Хүнсний хог хаягдлыг бууруулах “Хоосон таваг” аян эхэллээ

Хүнсний хог хаягдлыг бууруулах “Хоосон таваг” аян эхэллээ

Хүнсний хог хаягдлыг бууруулах “Хоосон таваг” аян эхэллээ

Хот байгуулалт, хотын стандартын газраас нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газартай хамтран 2022 онд НИТХ-аар баталсан “Хог хаягдлын менежмент” бүлгийн хотын стандартыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилгоор “Хоосон таваг” аяныг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Өнгөрсөн онуудад “Хог хаягдлын менежмент” бүлгийн UCS 1701A:2022 хотын стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж байсан. Харин энэ онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд руу чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Хүнсний органик хаягдал нь хурдан хугацаанд муудаж өөрөөсөө үнэр, шингэн ялгаруулдаг бөгөөд бусад хог хаягдлыг урвалд орох, ялзрах химийн хорт бодис ялгаруулах үндсэн шалтгаан нөхцөл болдог. Иймээс хүнсний органик хог хаягдлыг тусад нь хадгалах, эх үүсвэр дээр нь бууруулах нь өндөр ач холбогдолтой гэдгийг Хот байгуулалт, хотын стандартын газрын Агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Болор онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-01 202.9.46.62

Энэ ч зөв шүү. Хэр их идэхийг нь бас асууж байх хэрэгтэй. Их идмээр байгаа хүнд нь нэмээд өгчих хэрэгтэй, заримдаа бага идмээр бол бага хийгээрэй гэх нь буруу зүйл бишээ

Avatar

Зочин 2024-11-01 103.57.94.182

Хоосон таваг….ямар гэцүү сонсогдож байнаа

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.185.248

Порцоо багасга. Хоол бага иддэг хүн бага порцоор авая гэхээр тйим порц, үнэ тариф байхгүй гэдэг. Зүй нь их бага порц бүхий сонголттойгоор худалдаалах нь зүйтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж