Ираны нийслэл Тегеранд Ням гаригт Израиль болон тус улсын холбоотон АНУ-ын эсрэг жагсаал өрнөлөө. Дээд удирдагч Аятолла Али Хаменеи өнгөрсөн сард Израилийн дайралтанд хариу арга хэмжээ авна гэж сануулсны дараа тус эсэргүүцлийн жагсаал болжээ. Мөн АНУ-ын Элчин сайдын яамыг Ираны оюутнууд сүйтгэсэн 45 жилийн ойтой давхцаж байна.
Жагсагчид Израилийн дайралтад амиа алдсан Хамас бүлэглэл болон Ливанд төвтэй ислалын шашинт шиит Хезболла бүлэглэлийн удирдагчдын зургийг барин, эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Тэд Израилийг Иран дахь цэргийн байгууламжид цохилт өгч байгааг буруутгаж, дайны ажиллагааг дэмжиж буй АНУ-ыг шүүмжилсэн байна. 60 настай нэгэн жагсагч хэлэхдээ, Израиль иранчуудыг заналхийлэхийн тулд АНУ-ын дэмжлэгтэйгээр түрэмгийллийн ажиллагаа явуулж байна. Тиймээс Иран хатуу хариу арга хэмжээ авах ёстой гэж орон нутгийн хэвлэлд ярьсан байна. Зарим жагсагчид АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин сонгогдож магадгүй гэж таамаглаж байна. Трамп албан тушаал хашиж байхдаа Ираны эсрэг хатуу байр суурь баримталж байсан. 18 настай жагсагч залуу хэлэхдээ, олон хүн Трампийг дахин ерөнхийлөгч болохгүй байхыг хүсдэг гэжээ.
Нэргүй 2024-11-04 94.254.168.10
муусайн л***р шашинт халтаруудыг цөмийг нь устгах хэрэгтэй. новшийн амьтад байдаг юм. Монголд байгаа хасагуудыг ч хөөж гаргах хэрэгтэй. лал машинтайгаа далдараг
Нэргүй 2024-11-04 59.153.113.226
еэ бурхан минь, юу хэлнэ вэ?