Тэрбумтнууд Трамп, Харрис нарт хэчнээн мөнгө хандивласан бэ?

Хуучирсан мэдээ: 2024.11.03-нд нийтлэгдсэн

Тэрбумтнууд Трамп, Харрис нарт хэчнээн мөнгө хандивласан бэ?

Тэрбумтнууд Трамп, Харрис нарт хэчнээн мөнгө хандивласан бэ?

Америкчуудын шийдвэр гаргах цаг ойртсоор байна. Зарим хүн Трамп, Харрис нарын өрсөлдөөнд бусдаас илүүгээр гар бие оролцож байна. Нэг хүн нэг л санал өгөх үндсэн зарчим байгаа боловч баян чинээлэг сонгогчид ерөнхийлөгчийн сонгуульд асар их ач холбогдол өгч байна.

Энэ жилийн сонгуулиар Америкийн тэрбумтнууд урьд өмнөхөөсөө илүү их хөрөнгө хаяжээ. Тус улсын Татварын шударга байдлын төлөөх тайланд дурдсанаар нийт 150 тэрбумтан гэр бүл нэр дэвшигчдийг дэмжихэд 1.9 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь дөрвөн жилийн өмнөхөөс 58 хувиар илүү байна.

Нэр дэвшигчээр нь нарийвчилбал, Дональд Трампийн сонгуулийн сурталчилгаанд 570 сая ам.доллар, Камала Харрисынхт 130 сая ам.доллар зарцуулагджээ. Билл Гейтс, Майкл Блүүмберг нар Харрист тус бүр 50 сая ам.доллар өгсөн байна. Мэдээж Дональд Трампад хамгийн их мөнгө хандивласан хүн бол тэрбумтан Элон Маск. Тодруулбал, тэр 118 сая ам.долларыг Трампийг дэмжигч "Super PAC"-д хандивлажээ.

Тэрбумтнуудын хэн нь хөрөнгө оруулалтынхаа үр шимийг амсч, хэн нь хөрөнгөө салхинд хийсгэхийг бид ирэх долоо хоногт харах л үлдлээ.

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж