Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын харцага Эрдэнэбатын Даш түрүүлж, Эзэн Чингис хааны нэрэмжит анхны цомыг гардсан бол Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын начин Л.Энхсаруул нар шалгарлаа. Харин наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан М.Баасанжав нар үлдэв.
Дараагийн барилдаан 11-р сарын 09-нд Улсын начин Ч.Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Нэргүй 2024-11-02 103.57.92.254
барилдаан сайхан болсоон, гэхдээ цом маань налайхын салхин сэгсний 1 ш далбаа шиг л харагдаад байгаа
Зочин 2024-11-02 66.181.179.214
Үндэсний бөх өөрөө нэр хүнд муутай байхад ямар ч мундаг сүржин нэртэй цом, энэ тэр гээд нэмэргүй дээ, улам л уруудах
Зочин 2024-11-02 202.126.89.209
Энэ хажуугийн нөхөр яасан ууртай байна аа, луйвардуулчихсан юм уу, муусайн сданууд гэсэн биеийн хэлэмжтэй л харагдаж байна даа
Зочин 2024-11-02 202.9.46.168
Төрдөө, үзэгчиддээ хүндэтгэлтэй хандахгүй бол хол явахгүй ээ. Малгайгаа хажуу тийш харуулаад тавьчихсан , ташаагаа тулчихсан энэ тугал одоо юу вэ? Ам нь болдоггүй, аатай гэгддэг Мөеө аварга ч ингэж зогсоогүй шүү. Бөх болох болоогүй байна.
Нэргүй 2024-11-02 202.9.40.14
Хаха хажуудан юун луйврын сурталчилгаа вээ
Нэргүй 2024-11-02 66.181.190.46
цом хиэтрэхий урт өндөр таалагдсангүй
Нэргүй 2024-11-02 202.9.40.42
Манж х***а зулбасгууд элиырсн баларсн гажиг бүдүүлг гажиг ноён л гэж гажигтхийн манж х***а зулбасгуудыг бузар атгаг санаахлаар харгисл бузар бплого явуулх гажигтаж хэрглдг адгийг шаар улингар үг өлөн хулгаыч шааруудыг далд оруулнаа.