Тойм: Цөмийн энергийн хуулийг өөрчлөхдөө хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгтэй

Тойм: Цөмийн энергийн хуулийг өөрчлөхдөө хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгтэй

Энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн  төслийг УИХ-д өргөн мэдүүлж яаралтай хэлэлцүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс, Франц улстай хамтран анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа уран олборлон, экспортлох Зөөвч-Овоо төслийн талаар Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай Бүсчилсэн хөгжлийн чуулганы үеэр ярилцсанаа хүргэе.


-Монгол Улс Франц улстай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр явагдаж буй. Төслийн ач холбогдлыг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Энэ бол зөвхөн Францын төсөл биш, Франц-Монголын хамтарсан төсөл. Цаашлаад Ази-Европын хамтарсан, дэлхийн төсөл. Хамгийн жижгээр ярихад л энэ төсөл говийн бүс рүү дэлхийн хөрөнгө оруулалт чиглэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөгжихөд өндөр хувь нэмэр оруулна.

Нөгөө талаараа Франц улстай хамтарна гэдэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улстай хамтрах тухай асуудал юм. Ингэснээр Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, тусгаар тогтнолоо дипломат яриа хэлэлцээний шугамаар хамгаалахад хөшүүрэг болох юм.

Францын хөрөнгө оруулалт орж ирснээр Европын, цаашлаад дэлхийн хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэнэ. Үүнээс гадна Монгол Улс өөрийн гэсэн ураны уурхайтай болсноор атомын цахилгаан станцтай болоход нэг алхам ойртож, эрчим хүчний хараат байдлаас гарах зам нээгдэх гээд энэ төслийн ард маш олон талын ач холбогдол оршиж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр амжилттай болж, төсөл удахгүй хэрэгжиж эхлэх эерэг хүлээлттэй байна.

-Цацраг идэвхт ашигт малтмал гэдгээрээ уран олборлох энэ төслийн талаар иргэдэд үнэн зөв, шинжлэх ухаанч мэдээлэл өгөх хэрэгцээ шаардлага байсаар байгаа. Нийгмийн хэвшмэл ойлголт гэхдээ харьцангуй өөрчлөгдөж байна, тийм үү?

-Хүхрийн хүчилтэй ус газрын гүн рүү шахаж бохирдуулаад байна гэдэг мессежийг иргэдэд өгөөд байгаа юм. Гэтэл хүн төрөлхтөн, дэлхий үүсэхэд л Монголд уран байсан. Ухахаар л болохоо байчихдаг зүйл биш. Ухсан ч, ухаагүй ч урантай газар цацраг байж л байгаа. Үүнийг бид хормойлж авчраад тарьчихаагүй.

Химийн хувьд ч хоруу чанартай, цацрагийн хувьд ч хоруу чанартай ийм зүйл. Тэр орчинд ус ч хийсэн, сүү ч хийсэн, сулруулсан хүхрийн хүчилтэй уусмал хийсэн ялгаагүй л техникийн орчин болно. Газрын гүнд байгаа тэр ураныг уусгаж гаргаж авах гээд байгаагаас биш нэмээд хордуулж, бохирдуулах гээд байгаа юм биш. Бурхны авралаар өвөг дээдэс бидэнд далай шиг сайхан газар үлдээсэн. Тэр түүхий эдээ ашиглаад Араб, Казахстан шиг эрчимтэй шинэ хөгжлийн шатанд очих, Хятад шиг өрсөлдөх чадвартай болох гээд байгаа хэрэг.

Тиймээс иргэд шинжлэх ухаанч ойлголтыг авмаар байгаа юм. Манай улстай 30 жилийн өмнө яг ижил гараанаас гарсан Казахстан улс л гэхэд өнөөдөр ураны дэлхийн тэргүүлэгч том экспортлогч болчихлоо. Дөнгөж саяхан явуулсан ард нийтийн санал асуулгаар иргэдийнх нь 71 хувь нь цөмийн цахилгаан станцтай болохыг дэмжлээ. Яагаад гэвэл атомын цахилгаан станц бол эрчим хүчний ногоон эх үүсвэр бөгөөд энэ станцын тусламжтайгаар утаа, хүлэмжийн хийн ялгарлаас сална гэдгийг иргэд нь ойлгож байгаа хэрэг. Тиймээс мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Зөөвч-Овоо төсөл физикийн талаасаа ямар ч асуудалгүй. Харин эдийн засаг талаасаа харилцан ашигтай байх зарчим л чухал юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"ЭДИЙН ЗАСГИЙН 80 ХУВЬ НЬ ТӨРӨӨС ХАМААРАЛТАЙ БАЙНА"

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ирэх 2025 оны төсвийн талаар ярилцлаа.


-Засгийн газраас УИХ-д 2025 оны төсвийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байна. Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Төсөв хэлэлцүүлж байгаа энэ үед нэг зүйлийг маш сайн ойлгож авлаа. Монгол Улсын төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ хэтэрхий том байна. Ойролцоогоор төсөвт эзлэх дотоодын нийт бүтээгдэхүүн 40 хувь байна.

Монголын эдийн засагт төрийн оролцоо 80 хувьтай байна. Энэ бол хэт өндөр үзүүлэлт. Үүнээс болоод эдийн засгийн үзүүлэлтүүд бүгд худлаа гарч байна. Нийгмийн тогтолцоо ч худлаа, хиймэл байна. Хиймэл эдийн засгийн тогтолцоо байна гэдэг нь төсөв тойрсон бизнесүүд л байна гэсэн үг.

Төсвөөс тэжээгдэж, төсвөөс шимэгчилж оршин тогтнож байна. Төсөв том, эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байхаар бизнесийн орон зайг тэлэх, хөгжүүлэх асуудал нь УИХ дээр хэлэлцэгдэж байна. Ингэж болохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд бизнес, төсвийг хаашаа чиглүүлэхийг шийддэг баймааргүй байна. Тийм учраас 2025 оны төсөв байна уу, 2026, 2027 оны төсөв байна уу ялгаагүй төсвийн бодлого, төрийн оролцоо нь гажуудсан байна. Монголын эдийн засаг дахь төрийн оролцоог 80 биш 40 хувь, төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиыг 40 биш 20 хувь болгож тэг дундуур нь хөрөөдөх, алсын зорилго тавих хэрэгтэй. Эдийн засгаа хөгжүүлж, чөлөөт зах зээлийг бий болгоно гэж зорьж байгаа бол энэ асуудал дээр хамтарч ажиллахгүй бол цаашид юу ч өөрчлөгдөхгүй.

-Төрийн оролцоог бууруулахын тулд юу хийх ёстой юм бэ. Танд ямар шийдэл байна?

-Үүний тулд төсвийн тэлэлтийг зогсоох хэрэгтэй. Төрийн үндсэн үүрэг бол хүнийг эрх чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.  Хүнийг эрх чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хаан боогдуулж байгаа нөхцөлийг таслан зогсоох нь төрийн үүрэг. Эрх чөлөөтэй байхын тулд суурь нөхцөл шаардлагатай. Тэр нь нийтийн эрүүл мэнд, боловсрол, орон байрны асуудал дээр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж болно. Мөн дотоод болон гадаад эрхийн эсрэг аливаа үйлдлүүдээс хамгаалах батлан хамгаалах, хууль хүчний байгууллагуудын хүрээнд төр ажиллах үндсэн функтай. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэх үндсэн хүрээнд аж ахуйгаас аль болох хол байх хэрэгтэй. Аж ахуйгаас хол, мөнгөний оролцооноос хол төр хариуцлага тооцож, хүчтэй ажиллаж чадна. Тийм учраас төрийн функцыг хязгаарлаж, төрийн өмчийн компаниудын тоог цөөхөн болгох хэрэгтэй.

Сүүлийн үед "төр хувийн хэвшлийн түншлэл" гэх худлаа нэр гаргаад ирсэн. Төр хувийн хэвшил түншлээд байгаа юм ерөөсөө байхгүй. Намын найз нарын компани томроод байгаа юм. Энэ мэт дүр исгэсэн зүйлүүдийг төрийн үйл ажиллагаанаас холдуулмаар байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"МАН ТӨСВӨӨР ДАМЖУУЛЖ НАМЫН БҮТЦЭЭ УГЖИЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– УИХ-ын зарим гишүүд 2024 оны төсөвт тодотгол хийх үеэр төсөвтэйгээ танилцах хугацаа олгоогүй хэмээн шүүмжилж байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас УИХ-д ирэх 2025 оны төсвийн төслийг өргөн бариад байна. Ирэх оны төсөвтэй бүрэн танилцаж чадсан уу. Ирэх оны төсөвт анхаарах шаардлагатай зүйлс юу байна вэ?

-УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд сонгогдсон гишүүд долдугаар сарын 2-ны өдөр тангаргаа өргөж, УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сард хуралдаж энэ оны төсөвт тодотгол оруулах асуудлыг хэлэлцсэн. Тухайн үед яах аргагүй УИХ-ын гишүүдэд төсвийн тодотголын материалыг тулгаж өгсөн. Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт орсонтой холбоотой тодотгол оруулж ирсэн. УИХ-аар уг асуудлыг хэлэлцэн батлах учраас орж ирсэн өөрчлөлтүүдтэй танилцах хугацааг өгөх ёстой. Их хэмжээний материал тулгуу хугацаанд өгсөн учраас УИХ-ын 126 гишүүний 80 хувь нь шинэ гишүүд байсан учраас орж ирсэн олон асуудлууд тодорхойгүй байж байгаад батлагдсан. Харин ирэх 2025 оны төсвийн тухайд есдүгээр сарын 1-нээс өмнө хуулийн дагуу өргөн баригдсан. Гишүүдэд цахимаар болон цаасан хэлбэрээр өгсөн. Ингээд УИХ-аар хэлэлцээд явж байна.

Сар гаруйн хугацааны өмнө 2024 оны төсөвт тодотгол оруулж 27 их наяд төгрөг байсан зардлын хэмжээг 30 их наяд төгрөгт хүргэсэн. Тэгвэл ирэх 2025 онд зардал талдаа ойролцоогоор 38 их наяд, орлого талдаа 36 их наяд, төсвийн алдагдлдыг 1.9 их наяд төгрөгт хүргэх төсөл орж ирсэн.

Энэ оны эхээр 27 их наяд төгрөгийн зарлагатай байсан төсвийг жилийн дараа 38 их наяд төгрөгт хүргэж байгаагаас төсвийг богино хугацаанд их хэмжээгээр тэлж байгаа нь нэгэнт илэрхий боллоо. Гол асуудал нь Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр эдийн засгийн өсөлтийг 8 хувь байх, ДНБ 95 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн.

Гэтэл хараат бус шинжээчид, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 6.6-7 хувь, Дэлхийн банк 6.6-6.7 орчим хувиар өсөх судалгаа гаргасан. Хэрэв Засгийн газрын тооцоолсон тооцооллоос зөрүү гарсан тохиолдолд яах вэ гэдгээ Засгийн газрын гишүүд, Сангийн яам тайлбарлаж чадахгүй байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-02 172.56.200.160

Манайхан ер нь нүдээ аниж байгаад л гадны хөрөнгө оруулалт гэх юм даа. Бид өөрсдөө яачихсан улс вэ ???Гадны хөрөнгө оруулаад 8 том Эрдэнэт -н орд Оюутолгойг алдсанаа мэдэж байна уу ???

Avatar

Иргэн 2024-11-02 66.181.181.86

Физикийн багш минь атомын цахилгаан станц гэдэг таны хийх ажил биш байхаа!!! Цөмийн мэргэжилтний дүрд итгээд байгаа юм биш биз!!! Үхэр Монголчууд битгий хэл Дэлхийн ноён оргил Германы эрдэмтэд жийрхэж бн цаана чинь!!!

Avatar

Гана 2024-11-02 202.21.120.62

ЗАЙЛАА ГӨЛӨГ МИНЬ МОНГОЛЫН ЭД БАЯЛАГЫГ ЭНЭ МУУ БАНДИ МЭДДЭГ БОЛОО ЮУ

Avatar

oyun 2024-11-02 202.126.91.149

Хуцах юмаа дандаа ингэж гадны гар хөл болцгоох юм Яагаад дандаа гадныхыг дэмждэг юм өөрсдийгөө дэмжээд харилцан ашигтай манайд бүр ашигтай байхаар гэрээ хэлцэл хийж сурцгаа одоо хэдэн он билээ дээ тэд сонирхолгуй байвал заавал хийлгэх хэрэггүй сонирхсонтой нь хийж сур Хятад бол энэ тал дээр хэзээч алдаатай гэрээ хийхгүй он жил өнгөрөх тусам улам ашигтай байхаар гэрээ хийдэгюмаа мэдэж ав та нар болохоор гадны Лобид ороод л суртачилаад байх юм

Avatar

oyun 2024-11-02 202.126.91.149

Яагаад дандаа гадныхыг дэмждэг юм өөрсдийгөө дэмжээд харилцан ашигтай манайд бүр ашигтай байхаар гэрээ хэлцэл хийж сурцгаа одоо хэдэн он билээ дээ тэд сонирхолгуй байвал заавал хийлгэх хэрэггүй сонирхсонтой нь хийж сур Хятад бол энэ тал дээр хэзээч алдаатай гэрээ хийхгүй он жил өнгөрөх тусам улам ашигтай байхаар гэрээ хийдэгюмаа мэдэж ав та нар болохоор гадны Лобид ороод л суртачилаад байх юм

Avatar

Zochin 2024-11-02 66.181.161.127

Ene neg yum manai bairand bdgshtei,liftend mngliin saihn busguichud GED duulaad bdg,ehner huhedni gej hogiin liftend suusn humusru uurlaad bdg,ulsiin mngo idej barigdaj suuj bsnarhidaad shoedd,ehnerni bairni gada huleej bjbichihchgui humusru hyalalzaad bdg zavaan zavaan humus bdg,huhduud dohiotoi mashinar surguliin tsetserlegtni hurgej Sir bolj bhd darani tsagdaanar gereesni bariad yavj bsn,mngni asudaltai balai iim hunees or huneer yariulach,ene yarihar hulgaich gesn setgegdel toroh yum,huhduud

Avatar

Нэргүй 2024-11-02 59.153.115.9

Хачин сүнсгүй банди өөрийгөө доктор гээд байгаа шүү. Та нар шиг юмнуудын цөмийн физик гэж юу байхав дээ

Avatar

Нэргүй 2024-11-02 124.158.109.197

Тэр уран – ы төслийг Ундраа , Тэгшбаяр докторууд ярих хэрэгтэй. Бусад нь хойшоо……. мэдэхгүй юмаар оролдох хэрэггүй.

Avatar

Gadnii troll 2024-11-02 202.126.91.157

urbagch.gadnii trolley

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж