“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурлаа

“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурлаа

“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү ажлын хүрээнд Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах "Хэрлэн-Тооно" төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ий зүгээс хариуцан ажиллаж байна. Хэрлэн Тооно төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй тендер энэ оны 7 дугаар сард зарлагдаж тус тендерт “Монхидроконстракшн” ХХК шалгарсан.

Өнөөдөр /2024.11.01/ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ий Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Монхидроконстракшн” ХХК-ний захирал Б.Оюунбилэг нар үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус төслийн ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг “Оюу Толгой” ХХК хариуцаж буй бөгөөд гүйцэтгэгч компани 1.7 жилийн хугацаанд ТЭЗҮ-г боловсруулахаар төлөвлөсөн. Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх зорилгоор боомт бүхий томоохон хиймэл нуур байгуулж, гадаргын усыг хуримтлуулан хамгаалж зохистой ашиглах төсөл нь эдийн засгийн ач холбогдол бүхий Монгол орны Зүүн бүс, Өмнөд говийн бүсийн зүүн хэсгийг хамрах бөгөөд энэ нутгийн ихэнх хэсэг нь байгалийн хуурай бүс нутагт хамаардаг. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 2 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум, Дорноговь аймгийн 8 сум, Өмнөговь аймгийн 3 сумын газар нутаг хамрагдаж байна.

Хэрлэн гол дээр ус хуримтлуулах усан сан байгуулж, урсцын тохируулга хийн, ус дамжуулах хоолойгоор дамжуулан Говийн бүсэд шинээр байгуулах хот суурин, хүн ам, мал аж ахуй, газар тариаланг усаар хангах, байгаль экологийг нөхөн сэргээх хамгаалах зориулалтаар ашиглах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон асуудлуудыг хамтад нь шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий шинээр нээсэн арвин нөөцтэй том орд газрууд нь Монгол Улсын өмнө хэсэгт говийн бүсэд байгаа бөгөөд ашиглах, олборлох, боловсруулах үйлдвэр, уурхай, газрын тос, эрчим хүчний үйлдвэрүүдийг энэ бүсэд барьж байгуулж байна. Тухайлбал Оюу толгой, Таван толгойн олборлох баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсон бөгөөд цаашид Таван толгойн цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, кокс, гангийн үйлдвэрүүд зэрэг томоохон төслүүд үе шаттайгаар ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Иймд тухайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар хангах боломж Хэрлэн Тооно төслийн хүрээнд бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-01 66.181.181.140

Энэ төслийг зогсоох хэрэгтэй. Маш том аюул шүү. Ийм жишгээр эх орныхоо экологийг сүйрүүлсэн олон улс байгаа. Одоогийн Казакстаны Арал нуур Туркийн давст нуур. Африк тивд маш олон газар сүйрсэн байдаг.

Avatar

ах 2024-11-01 66.181.181.140

Урсац дотроо үлдвэл эх оронч гол гэх шиг их мэдрэлтэх юм. Эх орноосоо гадагш урсаж тэр чинь жинхэнэ эх орон ч гол мөн шүү. Яг үнэндээ дайсагнал явагдахад голыг бохирдуулж дайсныг устгадаг. Гадагш урсаж байгаа голууд минь биднийг хамгаалж байгаа юм шүү

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.161.250

Говийн гүний усыг дуусгасан юм байна л даа, одоо гадаргын усыг дуусгахаар шийдэж дээ

Avatar

Нэргүй 2024-11-01 103.57.92.112

Уерийн усыг урсгах юм санаа зовоод хэрэггуй усаа зев зогстой хэрэглэх юм .Хэрлэн гол хэвээрээл бх юм

Avatar

Нэргүй 2024-11-01 43.242.242.59

TЭнэ их ус урссаар Хятад руу гараад явчихдаг. Ядаж 30 хувийг нь эх нутгийн хөрсөнд нь буцааж шингээх нь зөв. Усаа ямар ч үнэгүй зүгээр гадагш гаргаад явуулчихаж болохгүй. Эх орондоо хэрэгтэй зүйл болгоныг гадаадын хадгалгаар зогсоодгоо больцгоо иргэд ээ. Уран болон атомын цахилгаан станц барихыг эсэргүүцэгчид бол Оросын гар хөл болсон хүмүүс. харин Хэрлэн Тооныг эсэргүүцэж байгаа хүмүүс бол хятдаын ятгалагаар ажиллжа байгаа юм.

Avatar

ээ 2024-11-01 103.212.117.201

эргүү малаа хятад руу урсдаг нэг ч гол байдаггүй сэлэнгэд нийлж байгаль нуурт цутгадаг юмаа малаа

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.185.166

зүгээр байгаа гол мөрнийг зүгээр байлгаж үз

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.177.120

х***а яагаад ч зөвшөөрөхгүй

Avatar

Нэргүй 2024-11-01 202.55.188.107

чамаас хэн асуусын? шивэртэй оймсоо л сайн угаагаад сурчих

Avatar

Нэргүй 2024-11-01 103.212.117.95

Mash zuv zuitei ajil demjij bn shuu,urvagch hulgaich,horlon suitgegch nariin eserguutsliig bitgii toogooroi,hiij baigaa ajildaa tuushtai bai

Avatar

Нэргүй 2024-11-01 124.158.109.197

Бат -эрдэнэ аварга эсэргүүцэх хэрэггүй шүү. Энэ таны мэдлэгээс давсан төсөл юм байна.

Avatar

Иргэн 2024-11-01 139.5.219.10

Улс эх орон,ардтүмэн, байгаль,мал амьтан бүгдэд нь хэрэгтэй маш зөв төсөл байна.Хэрэгжүүлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-01 103.212.118.41

Пүү нил дээд түвшний хулгай ханхалж бна

Avatar

Нэргүй 2024-11-01 103.168.34.39

х***а нарын уурыг хүргэх нь дээ, нүүрсээ зарж чадахгүй болно шүү

Avatar

Зочин 2024-11-01 49.0.138.173

Хэрлэн голын усыг хөрсөнд шүүрүүлж, агаарт ууршуулж алга хийх төсөл гаргах нь дээ
Хайран сайхан гол, Хятад улс лав зөвшөөрөхгүй

Avatar

Сииимм 2024-11-01 202.9.40.42

нам төрд толгоыд гарсн манж х***а шаарууд яаажч хааша ч юм ярьж хийж мэдэх эргүү л******д бга. Зулбасгууд. хуулийг Гажиг гажиг хийчнэ.

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.190.16

Англи хэл дээр л хийж үзээрэй дээр. Монгол хэл дээр халтар мултар юм хийчхээд ТЭЗҮ гэх хэцүү шүү.

Avatar

дүү 2024-11-01 66.181.181.140

Эргүү мал минь Монголоо устгасан тэнэг.Англи хэл дээр ШУ ны ямар ч зохиол сурах бичиг монгол орж ирээгүй тэнэг минь Харин Онгон ээжийгээ цаанаас цөмөлж төрсөн библийн худал ном дүүрэн байна. Барууныхан биднэнд юу заахгүй хрин улам тэнэг болгож байгаа. Тэд биднийг тэнэг байлгахыг илүүд үздэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж