Япон: Дугуй унаж байхдаа гар утсаа оролдвол ял авна

Япон: Дугуй унаж байхдаа гар утсаа оролдвол ял авна

Япон: Дугуй унаж байхдаа гар утсаа оролдвол ял авна

Японд батлагдсан шинэ журмын дагуу дугуй унаж байхдаа гар утас ашиглавал зургаан сар хүртэл шоронд хоригдож магадгүй болжээ. Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулийг зөрчсөн хүмүүст дээд тал нь зургаан сар хорих ял оногдуулах юм уу 100 мянган иенийн торгууль ногдуулна. Утасны хэрэглээнээс гадна согтууруулах ундааны хэрэглээг ч шинэ дүрэмд тусгажээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дугуй унавал гурван жил хүртэл хоригдох юм уу 500 мянган иенийн торгууль төлнө.

Covid-19 цар тахлын үед олон хүн нийтийн тээврээс татгалзаж, дугуй унах болсон. Үүнийг дагалдаад 2021 онд унадаг дугуйн ослын тоо нэмэгджээ. Харин өнгөрсөн онд 72 мянга гаруй осол бүртгэгдсэн нь нийт зам тээврийн ослын 20 гаруй хувь байсан. 2024 он гарсаар унадаг дугуйны ослоос болж нэг хүн нас барж, 17 хүн хүнд бэртжээ. Нас барсан хүн нь дугуй унаж явахдаа гар утсаа оролдсон учир осол болжээ.

Дугуй унаж явахдаа утас ашигласнаас үүдэлтэй осол 2018-2022 оны хооронд 454 гарсан. Энэ нь өмнөх таван жилтэй харьцуулбал 50 хувиар өссөн үзүүлэлт юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-01 203.23.49.49

Гар утас оролдож байгаа дуракуудыг шоронд хатаа

Avatar

Нэргүй 2024-11-01 202.179.26.115

Монголд дугуй биш машин барьж явахдаа гар утсаа үзээд явдгийг яахуу. Ял оноодог бол мөн ч сайхнаа

Avatar

Нэргүй 2024-11-01 202.9.40.111

УИХ өршөөлийн хуулиа хурдан батлаач ээ

Avatar

Нэргүй 2024-11-01 202.9.40.61

ямар сайхан юм бэ манайд ингэж байгаасайдааа хүний төлөө сайн сайхныг хийж бнашүү

Avatar

Иргэн 2024-11-01 66.181.182.150

Манайд ч гэсэн тэгээсэй

Avatar

бат үүл 2024-11-01 202.131.230.90

Ардчилал хүний эрхийг улаандаа гишгэсэн муу самуурайнууд

Avatar

Зочин 2024-11-01 202.9.40.104

Ардчилал хүний эрхийг устгаж байгаа улаан коммунист япон.

Avatar

Нэргүй 2024-11-01 203.23.49.49

Үхсэний чинь ардчилал. Гэмт хэрэг хийх чинь ардчилал юм уу

Avatar

Нэргүй 2024-11-01 139.5.219.39

Харин ч хүнээ хамгаалсан зөв хууль байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж