Чежүд 100 жил ороогүй бороо оров

Чежүд 100 жил ороогүй бороо оров

Чежүд 100 жил ороогүй бороо оров

Өмнөд Солонгосын Чежү аралд өнгөрч буй долоо хоногт хоёр өдрийн турш 300 мм хэмжээтэй хур тунадас оржээ. Энэ нь сүүлийн 101 жил ороогүй хүчтэй аадар бороо байсныг тус улсын цаг уурын агентлаг Бямба гаригт мэдэгдэв.

Тодруулбал, Баасан гаригаас Бямба гаригийн өглөө хүртэл 150-347 мм хүртэл хэмжээтэй хур тунадас оржээ. Хойд хэсгийн уулархаг бүс нутгаар хур тунадасны хэмжээ 333 мм хүрсэн байна. Эдгээр үзүүлэлт нь тус бүс нутагт цаг агаарын ажиглалт хийж эхэлсэн 1923 оноос хойш арваннэгдүгээр сард орсон хамгийн их хур тунадас болох юм. Өмнө нь 2011 оны арваннэгдүгээр сард 102 мм хур тунадас орсон нь дээд амжилт байв.

Хүчтэй аадар борооны улмаас зам, барилга усанд автсан бөгөөд бороотой холбоотой гэх янз бүрийн 19 хохирол бүртгэгджээ. Эрх баригчид Халла ууланд нэвтрэхийг хориглосон ч Бямба гаригт хязгаарлалтыг хэсэгчлэн цуцалсан байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж