Испанийн үерээр амиа алдагсдын тоо 205 хүрчээ

Испанийн үерээр амиа алдагсдын тоо 205 хүрчээ

Испанийн үерээр амиа алдагсдын тоо 205 хүрчээ

Испанийн зүүн хэсэгт болсон аймшигт үерийн улмаас амиа алдагсдын тоо 205 хүрчээ. Гал сөнөөгчид, цэргийн албан хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Энэхүү үер нь Испанид сүүлийн 50 жилд тохиолдсон хамгийн том гамшиг болоод байна.

Гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудаар Баасан гаригт бороо үргэлжлэн оржээ.

Иргэд эрх баригчдыг хэтэрхий удаан хариу үйлдэл үзүүлж байна гэж шүүмжилжээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр эрх баригчид сэрэмжлүүлэг өгөх үед аль хэдийнэ хохирол учирсан байсан гэв.

Испанийн Газар дундын тэнгисийн эрэг нь үерийн эрсдэлтэй байдаг ч энэ удаагийн үер сүүлийн жилүүдэд тохиогоогүй хамгийн хүчтэй нь байв. Тус улс сүүлийн хоёр жил ган гачигт нэрвэгдсэн тул гэнэт орсон хүчтэй бороог газрын хөрс шингээж дийлээгүй аж. Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Валенсиа мужийн Чива хотод найман цагийн дотор өмнөх 20 сарын хугацаанд орсноос илүү их бороо оржээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж