К-попийн шүтэн бишрэгчид дэлхий дахинд олон сая бий. Тэр дундаа хамгийн хүчирхэг шүтэн бишрэгчдийн тоонд тайландууд багтана.
Өмнөд Солонгосын “Hybe” корпорацийн дотоод баримт бичиг саяхан задарснаар “BlackPink” хамтлаг болон хамтлагийн гишүүн Лисатай холбоотой цуу яриа дэгдээд буй. Тэгвэл энэ цуу ярианаас болоод тайландууд “Hybe” корпорацийн эсрэг нэгджээ.
“Хөгжмийн салбарын тайлан” гэх уг баримт бичиг саяхан Үндэсний ассамблейн аудитын үеэр ил болсон. Уг тайланд “BlackPink” болон Лисагийн амжилтыг үгүйсгэсэн байжээ. Тодруулбал, Лисагийн “MTV Video Music Awards”-ын амжилтыг сэжигтэй санал хураалттай холбон тайлбарлажээ. Санал хураалтад дотоодын шүтэн бишрэгчид хөндлөнгөөс оролцсон гэж тайланд бичсэн байна. Дотоодын шүтэн бишрэгчид гэдэг үгээр тайландуудыг хэлжээ.
Лиса Тайланддаа үндэсний хэмжээний шүтээн гэхэд болно. Тийм ч учраас Тайландын цахим сүлжээнд “HybeApologizeToLisa” буюу “Лизагаас уучлалт гуй” хаштаг трэнд болж байна.
“Hybe” корпораци энэ оны дөрөвдүгээр сард ч бас тайландуудын эгдүүцлийг төрүүлж байв. Тодруулбал, тус корпораци “Illit” нэртэй шинэ охидын хамтлагийн шүтэн бишрэгчдийн клубын нэрийг Лисагийн клубтэй төстэйгөөр “Lillys” гэж нэрлэжээ. Лисагийн шүтэн бишрэгчдийн клубын нэрийг “Lillies” гэдэг. Шүтэн бишрэгчдийн эгдүүцлийг төрүүлсэн энэ үйлдлийнхээ төлөө “Hybe” корпораци уучлалт гуйгаад, өөр нэр сонгохоо амлажээ.
Tand hamaagui 2024-11-01 202.9.40.6
yor in bol hun ataarhasan yum bol bish za yu tegleech ta nart huniig muulnuu bna uu hamaagui shd yamar heregt durtai yum be BlackPink iin tuhaid ter chini shal teneg Kpop hamtlag sh dee tegeed bas laitai baingiin gonginodog sh tegeed terend in ohid taalagdaad dagj gonginood Kpop iig uzen yadaj bna
Oyunzul 2024-11-01 202.55.188.41
nace
Нэргүй 2024-11-01 202.21.107.9
хүн яахаараа ийм хөөрхөн болж төрдөг байна аа амьдрал дээрээ энэ зураг шигээ бол ч хөөрхөн л охин байна
Нэргүй 2024-11-01 139.5.218.172
яахлээрээ Лиса буруутан гэж😡🤬Лиса энэ дэлхийн хамгийн сайн бүжигчин дуучин.
Нэргүй 2024-11-01 66.181.186.86
Гонгиносон хоолойтой, бүгдээрээ адил байдаг кпопынхныг хэнч шүтдэггүй.
Нэргүй 2024-11-01 103.212.116.190
хаха атаархах юмаа олж яджээ