Монголд жилд 400 орчим зүрхний төрөлхийн гажигтай нярай төрдөг

Монголд жилд 400 орчим зүрхний төрөлхийн гажигтай нярай төрдөг

Монголд жилд 400 орчим зүрхний төрөлхийн гажигтай нярай төрдөг

ЭХЭМҮТ болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар хамтарч Монголд эмчлэгддэггүй байсан нярайн зүрхний нээлттэй хагалгааг амжилттай хийсэн байна.

0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дийлэнх нь нярай үедээ энддэг гэх судалгаа бий. Нярайн эндэгдлийн шалтгааны ихэнх нь төрөлхийн хөгжлийн гажиг байдаг байна. Тиймээс Монгол Улс эхийн болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт тавьсан.

Төрөлхийн хөгжлийн гажиг дотроо зүрх судасны гажиг буюу зүрхний төрөлхийн гажиг нь хамгийн том шалтгаан болдог бөгөөд Монголд жилд 350-400 орчим зүрхний төрөлхийн гажигтай нярай төрдөг аж.

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад нярайн зүрхний хүнд гажиг ордог байна. Өөрөөр хэлбэл, Монголд энэ өвчний эмчилгээг хийх боломжгүй тул гаднын улс руу явж эмчлүүлдэг байсан бол одоо ийнхүү Монголдоо эмчлэх боломжтой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-03 103.212.119.191

Энхрий хайрт нам засгийн маань ач гавьяа!!! Төрийн тэргүүндээ талархая!!

Avatar

vgsdfg 2024-11-03 202.9.40.61

Агуу орос орон монголыг бүтээж босгож өгсөн байдгиймаа. Монголд үүрлсн үмхиы манж хужагууд бүгдиын завшдгийн.

Avatar

Нэргүй 2024-11-03 103.212.119.191

Еэ чааваас даа, энэ нэг амьтны бодож байгааг?!! Засрахгүй ээ!!

Avatar

Нэргүй 2024-11-03 43.242.242.59

Урьд нь ийм байгаагүй. одооны эмэгтэйчүүд эрчүүд нь ихэнхдээ зүрхний болон сэтгэцийн эмгэгтэй учир хүүхдүүд нь удамшиж байна. эх болох гэж байгаа эмэгтэй архи ууж хар тамхи татааад байхаар яаж ч эрүүл хүүхэд гарах билээ

Avatar

Нэргүй 2024-11-03 66.181.187.122

Ардчилал хүний эрх гэгчийн ачаар эр,эмгүй архи ууж тамхи татдаг болсон .Мэдээж урагт цаашилвал сэтгэцэд нөлөөлж байгаа ч эрх чөлөөгөө илүүд үзээд байна ш дээ.Одоо яах юм тэдний өөрсөдийнх нь сонголт биздээ? Хүн төрлөгний явж ирсэн түүхэнд аливаа сайн,муу үзэгдэлд зохих хэм хэмжээ ,ялгаа заагийг тогтоож зарим асуудалд хориг тавьж ирсэн л дээ. Уг нь зөв л дөө. Гэхдээ одоогийн залуусын дур сонирхол нь ухаанаасаа давчихаад байна оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж