Тэрбумтнууд Трамп, Харрис нарт хэчнээн мөнгө хандивласан бэ?

Тэрбумтнууд Трамп, Харрис нарт хэчнээн мөнгө хандивласан бэ?

Тэрбумтнууд Трамп, Харрис нарт хэчнээн мөнгө хандивласан бэ?

Америкчуудын шийдвэр гаргах цаг ойртсоор байна. Зарим хүн Трамп, Харрис нарын өрсөлдөөнд бусдаас илүүгээр гар бие оролцож байна. Нэг хүн нэг л санал өгөх үндсэн зарчим байгаа боловч баян чинээлэг сонгогчид ерөнхийлөгчийн сонгуульд асар их ач холбогдол өгч байна.

Энэ жилийн сонгуулиар Америкийн тэрбумтнууд урьд өмнөхөөсөө илүү их хөрөнгө хаяжээ. Тус улсын Татварын шударга байдлын төлөөх тайланд дурдсанаар нийт 150 тэрбумтан гэр бүл нэр дэвшигчдийг дэмжихэд 1.9 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь дөрвөн жилийн өмнөхөөс 58 хувиар илүү байна.

Нэр дэвшигчээр нь нарийвчилбал, Дональд Трампийн сонгуулийн сурталчилгаанд 570 сая ам.доллар, Камала Харрисынхт 130 сая ам.доллар зарцуулагджээ. Билл Гейтс, Майкл Блүүмберг нар Харрист тус бүр 50 сая ам.доллар өгсөн байна. Мэдээж Дональд Трампад хамгийн их мөнгө хандивласан хүн бол тэрбумтан Элон Маск. Тодруулбал, тэр 118 сая ам.долларыг Трампийг дэмжигч "Super PAC"-д хандивлажээ.

Тэрбумтнуудын хэн нь хөрөнгө оруулалтынхаа үр шимийг амсч, хэн нь хөрөнгөө салхинд хийсгэхийг бид ирэх долоо хоногт харах л үлдлээ.

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-03 202.179.26.115

АНУ дэлхийн цагдаа байх сонирхлоо алдахгүйг хичээж байна. Энэ том гүрэн багын бусармаг явдалтай хар авгайгаар удирдуулахгүй биз.

Avatar

Нэргүй 2024-11-03 104.35.34.183

Их Британы анхны эрх баригч намын дарга хар арьст эмэгтэй , Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч .
Одоо Америкийн анхны эмэгтэй өнгөт арьстан ерөнхийлөгч Камала Харрис болно .
Одоо ер нь харууд хүчээ авч байна даа .

Avatar

зочин 2024-11-03 66.181.186.147

Хэн нь ч ялсан, бусдыг түрэмгийлэн эзлэх,хамааралдаа оруулах,колончлох дэлхийд ганцаар ноён суух АНУ-ын түрэмгий бодлого өөрчлөгдөхгүй, Харрис ялбал дэлхийг бүхэлд нь хамрасан одоогийн хямрал,асар их хохирол учруулж буй Украины дайн цаашид үргэлжлэнэ,Цөмийн дайнд хувирч орчлон бүхэлдээ сүйрч ч болзошгүй, Харин Трамп ялбал Украины дайн суларч, хэлэлцээрээр шийдэх тал рүү орж магадгүй, Энэ дайн асар их хөрөнгө үрсэн, ирээдүүгүй ,ялангуяа баруунд дэндүү их хохиролтой нь ил болж байна

Avatar

Кк 2024-11-03 103.168.34.67

уучлаарай Английн өнгөт арьст эмэгтэй бол эрх баригч байгаад өнгөрдөг сонгуулиар нийт суудлийнхаа 66 хувийг алдаж эрх барих эрхээ алдсан намын дарга байгаа шүү…харин АНУ 80 хувь цагаан арьстнууд өнгөт эмэгтэйг сонгоно гэхэд эргэлзээтэй…харж д байна..

Avatar

Нэргүй 2024-11-03 202.126.91.221

Дайныг зогсоох хүн нь ялна.

Avatar

Нэргүй 2024-11-03 66.181.180.162

Украйныг дэмжигч нь ялж, Оросыг дэмжигч нь ялагдах магадлал тун өндөр юмдаа !!! Энэ бол дэлхийн хүн төрөлх тний таалал таашаал юмаа, түрэмгийлэгчид сөнөх тавила
нтай юмшүү !!!

Avatar

Зочин 2024-11-03 66.181.180.119

Украйн өөрсдийг нь үндэстэн улс болгож 100 хувь өөрчилсөн ЗХУ одоогийн ОХУ руу улс руу салаавч өгч орос үндэстэнг олон мянгаар хядаж хүүхдийн цэцэрлэгийг бөмбөгдөж Байшинд хөөж оруулаад галдаж алсны төлөө Путин Украйнд цэрэг оруулсан. Уг нь хэлэлцээгээр шийдэх гэж араад жил болсон. Өнөөдүүлийг нь АНУ түүний даралт шахалтаар Европын холбооны гуч гаруй орон дэмжээд хөрөнгө мөнгө з****г техникээ өгөөд дийлсэнгүй. Путин бол орос үндэстнийхээ төлөө боссон баатар Ерөнхийлөгч

Avatar

зочин 2024-11-03 202.9.46.234

тэнэг хар авгай сонгогдвол зөнөг өвгөн Байден дахин сонгогдсонтой агаар нэг. Тэгвэл орос украины дайн хэзээ ч дуусахгүй улам дүрэлзэж эцэстээ цөмийн дайн болж дэлхий нийтээрээ хөлд нь үрэгдэж магад. Хүн төрлөхтний заяа нь хаяагүй бол Трамп сонгогдож дайны аюул холдох байх гэж найдна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж