Эдийн засаг, санхүүгийн нэр томъёоны толийн цахим нээлт боллоо

Эдийн засаг, санхүүгийн нэр томъёоны толийн цахим нээлт боллоо

Эдийн засаг, санхүүгийн нэр томъёоны толийн цахим нээлт боллоо

Монголбанк, Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байсан билээ. Тэгвэл энэ ажил бүрэн дуусч, toli.mongolbank.mn цахим хуудсыг 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нд олон нийтийн хүртээл болголоо. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой, СЭЗИС-ийн 100 жилийн ой, Үнэт цаасны хороо буюу одоогийн Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 30 жилийн ойг тус тус тохиолдуулан шинэчлэгдсэн тайлбар толь нь нийт 11 бүлэг, 3700 орчим монгол, англи нэр томьёоны тайлбараас бүрдэх ба Монголбанк, СЗХ, СЭЗИС-ийн нийт 37 эрдэмтэн багш, судлаачид, салбарын мэргэжилтнүүд хамтран, 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.


Нэр томьёоны тайлбар толь нь мэргэжлийн хэллэгүүдийн ойлголтын зөрүүг арилгаж, цаашид эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын баримт бичиг, гэрээ хэлцэл, сургалт, судалгаанд нэр томьёог нэг утгаар ойлгох, ашиглах боломжийг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой юм.
Тайлбар толь бичгийн онцлог:

  • • Нийт 11 бүлгийн 3700 орчим монгол, англи нэр томьёо, түүний тайлбарыг багтаасан,
  • • Хэзээ ч, хаанаас ч цахим хэлбэрээр хандах боломжийг бүрдүүлсэн,
  •  • Шинэ үг нэмэх, үгийн орчуулга, тайлбарт санал өгөх, зах зээлд ашиглагдах нэр томьёог шинээр нэмж оруулах боломжтой.

Нээлтээ хийж буй цахим толийг "Санхүүгийн боловсрол" аппликейшн дээр тусгай хэсэг болгон нэмэх ба хэвлэмэл ном хэлбэрээр тун удахгүй олон нийтийн хүртээл болгоно. Дашрамд сонирхуулахад, уг тайлбар толь бичгийг Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд Монголбанкны Хяналт шалгалтын газраас санаачлан 4 бүлгийн 1300 орчим үгтэйгээр 2015 онд анхлан гаргаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-02 66.181.168.8

Chuhal ajil hiijee

Avatar

Хотммх 2024-11-02 202.9.40.42

Зг огцоруул нам төр-г манж х***а-с цэвэрлэхд орос ану хамтарч туслдаг даа улсын аюулгүй бдлыг манж хужаагууд эзлэсн. Ялтын гэрээ ёсоор орос ану дахиж чөлөөлж өгөх цаг болсн. ялтын гэрээнд Хужаагууд халдаж нам төрийг эзлэж тусгаар тогтнолд занхийлж нам төрөөр дамжуулж дотор нь орж эзэллээ.

Avatar

hgghgtr 2024-11-02 202.9.40.42

Зг огцоруул нам төр-г манж х***а-с цэвэрлэхд орос ану хамтарч туслдаг даа улсын аюулгүй бдлыг манж хужаагууд эзлэсн. Ялтын гэрээ ёсоор орос ану дахиж чөлөөлж өгөх цаг болсн. х***а гэрээнд халдаж нам төрийг эзлэж тусгаар тогтнолд занхийлж нам төрөөр дамжуулж дотор нь орж эзэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж