мэр сэр ирнэ. Модны өртөг өндөр байна гэв.  Мөн модыг куб метрээр нь буюу хөрөөдсөн мод зарж байх ажээ. Нэг куб хөрөөдсөн мод 140 мянган төгрөгийн үнэтэй. 54 ширхэг хэрчим ирдэг бөгөөд 20 ширхэг шуудай модтой тэнцдэг байна. Худалдагч эмэгтэйн хэлснээр шуудайгаар авснаас ингээд бөөнөөр нь авчихвал илүү амар байдаг. Хөрөөдөөд хагалахад бэлэн болгочихсон болохоор иргэд ихэвчлэн кубээр авдаг. Зарим тохиолдолд нэг хашаанд байдаг айлууд нийлээд авчихдаг. Тэгж авдаг хэд хэдэн айл бий гэв. Энэ нь хоёр айлд нэг сар арай хүрдэггүй. Нэг айл дангаараа хэрэглэвэл нэг сар бараг болдог гэсэн юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 15-наас эхлэн нийслэлд борлуулалтын цэгүүдээр шахмал түлш борлуулж эхэлсэн. Энэ жил 670 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж байгаа ажээ. Нийслэлийн хэмжээнд 42 агуулахад 296мянган тонн шахмал түлшний нөөцтэй байгаа юм байна.

Иргэн Ж.Туяагийнх 7*8 хэмжээтэй байшинтай, энгийн зуух хэрэглэдэг байна. Өвөлд түлээндээ багагүй мөнгө зарцуулдаг гэнэ. Байшин нь том учир өдөрт гурван удаа гал түлдэг ажээ. Ингэхдээ нэг удаад наймын хувингаар нэг хийж галладаг гэнэ. Энэ 4-5 цаг орчим дулаанаа хадгалдаг ажээ.  Тэрбээр, "нэг өдөрт нэг шуудай гаран сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг. Гал түлэх бүртээ мод хэрэглэдэг учир 8000 төгрөгийн 10кг-ын шуудайтай модыг өвлийн ид хүйтэнд бүтнээр нь хэрэглэх тохиодол бий" гэв. Ингэж эднийх долоо хоногт долоон шуудай мод, арваад шуудай нүүрс галлагаандаа ашигладаг. Энэ нь долоо хоногт 80 орчим мянган төгрөг бөгөөд сараар авч үзвэл түлээндээ 320 орчим мянган төгрөг зарцуулдаг гэсэн үг. Гурван сараар бодоход нэг сая гаруй төгрөг зарцуулах тооцоо гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.183.233

Монголд стандарт, ёс зүй гэсэн ойлголт ямар түвшинд байдгийг түлээний шуудай харуулдаг юм. уг нь шуудайнд стандарт хэмжээ байдаг. гэхдээ хэмжээ жижгэрч байгааг хэнч анзаарахгүй байсаар нэг мэдэхэд тор болчихсон удахгүй уут болоход бас л хэнч анзаарахгүй байх ккк

Avatar

Нэргүй 2024-11-04 202.9.40.195

энэг аймаар өлөн түлээний наймаачид бас иргэдийг зовоох юд. Аргагүй дээр нь төр гэж хариуцлага тооцох хүн байх биш д.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.94.30

Монгол улс улам л ядуурсаар дулаан, цахилгаан, түлшний үнэ нэмэгдсээр л

Avatar

Нэргүй 2024-11-04 139.5.219.134

эрчим хүчийг хувьд гаргавал нэг иймэрхүү л болж хувирна

Avatar

hfhjfdf 2024-11-04 202.9.40.127

Нам төрийн нэрийг барьж хулгай зэлгээ хийсн бузар шааруудыг цэвэрлх ажлыг хий улсыг тахал болгож доррйтуулсн шаарууд.

Avatar

Монгол хүү 2024-11-04 64.119.29.63

ЭНЭ Ч УУЛ НЬ ҮНЭХЭЭР МОНГОЛ ХҮНИЙ ӨӨРӨӨ Л БОЛЖ БАЙВАЛ БУСДЫГ ЯСАНД НЬ ТУЛТАЛ Ч МӨЛЖДӨГ ХӨГИЙН МУУХАЙ ЗАНГИЙН НЭГЭН ИЛРЭЛ МӨНӨӨСӨӨ МӨН… ГЭВЧ ЭНЭ БАЙДЛЫГ ДАВРААЖ БАЙГАА ЭНЭ ТӨР ЗАСГИЙН АРЧААГҮЙ БОДЛОГО Л ЭНЭ БҮХНИЙ ЭХ ҮНДЭС ЯАЛТЧГҮЙ БОЛООД ЭНЭ АСУУДАЛ ГУЧ ГАРУЙ ЖИЛ БОЛЖ БАЙНА. МОНГОЛ ХҮМҮҮС УЛАМ БҮҮР ЗЭРЛЭГШИЖ, ЁС ЗҮЙ, СОЁЛ, ОЮУН УХААН НЬ БАГАССААР БАЙГААГИЙН ЖИНХЭНЭ БУРУУТАН НЬ ЭНЭ ҮЕИЙГ УДИРДАН ЧИГЛҮҮЛЖ БАЙСАН МАН, АН ХОЁР МӨНӨӨСӨӨ МӨН …

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.178.38

1т -ныг нь 70юунаар зараад 1шуудайг нь 70юунаар буцааж авна гэдэг л болсоор ирсэн

Avatar

Нэргүй 2024-11-04 73.133.61.184

mongol hun iim muuhai, hogiin archaagui, sul doroi, ashiglah zavshih shulah muljijh arga uhaand tugsursun shulamnuud, setgelgee ni yaduu bolohoor uils ni hazgai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж