Хамгийн өндөр санхүүжилттэй БЗС-гийн "хулгай"-г илчлэх үү?

Хамгийн өндөр санхүүжилттэй БЗС-гийн "хулгай"-г илчлэх үү?

Хамгийн өндөр санхүүжилттэй БЗС-гийн "хулгай"-г илчлэх үү?

Одоогоос гурван жилийн өмнө Боловсролын зээлийн сангийн "хулгай" нийгэмд дуулиан шуугиан тарьсан. Харин 2023 онд энэ сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд ил болгосон талаар салбарын сайд асан Л.Энх-Амгалан мэдэгдэж байв. Тухайн үед гадаадын шилдэг 100 их сургуульд суралцсан 421 оюутны нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болгосон.

Гэвч өнөөдрийг хүртэл тусгай сангийн "хулгай"-г илчилж, хариуцлага тооцож чадаагүй л байна.

Боловсролын зээлийн сангийн вэб сайтад байрлах санхүүжилт хэсэг рүү нэвтрэхэд УИХ-ын дарга асан Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй өнөөгийн төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүдийн нэрс хар дээр цагаанаар бичигдсэн байв. Ингэснээр тусгай сангийн зээлийг энгийн ард иргэд хүртэхээс илүүтэй эрх мэдэлтэй дарга, өндөр албан тушаалтны хүүхдүүд хамрагддаг гэдэг нь батлагдсан гэж хэлж болно.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр "Засгийн газрын 22 тусгай санд энэ удаа 11,6 их наяд төгрөг тусгажээ. Эндээс Нийгмийн халамжийн сан, НДС, ЭМДС-гаа авчих хэрэгтэй. Нийт дүнгийнхээ 92 хувийг эзэлж байна. Үлдсэн 19 сан дээр 947 тэрбум төгрөг ногдож байна. Энэ жил хамгийн өсөлттэй гурван сан байгаа нь сайшаалтай. Тэр нь Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан.

Эдгээр санд нийт 546 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу 57,6 хувийг эзэлж байна.

Боловсролын зээлийн сан гэхэд 51 тэрбумаар нэмэгдэж байна. Засгийн газрын тэтгэлэг, Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Засгийн газрын гэрээгээр гадаадад суралцах тэтгэлэг, гадаадад суралцах тэтгэлэг гэсэн дөрвөн ангилалд нийт 103 тэрбум төгрөг оногдсон. Энэ зээлийн сангийн сонгон шалгаруулалт зөв байж, эзэндээ очиж чадах уу" гэдэг мэдээллийг өгч, асуулт тавьсан юм.

Энэ асуултын хариултад Боловсролын сайд П.Наранбаяр хариулахдаа "Боловсролын зээлийн сангийн  төсөв энэ жил нэмэгдэж байгаа. Үүнд өмнөх жилдээ тэнцсэн оюутнуудын дараагийн жилийн нэмэгдэл орж ирж буй. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн тэтгэлгийн 2100 оюутнаас 790 залуус суралцаж байгаа бөгөөд суралцагсдын тоо жил бүр нэмэгдэж байна. Мөн 15 жил тасралтгүй багшилсан багшийн нэг хүүхдийг төрийн зардлаар сургахаар болсон. Үйлчилгээний төрөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор сангийн төсөв нэмэгдэж байгаа" гэдэг тайлбарыг өгсөн.

Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар анх "шүгэл" үлээж хууль бус үйлдлийг илчилсэн гэгдэж буй О.Сийлэгмааг тус зээлийн сангийн ажлын албаны даргаар томилогдсон. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагад "Эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ" гэдгээ онцолсон.

Хамгийн сүүлд 2024 оны аравдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, Боловсролын зээлийн сангийн асуудлаар хэлэлцэн, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдээр Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, Г.Дамдинням, О.Саранчулуун, Б.Найдалаа, М.Сарнай, С.Эрдэнэбат нар ажиллаж байгаа. Эдгээр гишүүд дотор зээл авсан гишүүн ч цохиж яваа.

Ажлын хэсгийнхэн салбар яам болон бусад байгууллагатай хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд буй.

Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг П.Наранбаяр сайд танилцуулжээ. Уг дүгнэлтэд, БЗС-гийн тэглэлт 2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчдын өнөөдрийн ханшаар 87.6 тэрбум төгрөгийг тэглэсэн гэдгийг олон нийтэд мэдээлсэн юм.

Эдгээр тушаалууд хууль бус учраас хүчингүй болгох ёстой гэсэн дүгнэлтийг АТГ-аас 2024 оны есдүгээр сарын 30-нд гаргасан байна.

Тодруулбал, 2011 оны долдугаар сарын 9-ний Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8 зүйлд "Аливаа татвар төлөгчдийн мөнгөөр олгож байгаа суралцагчийн зээлийг чөлөөлөх, хөнгөлөх, хүчингүй болгохыг журмыг УИХ тогтооно гэж заажээ. Гэвч өнгөрсөн хугацаанд хуулийг огт хэрэгжүүлээгүй.

Боловсролын зээлийн сангаас өнөөдрийн байдлаар 364 тэрбум төгрөгийн гадаад зээлийг олгожээ. Эндээс чөлөөлөгдсөн дүн нь 800 суралцагчийн 87.6 тэрбум төгрөг байгаа юм. Үүний эргэн төлөлт нь 8.8 тэрбум төгрөг. Энэ зээл татвар төлөгчдийн мөнгө байсан учраас хүчингүй болгох ёстой гэдгийг ажлын хэсэгт ажиллаж буй УИХ-ын гишүүд хэлсэн юм. Бүх амьтад тэгш эрхтэй. Гэхдээ гахай давуу эрхтэй юу гэдгийг шударгаар илчлэх үү, албан тушаалтнуудын хулгайг далдлах уу гэдгийг ард иргэд харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 59.153.115.39

Бүгдийг буцааж төлүүл! Хэн нь улсаас өчнөөн доллар аваад чөлөөлүүлж бдгийн! Хэтэрхий шударга бус бн! 48000 доллар зээлчихээд чөлөөлөгдөх үү? Энэ бага мөнгө үү? Өөр зээл авч сурмаар өчнөөн хүмүүс бгааш дээ! Зээлсэн л бол буцааж төлүүл

Avatar

ундармаа 2024-11-04 103.212.118.243

ажлын хэсэгт үл бүтэх нөхөр шургалсан л байвал завааруулна л гэсэн үг үүнийг анхаараач Сийлэгмаа дээр нь боловсролын байнгын хорооны даргаар ундрам гэгч 100 шахам тэрбум төгрөгийг цацаж гарч ирсэн алдарт хорчин авгай байгаа тэр ёс зүй байтугай ёс суртахуунгүй хүн заваарч өгнө шүү дээ б**с шигээ л завааруулна Их хурлын даргаа анхаараач, эргэн төлөлт л бүхнийг харуулна шүү гоё үг биш

Avatar

Зочин 2024-11-04 59.153.112.228

зээл авсан хүмүүс хамаагүй, зээлийг талх шиг зарсан тэр хүмүүсийг нь олох, олох ч гэж дээ мэдээж 20-30 саяар зарсан гэж ярьдаг

Avatar

Зочин 2024-11-04 66.181.180.222

өөрийнхөө зардлаар гадаадын нэр хүндтэй сургуульд суралцах бололцоо монголд байхгүй харин ийм хэрэгцээ шаардлага маш их бий БНХАУ зөвхөн АНУ д 350 мянган оюутнаа төрийн зардлаар сургаж бн.тэд өнөөдөр энэ улсын хөгжлийг авч явна.маннай улс ч гэсэн болзол хангасан залуусаа зээлээр сургаад тодорхой хугацаанд ажилласны дараа чөлөөлдөг байх нь зөв байхаа

Avatar

Zochin 2024-11-04 66.181.182.76

Uls turchid huuhduudee zeeleer surgasan bol tuluuchee

Avatar

Шоучид 2024-11-04 103.212.119.201

Хууль хяналтынхан циркын сургуультай амьтад шиг дарга нарын дохио зангаагаар биш өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах хоншоор байна уу та нарт, үнэхээр ой гутаж байна шүү. Нүүрсний 17 хулгайч яасан бэ? ЖДҮ-чид хаана байна? Нүүрсний 40 их наядын хулгайч нарыг хэзээ баривчлах вэ? Ард түмэн нэг л өдөр тооцоо бодох л болно доо.

Avatar

Зочин 2024-11-04 66.181.161.61

Ер нь явж явж "Боловсролын зээлийн сан" гэсэн энэ нэрнээс гол асуудал үүсээд байгаа юм байна. Одоо энэ сангийн нэрийг өөрчилж "Боловсролын тусламжийн сан" гэдэг ч юм уу, эсвэл "Боловсролын буцалтгүй тусламжийн сан" болгомоор юм.

Avatar

Иргэн 2024-11-04 202.126.90.222

дарга нарын хүүхдийн сургалтын тэтгэлэгт сан гэж нэрлэмээр юм байна.

Avatar

ӨМБҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-11-04 202.21.110.94

ЭНЭ САНГИЙН ЗЭЭЛИЙН БУЛХАЙ ИЛЧЛЭГДВЭЛ ХЭН ХӨГЖИНӨ, МОНГОЛ ХӨГЖИНӨ. ЭС ИЛЧИЛВЭЭС ХЭН СӨНӨНӨ МӨНГОЛ СӨНӨНӨ……….

Avatar

Нэргүй 2024-11-04 122.201.23.75

БЗС-г БЭТ Ганбат тэргүүтэй Сангийн яамны 48 хулгайч тоносон шүү.
Сангийн яамныхны зээл нэрээр хулгайлсан мөнгө 50 тэрбум шүү

Avatar

Нэргүй 2024-11-04 103.168.34.72

Batnairamdal bas haaya shudarga yarichdag hun shuu

Avatar

Зочин 2024-11-04 202.126.90.151

Зээл авсан хүн бүр зээлээ буцааж төлөх нь дараа дараагийн залуучууд зээл авч сурах боломжийг бүрдүүлнэ. харин сар бүр хэдэн төгрөг төлөх вэ гэдгийг тухайн хүний санхүүгийн байдал авдаг цалин гаас нь хамааруулаад тогтоож болно.

Avatar

Нэргүй 2024-11-04 124.158.109.197

УИХ -ын нойль О.Саранчулуун бас сантай холбогдсон уу?

Avatar

S 2024-11-04 59.153.112.84

ANUSDI80955877XUCHINDUULI

Avatar

Монгол инженер 2024-11-04 202.131.230.162

Боловсролын зээлийн санг улам нэмэх хэрэгтэй. Гадаадад магистр, доктор сургах ажлын БЗС-аар бий болгох хэрэгтэй өмнөх зээлийг бүгдийг хүчингүй болгох хэрэгтэй. Монгол залуус эрдэм сурсан бна. тэдэнд харин эх орондоо ихийг бүтээх бололмжийг нээж өг.

Avatar

Зочин 2024-11-04 185.216.32.75

Батнайрамдал гэж БЗС ярихаас өөр ид шидгүй нөхөр байна аа. Дээхэн үед ном хулгайлсаныг хулгайд тооцдоггүй гэж үг байсан. Тэр их наядаар хулгайлсан нүүрс, ногоон автобус, ЖДҮ, Оюу толгой гээд тоочвол толгой өвдмөөр хулгайнуудаа ярил даа, новшийн бандааш чинь !!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-11-04 202.55.188.89

Хулгай л бол хулгай. Зээл гэдэг чинь буцааж төлөх өр гэсэн үг. Буцааж төлөхгүй байх байсан юм бол " зээл " гэхийн оронд " бэлэг" гэхгүй яасан юм! БЗС-аас мөнгө авчихаад эргүүлж төлөхгүй гэвэл бүх хүн хамрагдахыг хүснэ биз дээ.

Avatar

Зочин 2024-11-04 84.17.53.236

БЗС-аар бусад том хулгай, төсвийн хулгайгаа халхалж гөлөг төөрүүлж байгааг ойлгож байна уу, улны хулгайчаа !!!!!!!!!!!!!!!

Avatar

Рахха 2024-11-04 202.9.40.127

хулгайл бол хулгай зөв шүү чадвараа шалгуулж авсныг хулгайч гэхгүй яг хулгайчдыг илрүүл.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.72.245.121

ЖДҮ Нүүрс БЗС НДС ЭМДС Хөгжлийн банк бүгд хамтарч хулгай хийх гэж байгуулсан юмнууд ш тээ. Эндээс шийтгэгдээд шоронд хатаж байгаа хүнийгнэрлээч

Avatar

Охар 2024-11-04 202.9.40.127

за да энэ ч сүртэй юм биш нэг хүнд хуваахаар үсрээл зуун саяд ярагдах юм хдэн арван тэрбум их наядын хулгайг сөхүүлэхгүй гэж барьулдсн атгаг санаархл

Avatar

Нэргүй 2024-11-04 192.82.92.204

Номин сайдын асуудлыг бүдгэрүүлэх ээлжит явуулга. Тэртэй тэргүй АТГ шалгаад дүгнэлт саналаа өгчихсөн. 25 оны төсөв, тог цахилгааны үнийн асуудлыг мартагнуулах санаатай юм явж байна.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.189.248

Төрийн нэртэй энэ олон сангуудыг ерөөсөө болих хэрэгтэй! Төрд гарсан хулгайчууд өөрсдөдөө зориулсан луйврын схем! Татвар төлөгчдийн энэ олон тэрбум төгрөг хаашаа хулгайлагддаг нь ойлгомжтой болоод удаж бна! ЖДҮ яалаа!

Avatar

MONGOL 2024-11-04 202.21.110.106

ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА БАРИДАГГҮЙ.
Шүүх прокурор цагдаа , дарга нар нэг сонирхолтой , тэд өөрсдөө хулгайч авилгалчид тул авилгалч ,хулгайчдыг барих нүүр байдаггүй.

Avatar

Нэргүй 2024-11-04 103.168.34.160

gantumur geed hamag hulgai 0 lsen uurinhoo huuhed beleneer shiljuulsn geed ih gariin hulgaichiig shuuhed dudaagui baij ta nar yu bolovsrolin san zlaar zanda sharar gahai tssarails p ss daa hulgai hiiser apple yarisaar Amarsaihan shig olon bolohgui um shuguu terbumiin hulgain huruntoi baij huuhed 20k ogood suragui ulsin mongonoos hulgai hiihe hemjeen hurtelee

Avatar

Ард түмний л нэг. 2024-11-04 66.181.165.93

Шудалга ёсыг шаардаж байна. Бүгд аман дээрээ шударга байх гэж яридаг, ажил дээрээ худалч хулгайч зан гаргадагаа дарга нараас, дээрээсээ эхлээд болимоор байна. Ичмээр юмаа. Монголд шударга байх гэдэг үг үнэгүй хоосон лоозон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж