Долоо хоногийн өрнийн зурхай 2024.XI.4-XI.10

Долоо хоногийн өрнийн зурхай 2024.XI.4-XI.10

Долоо хоногийн өрнийн зурхай 2024.XI.4-XI.10

Энэ долоо хоногийн /2024.XI.4-XI.10/ өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Энэ долоо хоногт таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Үүний ачаар хүсэл тэмүүлэл рүүгээ нэг шат ахиж чадна. Долоо хоногийн эхээр үр бүтээл дүүрэн байж, зогсонги байдалд орсон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах бололтой. Таны гаргасан санал санаачлага дэмжигдэнэ. Гэхдээ бүх зүйлд өөрийгөө хэт дайчлах хэрэггүй. Ажил амьдралын тэнцвэрийг хадгалахын тулд ухаалаг зохицуулалт хийж сурах хэрэгтэй. Ажлаа ухаалгаар эрэмбэлэхгүй бол гэнэтийн шаардлагын өмнө гар мухардана. Хайр дурлалын харилцаанд сонирхолтой зүйл тохиолдоно. Илэн далангүй байхыг танд зөвлөе. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн өндөр зардал гаргахаас зайлсхий. Амралтын өдрүүдээр дуртай зүйлээ хийж өөрийгөө цэнэглээрэй. Эс бол стресстэх магадлалтай.

Үхэр 

Сэтгэл хөдлөл өндөртэй долоо хоног. Юунд анхаарал хандуулж, юуг хөнгөн хүлээж авах вэ гэдгээ ухаалгаар эргэцүүлэн бод. Санхүүгийн төлөвлөгөөгөө дахин нэг нягтлах хэрэгтэй. Долоо хоногийн дунд үеэр шаргуу хөдөлмөрөө үнэлүүлэх бөгөөд ингэснээр ажил, амьдралд тань эрс өөрчлөлт гарна. Нийгмийн харилцаа таатай байна. Хамт олонтойгоо харилцаа сайтай, нэр нөлөө тань өргөн байна. Чин сэтгэлийн яриа хайр дурлалын харилцааг тань бэхжүүлнэ. Бүх зүйлд хэт болгоомжилж хандалгүйгээр, чин сэтгэл, мэдрэмжээ үнэнээр нь илэрхийлээрэй. Бүтээлч эрэл хайгуул хийхэд таатай долоо хоног. Танд баяр баясгалан авчирдаг хобби, эсвэл төсөлд цаг заваа зарцуулаарай. Амралтын өдрийг дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндээ дэмжиж өнгөрүүлээрэй.

Ихэр 

Харилцаа холбоо бол таны супер хүч. Бусадтай харилцаа холбоо тогтоох, санал бодлоо солилцох замаар ажил төрлөө бүтээж, амжилттай байж чадна. Бусдыг ятгах чадвар тань хүчтэй байна. Аливаа зөрчилдөөн үүсвэл үүнийг маргаан гэхээсээ илүү бүтээлч мэтгэлцээний хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур карьертаа ахиц дэвшил гаргах боломж нээгдэнэ. Бүтээлч байдлаа харуулж чадвал ахлах албан тушаалтнууддаа сэтгэгдэл төрүүлнэ. Санхүүгийн байдлаа эргэн нэг харвал анзаараагүй зүйлээ олж харна. Амралтын өдрүүдээр олон нийтийн үйл ажиллагаанаас хол ганцаараа амарч цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Нээлттэй сэтгэлгээ, уян хатан байдал нь олон асуудлын шийдэл болж чадна.

 

Мэлхий 

Бодож санаж явсан зүйлсээ ажил хэрэг болгох долоо хоног. Таны сэтгэл хөдлөл хүчтэй байна. Энэ их эрч хүчийг хойшилсоор байсан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх, урагшлуулахад ашиглаарай. Хайртай, дотны хүмүүстэйгээ үл ойлголцсон байсан бол чин сэтгэлийн хүчээр үүнийгээ шийдвэрлэж чадна. Бүтээмж, урам зориг тань нэмэгдсэнээр ажилдаа амжилт гаргаж чадна. Санхүүгийн тал дээр яаран шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө. Тэвчээр бол бүх зүйлийн үндэс. Гайхаш төрүүлэх гэнэтийн мэдээ сонсч магадгүй. Энэ нь магадгүй таныг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэж магадгүй. Уян хатан байж, хэт их хариу үйлдлээс зайлсхийгээрэй. Зарим зүйл дээр зөн совингоо дагаад үзэх хэрэгтэй.

Арслан 

Эрч хүчтэй, бүтээлч долоо хоног. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар ер бусын сайн байгаа тул шууд утгаараа ч тэр, шууд бус утгаараа ч тэр тайзнаа гарахад хамгийн тохиромжтой байна. Багийн ажиллагааг эрхэмлэхийг онцгойлон зөвлөж байна. Таны манлайлах ур чадвар гялалзах болно. Гэхдээ бусдыг сонсохоо бүү мартаарай. Санхүүгийн хурцадмал байдлаа шийдэж чадна. Хайр дурлалын харилцаа таатай байна. Хайртай хүнтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлнэ. Аливаа асуудалд хэт сүржин хариу үйлдэл үзүүлэлгүйгээр тэнцвэртэй байдлыг эрхэмлээрэй. Уран сайхны болон оюуны ажил хийдэг хүмүүс урам зориг дүүрэн байна. Дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд тохиромжтой. Хүсэл, хэрэгцээ хоёроо ялгаж салгах хэрэгтэй.

 

Охин

Сэтгэл санаа болон бие махбодийн сайн сайхан байдалдаа ялгалгүй анхаарал хандуулах долоо хоног. Өөртөө анхаарал халамж тавьж, дотоод хүн рүүгээ өнгийгөөрэй. Дотоод амар амгалангаа хадгалахын тулд бясалгал эсвэл иогоор хичээллээрэй. Долоо хоногийн дундуур бүтээлч, эрч хүчтэй байна. Үүний ачаар ажлаа сайжруулах шинэлэг шийдлүүдийг гаргаж чадна. Гэхдээ өөртөө хэт ачаалал өгөхөөс зайлсхийгээрэй. Тэнцвэртэй байдал бол бүх зүйлийн түлхүүр. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн байдлыг өөрчлөх гэнэтийн зүйл тохиолдоно. Төсвөө эргэн харж, гэнэтийн худалдан авалтаас зайлсхий. Эв найрамдлаа хадгалья гэвэл хайртай хүмүүстэйгээ илэн далангүй байгаарай. Нямбай зан чанарынхаа ачаар асуудлыг амжилттай даван туулж чадна.

Жинлүүр 

Хувь хүнийхээ хувьд өсч хөгжих долоо хоног. Өөрийн дотор хүн рүүгээ өнгийх цаг тань болжээ. Сэтгэл хөдлөлөө ажил төрөл, зорилготойгоо хэт хольж хутгах хэрэггүй. Хайр дурлалын харилцааг шинэ түвшинд гаргах дотно яриа өрнүүлнэ. Бусдад өөрийгөө ойлгуулах чадвар тань өндөр байна. Үүний ачаар хувийн харилцаагаа ч тэр, илтгэл, хэлэлцээр гэх мэт ажил мэргэжлийн талбарт ч тэр амжилт гаргаж чадна. Амралтын өдрүүдээр тэвчээрийг тань сорьсон зүйл тохиолдож магадгүй. Зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд төрөлхийн дипломат зангаа ашиглаарай. Тайван байдал хамгийн чухал. Санхүүгийн гэнэтийн зардал гарах магадлалтай. Тиймээс байгаа нөөц бололцоогоо ухаалгаар удирдаарай.

Хилэнц 

Амьдралд тань томоохон өөрчлөлт гарч магадгүй. Эрч хүчтэй, итгэлтэйгээр энэ өөрчлөлтийг даван туулж чадна. Зоригтой бөгөөд тодорхой байж чадвал илүү гэрэлтэй ирээдүй таныг хүлээж байна. Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий алхам хийх шаардлага гарна. Харилцааны ур чадвар тань ер бусын өндөр байх тул хувийн болон мэргэжлийн талбарт өөрийгөө бүрэн илэрхийлж чадна. Зарим зүйл дээр зөн совингоо дагаад үзэхэд алдахгүй. Эрх мэдлийн төлөөх тэмцлээс зайлсхийх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа сэтгэл хөдлөм, романтик байна. Ганц бие хүмүүс таалагдсан хүнээ өөртөө татаж чадна. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Санхүүгийн төлөвлөлтөө анхааралтай хийгээрэй.

Нум 

Аливаа өөрчлөлтийг уян хатан хүлээж авахыг юун түрүүнд зөвлөж байна. Сэтгэл хөдлөл тань өндөр байна. Хайр дурлал, мөнгө санхүү гээд амьдралынхаа бүхий л талбарт алсын хараатай төлөвлөлт хийгээрэй. Юунд ч яарах хэрэггүй. Ялангуяа хайр дурлалын харилцаанд ухаалаг хандаарай. Ажлын талбарт таны шинэлэг санааг бусад тань таатай хүлээж авна. Хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж чадна. Карьер болон хувийн хөгжлийн зорилгоо дахин тодорхойлоход тохиромжтой. Адал явдалд оролцмоор санагдвал шинэ хобби эхлүүлэх юм уу аялалд гараарай. Хэт амбицлаг байх хэрэггүй. Тэвчээртэй байх нь сэтгэл хангалуун бөгөөд амжилттай долоо хоногийн түлхүүр гэдгийг санаарай.

 

Матар 

Өмнө гаргасан шийдвэрүүдээ эргэн харж, тунгаан бодох долоо хоног. Тодорхой байдал бол таны түлхүүр. Хайр дурлал, хамтын ажиллагаа бүх зүйлийг эв найртайгаар шийдвэрлэнэ. Харилцаанд тань аливаа саад бэрхшээл гарвал тэвчээртэй байгаарай. Харин ажил мэргэжлийн хувьд анхаарал сарниулах зүйлсээс зайлсхийж, шийдэмгий байгаарай. Урт хугацааны зорилгодоо анхаарал төвлөрүүлэх л чухал. Санхүүгийн төлөвлөгөөгөө хатуу гарга. Мөн гэнэтийн худалдан авалтаас зайлсхийхийг зөвлөе. Зөн совин тань хурц байгаа тул үүнийг ашиглаад өөрийгөө дотроосоо эдгээ, ухаалаг шийдвэр гарга. Долоо хоногийн эцэс гэхэд эрэл хайгуулынхаа нэг талд гарсан мэт аюулгүй, итгэлтэй мэдрэмжтэй болох болно.

Хумх

Хувийн болон мэргэжлийн талбарт өөрчлөлтүүд гарна. Гэсэн ч та эрч хүчтэйгээр бүгдийг нь даван туулж чадна. Өөрийн үнэт зүйлс, хүсэл эрмэлзлийнхээ талаар эргэцүүлэн бодоорой. Санаа бодлоо нээлттэй илэрхийлж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр бусадтай харилцахад тохиромжтой. Хамтын ажиллагаанд нээлттэй бай. Энэ нь танд гэнэтийн боломжуудыг авчрах болно. Бүтээлч бөгөөд хурц зөн совинтой байдал тань бусадтай илүү нягт харилцах боломжийг олгоно. Ил тод байдал хамгийн чухал. Санхүүгийн аливаа харилцаанд болгоомжтой байхыг зөвлөж байна. Ялангуяа бусдад амлалт өгөхөөсөө өмнө нарийн ширийн бүх зүйлийг нь сайн шалгаарай. Эрүүл шинэ зуршилтай болохыг зөвлөж байна.

Загас 

Хүсэл мөрөөдлөө бодит болгоход тохиромжтой долоо хоног. Үүнийг хийх эрч хүч танд дүүрэн байна. Таны зөн совин болон бусдыг ойлгох чадвар өндөр байгаа тул аливаа ажил хэрэг хялбархан бүтнэ. Авьяас чадвараа нээн харуулж, хүлээн зөвшөөрүүлж чадна. Гэхдээ хэт их үүрэг хариуцлагыг нуруундаа үүрэхээс зайлсхий. Оронд нь багаар ажилла. Санхүүгийн гэнэтийн шийдвэр гаргахдаа болгоомжтой хандаарай. Богино хугацааны ашиг олохоос илүү урт хугацаандаа тогтвортой санхүүтэй байх нь чухал гэдгийг сана. Өнгөрсөн гомдлоо орхиж, дотоод амар амгаланг бий болго. Өдөр тутмын дадал зуршлаасаа салж, шинэ зүйл туршаад үзэхэд гэмгүй. Бүтээлч, эрэл хайгуулч байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж