“Чингис хаан” одон хүртэх Бан Ги Мүн Монгол Улсад хүрэлцэн ирлээ

“Чингис хаан” одон хүртэх Бан Ги Мүн Монгол Улсад хүрэлцэн ирлээ

“Чингис хаан” одон хүртэх Бан Ги Мүн Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээхээр болсон. Тэгвэл “Чингис хаан” одон хүртэх Бан Ги Мүн өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр угтлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулна.

Бан Ги Мүн нь 2004-2006 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдаар ажиллаж байхдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хёны 2006 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг хэрэгжүүлсэн.

Тэрбээр Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

Мөн тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2009 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Энэхүү айлчлал Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн  баталгаа болохыг дэлхий дахинд нотлон харуулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон байна.

“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-д “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-ийг шагнаж болохоор заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nbcxvg 2024-11-01 202.9.40.42

Чингис х2н гэж үлгр х***а зохиол сүүлын 50 60 жил х***а зохиол их суртлчлсн нүүдэлчдын үнэн бодит түүхыг манж хужаагуд устгаж гуйвуулж нэрийг сольж гуйвуулсн нүүдэлчид нүүдэлчдын үнэн бодит түүх олж авах учиртай

Avatar

Нэргүй 2024-11-01 202.9.40.111

Энэ хүн Мохнголд элэгтэй сайн хүн юм. бан Ги Мүнд баяр хүргье

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.160.57

Эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн , төрийн зүтгэлтэн Дарамын Төмөрочир наргүйгээр " Чингэс хаан " гэх одон өөрөө төрөхгүй байсан …

Avatar

Нэргүй 2024-11-01 202.126.88.201

WELCOME SIR

Avatar

nvbvv 2024-11-01 202.9.40.42

Нүүдэлчдын түүхийг устгаж гуйвуулж хулгайлж х***а зохиол суртлчлах гэж ядаж бнаа ядарсн арга х***а хулгайлахгүй юм бхгүй бузар адгийн хог шаарууд.

Avatar

Өмнөд Солонгосчууд бол Монголд элэгтэй сайн хүмүүс. 2024-11-01 103.57.93.203

Өмнөд Солонгос хүмүүс үнэхээр хоргүй цагаахан сэтгэлтэй цаанаа л нэг тусархаг сайн хүмүүс байдаг. Монголд хамгийн их тусалдаг гадаад улс бол Өмнөд Солонгос. Солонгосын буянаар олон мянган Монгол айл өрхийн амьдрал сайжирсан даа. Монгол улс энэ их зах хязгааргүй эзгүй хээр талуудаа Солонгос улсад зүгээр сайхан бэлэглээд өгчихвөл эд нар Монголыг дорхноо хөгжүүлээд өгчихнө дөө. Солонгосчууд бол хамгийн итгэж болох хоргүй сайн ард түмэн.

Avatar

зочин 2024-11-01 66.181.186.147

Монголд тавтай морил, Улс орнуудын найрамдал,хамтын ажиллагаа,хөгжил цэцэглэлт,дэлхий даяар энх амгалан тогтоох хэгэг болон , буурай хоцрогуй орнуудад дэмжлэг тусламж үзүүлэх зэрэг сайн сайхан үйлт хүч боломжоо зориулсан хүн гэгддэг, Таны ажил үйлс улам барах болтугай,Амьдралд нь сайн сайхныг хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж