Бан Ги Мүн: Монголын түүх үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг

Бан Ги Мүн: Монголын түүх үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг

Бан Ги Мүн: Монголын түүх үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одон гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хандан үг хэлсэн юм.
Тэрбээр "Их Монгол улсын гал голомтыг сахин суугаа манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ. Дэлхий даяар тархан суугаа монгол ахан дүүс ээ. Эрхэм хүндэт НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон эрхэм хүндэт зочид оо. Та бүхэндээ Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэе. Дэлхий дахинд хүн төрөлхтний эв нэгдэл, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд болон Монгол Улсыг сурталчлан таниулах, манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дотоод, гадаадын төр нийгмийн зүтгэлтэн, иргэдэд тэргүүн зэргийн Чингис хаан одонг соёрхон гардуулдаг билээ.
Энэ жил энэхүү эрхэм хүндэт шагналаар хүн төрөлхтний хөгжил дэвшлийн хөтөч болсон тогтвортой хөгжлийн зорилгууд болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг батлахад улс орнуудыг манлайлан, нэгдсэн зөвшилцөлд хүргэж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалж, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд Монгол Улс, НҮБ хоорондын  хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн таныг алдаршуулж байна. Ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баярын мэндийг хүргэе" гэсэн юм.
"МОНГОЛЫН ТҮҮХ ӨНГӨРСӨН ҮЕД ЗОГСОЖ ХОЦОРСОН ҮЙЛ ЯВДАЛ БИШ, ҮРГЭЛЖЛЭН ХӨГЖИЖ БУЙ АМЬД ӨГҮҮЛЛЭГ ЮМ"
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн:
-Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ЕТГ-ын дарга Г.Занданшатар болон эрхэм хүндэт зочид оо.

Өнөөдөр би та бүхний өмнө Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” одонгоор шагнагдаж буйдаа туйлын их хүндэтгэл, талархлаар дүүрэн байна.

Энэхүү шагнал нь хувь хүний ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь  Монголын ард түмний баялаг түүх, цуцашгүй зоригийг бахдан тэмдэглэдэг баяр ёслол билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх болон энэ нэр хүндтэй шагналын эзнээр намайг тодруулахад оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлье.

Чингис хааны нэр алдар нь Монгол Улсын хил хязгаараас хальж алс хол цуурайтсан алдар суу бөгөөд хүч чадал, алсын хараа, шинэчлэл, уйгагүй шийдэмгий байдлын бэлгэдэл юм. 

Тэрээр манлайлал, тэсвэр тэвчээр, эв нэгдлийн хүч нөлөөг үнэт өв болгон үлдээсэн билээ. Энэхүү шагналыг эгэл даруугаар хүлээн авахдаа өдгөө түүний чиглүүлэн үлдээсэн  үнэт зүйлсийн ач холбогдол хэзээнээс ч илүү улам бүр чухал болохыг ойлгон мэдэрч байна.

Талцаж хуваагдсан мэт санагдах өнөөгийн энэ дэлхийд олон ард түмнийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадсан Чингис хааны агуу чадвар нь хамтын ажиллагаа, ялгаатай байдлыг хүндэтгэх үзэл, харилцан ойлголцлын ач холбогдлын чухлыг улам бүр ойлгуулж байна.

Энэхүү шагнал нь биднийг өөр хоорондын ялгаатай байдлаа давж, цаашдыг  харах, илүү сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах их урам зориг өгч байна.

Агуу их Чингис хааны хажууд миний туулсан замнал өчүүхэн боловч миний туулсан бүх амьдрал Чингис хааны бүтээсэн төгс үзэл санаанд тулгуурлан бүрэлдсэн билээ.

 “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь “байгаль эхийг эзэмших бус хүндлэн хайрлах учиртай” гэсэн үзэл баримтлалыг дагаж мөрддөг. Хүн төрөлхтөн хүрээлэн буй байгалиа хүндэтгэж байж гэмээнэ оршин тогтнох боломжтой.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр  болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүний эрх, бүх нийтийн тэгш хөгжлийн суурь зарчмуудыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах шаардлагатай хослуулан тусгасан байдаг.

Эдгээр үнэт зүйлс нь агуу удирдагч Чингис хааны алсын харааг илэрхийлээд зогсохгүй өнөө үеийн Монгол Улсын Засгийн газрын алсын харааг ч төлөөлж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна.

Хатагтай, ноёд оо,

Миний бие НҮБ-ын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө яриа хэлэлцээг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг дэмжихэд амьдралаа зориулсан билээ. Боловсрол, олон нийтийн санаачилга, соёл хоорондын хамтын ажиллагаа зэрэг арга замаар бид бүгдийг холбосон гүүрийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг.

Харилцан ойлголцлын хүч нөлөөг би харж байсан. Харилцан ярилцах, үзэл бодлоо хуваалцах тусам бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдэг том зургийн нэг хэсэг гэдгийг ойлгож байдаг.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм.

Энэ бол хүч чадал, дасан зохицох чадварын түүх юм. Харилцан уялдаатай сорилтуудаар дүүрсэн орчин үеийн ертөнцийн сорилтуудыг даван туулахад бидэнд  улам бүр чухал болж байгаа чанарууд юм.

Энэхүү шагналыг хүлээн авч буйтай холбогдуулан Чингис хааны өв уламжлалыг хүндэтгэн дээдэлж байхыг хүн бүрээс хүсэж байна. 

Өөрсдийн янз байдлаа хадгалахын зэрэгцээ эвлэлдэн нэгдэхийн төлөөх идэвх зүтгэл, бэрхшээлийг даван туулах эр зориг, энх тайвны төлөөх тууштай зүтгэл, хамтын хүчин чармайлтаа өргөжүүлэн хөгжүүлцгээе.

Эцэст нь, энэхүү шагналыг би зөвхөн өөрийн нэрийн өмнөөс төдийгүй харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хүч чадал, үнэ цэнд итгэдэг бүх хүнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч байна.

Энэхүү гайхалтай өндөр хүндэтгэлийг надад үзүүлсэн Монгол Улс болон Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Таны манлайлалд  дахин гүн талархал илэрхийлье.

Хамтын аяллаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тогтвортой болон энх тайван ертөнцийг хамтдаа бүтээцгээе.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-11-02 202.126.91.159

S

Avatar

Нэргүй 2024-11-02 202.9.40.156

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Avatar

Зочин 2024-11-02 139.5.216.65

НҮБ-ийн ЕНБД асан Ван Ги Мүний хэлсэн үг түүнийг үнэхээр дэлхийн хэмжээгээр сэтгэдэг хүн юм гэсэн стгэгдэл төрүүлж байна. Миний хувийн бодлоор зөв зүйтэй үйл явдал боллоо гэж үзээд Ерөнхийлөгч , ерөнхийлөгчийн тамгын газрыг сайшааж байна.

Avatar

Er 2024-11-02 202.9.46.80

их л бөөрөнхий өөдгүй арьсаа бодсон хоолны сав шүү дээ, чухам үнэнийг тас хийтэл хэлээд тавих эр зүрхгүй, арьсаа бодож өмхийрөөд л байдаг эмгэн дээ

Avatar

Нэргүй 2024-11-02 202.126.90.172

баяр хүргье…

Avatar

Нэргүй 2024-11-02 66.181.186.86

Хүрэлсүхийн хүүхдүүд НҮБ-д ажиллах хүсэлтэй байна.

Avatar

Нэргүй 2024-11-02 202.126.90.151

Хүүк Кофи Аннанд одон өгчээ

Avatar

Тулга 2024-11-02 86.188.131.213

шагнал авсан хүмүүсиин ихэнхи нэр муутай хулгайч худалч гэмт хэрэгтнүүд байгаа биз. Хааныхаа нэрииг бузарлаад ямар хэрэг байна даа.энэ солонгос нүб -н хамгиин үлбэгэр удирдагч байсан. хэдэн улсад дайн гарахад зогсоож чадаагүй багира.

Avatar

НЭР 2024-11-02 139.5.219.23

Гайхалтай,
Урвагч, Хулгайч, Муу ёрын чөтгөрүүд тонолон алгай брколох болтугай.

Avatar

Зочин 2024-11-02 202.179.18.225

Бүхнийг харлуулан гутааж, таашаал авдаг, юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй, гэдэс цатгалан этгээдүүд олон биш боловч байх юм.

Avatar

vgxffcx 2024-11-02 202.9.40.42

Хужаагууд чингис гэж хуцаж үхэх гэж бн аа х***а зохиол монголчууд 60 70 жил манж х***а үлгрээр хүчр тулнж сургсн болхоор бсн юм бх л гэж бодж дуу муу хийсн бдгийм арга шд хогийн зохилррр сургаад бх нүүдэлчдын бодит үнэн түүхыг устгаж гуйвуулж хийсн адгийн атгаг манж х***а зохиол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж