Хойд Солонгос улс Украины эсрэг дайнд нэгдсэнтэй холбоотойгоор АНУ, Өмнөд Солонгос улсууд Хятадад уриалга хүргүүлж байна. Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр болсон гурван улсын уулзалтаар хоёр улсын албан тушаалтнууд Хятадыг ОХУ болон Хойд Солонгост нөлөөлөхийг уриалжээ. Хятад үүнд ямар нэгэн хариу өгөөгүй байна.
АНУ-ын гурван дээд дипломатч Хятадаас Вашингтонд суугаа Элчин сайдтай уулзсан байна. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэхдээ талууд хүчтэй яриа өрнүүлсэн гэжээ. Мөн Хятадын нөлөөг Орос, Хойд Солонгост ашиглах нь зөвхөн АНУ-ын хүсэлт биш, дэлхийн улс орнуудаас ирж буй дохио гэж Вашингтон мэдэгдсэн юм.
АНУ дахь Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю мэдэгдэл хийхдээ "Украины хямралын талаарх Хятадын байр суурь тууштай бөгөөд тодорхой байна. Хятад улс Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахыг хичээж байна. Үүний төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно" гэжээ.
ОХУ, Хойд Солонгосын түншлэл нь Солонгосын хойгт энх тайван тогтоох Бээжингийн зорилготой зөрчилдөж буйг Хятадын Жэньмин их сургуулийн олон улсын харилцааны шинжээч Ши Иньхон мөн хэлжээ.
3,548.92















































