"BlackPink" хамтлагийн дуучин Ружэгийн Бруно Марстай хамтарсан уран бүтээл "APT" Британийн чартын шилдэг 100 дууны жагсаалтын хоёрдугаарт бичигдэв. Ингэснээр К-поп эмэгтэй уран бүтээлч Британийн чартад шинэ дээд амжилт тогтоож байна.
Чартыг АНУ-ын дуучин, ая зохиогч Гиги Перезийн "Sailor Song" дуу тэргүүлж байна. Чартыг тэргүүлж байсан түүхтэй цор ганц К-поп дуу бол "Psy"-ийн 2012 оны мегахит сингл "Gangnam Style" юм. Салбарын мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар "APT" ойрын хугацаанд "Gangnam Style"-ын амжилтыг ч эвдэж магадгүй байна.
"APT" аравдугаар сарын 18-нд олны хүртээл болсон бөгөөд Ружэгийн анхны бие даасан бүрэн хэмжээний цомог "rosie"-д багтсан уран бүтээл юм. "rosie" цомог арванхоёрдугаар сарын 6-нд худалдаанд гарах төлөвтэй байна.
Харин АНУ-ын "Billboard Hot 100" жагсаалтад "APT" наймдугаар байранд оржээ. Тус дууны клип ердөө 11 хоногийн дотор 200 сая гаруй хандалт цуглуулж, эмэгтэй К-поп дуучны хамгийн хурдан амжилт гаргасан видео болсон байна.
Нууцлал 2024-11-03 202.55.188.42
Шал тэнэг дуу утга мутга нь архи уудаг тоглоом гэж байх шиг шал тэнэг🤣😂🤣😂
Zochin 2024-11-03 43.242.242.65
Yun uhsenii chn Ruje. Chi uuruu Ruje. Yum orchuulj tavihaasa umnu davhar google-deed harchihaj bgach 1 minutiin l ajil shde. ichmeer yum
Нэргүй 2024-11-03 66.181.161.134
rose