"Төсвийн зардлыг бууруулах санал оруулж ирэхгүй бол дэмжихгүй"

"Төсвийн зардлыг бууруулах санал оруулж ирэхгүй бол дэмжихгүй"

"Төсвийн зардлыг бууруулах санал оруулж ирэхгүй бол дэмжихгүй"

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн төсөлд оруулах санал болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.11.01/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Өнөөдөр УИХ 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ төсөв дээр Засгийн газрын оруулж ирсэн 2025 оны төсвийн төсөл нэг зүйлийг маш үнэтэй болгож байна. Тодруулбал, иргэд сонгогчдын улс төрийн намуудад итгэх итгэл, засаглалд итгэх итгэлийг алсруулж байна. Дахиж энэ итгэлийг сэргээхэд асар их цаг хугацаа, зардал шаардагдана. Хүмүүсийн амьдрал хэн нэгэн дарга, ямар нэгэн сайд, улс төрийн намаас хамаардаггүй байгаасай. Хариуцлагатай хүн бүрт хөгжин дэвших боломж нээлттэй байгаасай гэж боддог. Энэ боломжийг нээх хамгийн зөв арга бол төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлүүдийн санал санаачилгыг дэмжих үйл явдал байдаг. Өнөөдрийн УИХ-ын чуулган дээр би намуудын дөрөвхөн сарын өмнө сонгуульд орохдоо сонгогчдын саналыг авахын тулд ярьж байсан гурван намд байгаа нэг заалтыг нь онцолж сануулсан.

Нэгдүгээрт, МАН төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь хүртэл бууруулна гэж заасан. АН-ын хувьд төсвийн зарлагыг 20 хувь болгож бууруулна гэсэн байгаа. ХҮН нам мөн төсөв буулгах тогтвортой, бодитой бодлого явуулна гэсэн ийм амлалтуудыг өгсөн.

Миний хувьд МАН мөрийн хөтөлбөртөө хувийн хэвшлийг дэмжинэ гэж тусгасан учраас нэр дэвших саналыг нь хүлээж авсан. Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсөл оруулж ирлээ. Энэ бол бүлэг залилангийн нэг хэсэг ч юм шиг харагдаж байна. Гишүүд амьдралаас хэт тасарчихсан байна. Иргэд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд л явж байна. Гэтэл төсвийн урсгал зардлыг 10 их наядаар нэмнэ гэж байна. Энэ хэмжээг 2023 онтой харьцуулахад татварын орлогыг 10 их наядаар нэмэх буюу татвар төлөгчдийн орлогыг 50 хувиар нэмэх төслийг оруулж ирсэн. Энэ ачаалал аж ахуйн нэгжүүдэд маш хүнд дарамт болно. Дээр нь нэмээд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг гишүүд ойлгохгүй байна.

НӨАТ-ын өр 2024 оны зургадугаар сарын байдлаар 540 тэрбумд хүрсэн. Үүнийг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 3.6 дахин нэмэгдсэн. Татварын алданги, хүү, торгуультай холбоотой дарамт 2020 онтой харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн. Татварын алданги 70 их наядад хүрсэн. Төсвийг 5.3 их наядаар бууруулах санал оруулж ирэхгүй бол би төсвийг дэмжихгүй.

Төсөв хэлэлцэх явцад гишүүдийн дуу хоолой, санал оруулахад нэлээд хүндрэлтэй байдаг юм байна. Тодорхой хэмжээгээр буулга гэхээр Засгийн газар нь өөрөө буулгаж оруулж ирээгүй учраас алийг нь яаж хасах уу, тэр нь буцаад үйл ажиллагаанд нь нөлөөлнө гэдэг байдлаар ханддаг юм байна. Төсвийн зардлыг буулгаснаар асар олон асуудал шийдэгдэнэ. Татвар, нийгмийн даатгал буулгаач ээ гэхээр боломжгүй гэдэг мөртлөө зардал нэмж байгаа асуудалд ямар ч хяналт алга. 60 хувь нэмнэ гэдэг нөгөө талдаа татвар төлөгчдийн л ачаалал нэмэгдэнэ. Тэгэхээр УИХ, эрх барьж буй гурван нам амьдралаас тасархай байна. Төрийн ордон дотор УИХ-ын гишүүд маш цөөхөн байна. МАН хэдий төр барьж байгаа ч гэсэн АН, ХҮН нам мөрийн хөтөлбөртөө тусгасан учраас, илүү баруун чиглэлийн үзэл баримтлалтай нам учраас төрийг жижиг болгохыг дэмжих байх гэж бодож байсан. Гэтэл чуулган дээр төсөв хэлэлцэж байхад тойрогтоо мөнгө тавиулах гэсэн жижиг сонирхолдоо хөтлөгдөж, Засгийн газрын гишүүд нь хүртэл өөрсдөө зарчмын зөрүүтэй санал оруулж ирж байна. Тиймээс уг асуудалд цаашдаа ч хатуу байр суурь илэрхийлнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.189.69

ДНБ ний өсөлт чинь өсөхөөр түүнээс тооцсон төсвийн зарлага өсөх биш үү. Цог жавхлантайгаар мэдэгдэл хийж байгаад нэг өдөр ангайтал алгадуулна даа.Бүлэг дээрээ бол мэдээж бөөлдөгдүүлнэ ккк

Avatar

zochin 2024-11-01 103.168.34.37

УИХ ганц ширхэг сөрөг хүчинтэй юм биш үү,

Avatar

Нэргүй 2024-11-01 103.57.92.20

Бүлгээсээ зөрж дээдийж байж пиздец болох нь дээ !
УИХ-ын гишүүн болгосон намдаа наалдас хийж явахгүй бол "нармайгаа нээлгээд", лааз өшиглөдөг л юмдаа, гэнэн хонгор минь !

Avatar

Судлаач 2024-11-01 202.126.90.248

Дэмжиж байна, сайн тэмцээрэй, ард тумэн хучтэй шуу.

Avatar

зөвш дээ 2024-11-01 122.201.31.72

энэ МАН дотор бас ийм эрүүл сэтгэлтэй залуучцуд олон байгаасаа. угаасааа одоо жиижг дунд үйлдвэрүүд хаалга барьж эхэллээ. эргэлтийн бүх хөрөнгөө банк , түрээслэгчид өгөөд өөр оршин тогтох ямарч үндэс алга . Түрээсийн хуулий хурдан баталж , эргэлтийн хөрөнгийн зөв эх үүсвэртэй болохгүй бол бүх жижиг дудндууд хаалга барьчихлаа . Удахгүй их хувьсгал гарах вий . юу ч үгүй хүмүүст алдах эрх алга

Avatar

Нэргүй 2024-11-01 139.5.219.12

duugarah neg uur boditoigoor temtseech hudlaa ner tur oloh gej dur esgeed baigaa ymuu haadahaa bodit ajil hereg bolgoj bolnoodoo

Avatar

Нэргүй 2024-11-01 180.149.80.74

Бас нэг ПОП с**

Avatar

Зочин 2024-11-01 59.153.113.199

Улсын еронхийлогч МАН ы удирдах хуумуус гишууд дэмжигчид анхаараа Эгэ тосов болохгуй байна яэнхтувшин маш зоов ярьж байна Эдийнизасаг санхуугийн ойлголтгуй хумуус МАН ы удирдлагад байна

Avatar

Нэргүй 2024-11-01 202.9.40.243

Эрүүл ухаантай хүн УИХ-д байгаад нь баяртай байна. Бүгд л солиорсон юм байх гэж бодлоо

Avatar

Мөөгий 2024-11-01 202.131.235.36

Дэмжиж байна

Avatar

хүннү 2024-11-01 202.55.188.90

Маш зөв. Энхтүвшин гишүү наадуултайгаа сайн тул. Төрийхний зардлыг танах ёстой. Намд өгдөг санхүүжилтыг зогсоо. Энэ муу АН, ХҮН-хан “худ” ш дээ. Ёстой хонины арьс нөмөрсөн чоно л гэсэн үг. Камер хархаар худлаа хуцахаас цаашгүй, юм үзээгүй хэдэн юмнууд явахгүй нь ээ. Чонотой нийлсэн гэрийн нохой бүр аюултай гэдэг боллоо.

Avatar

Батбаяр 2024-11-01 66.181.181.108

Маш зөв.ААН татвар төлөгчидөө бодож зоригтой дуугарсанд баяр хүргэе.Ёстой ОНЦ

Avatar

зочин 2024-11-01 66.181.186.147

Ардчилагч гэх бүлэг этгээд төрд гарах бүрдээ улс орныг сүйрүүлдэг, Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж,гадаад үлэмж өрөнд оруулж, нийгмийн өмчийг идэж ууж,иргэдийн амьдралыг хүндрүүлдэг,Нийгмийн баялаг хэдхэн хүний гарт орж,ихэнх иргэд ядуугч амьдралаараа хохирдог Харин МАН -ын нөхөд төрд гармагц үүнийг засах гэж зүтгэдэг,Өнөөгийн манай энэ ололт амжит ,эдийн засгийн өсөлт, санхүүгийн чадавх нь эд нарын л зүтгэлийн үр дүн, Иргэдийн төлөө гэж бусдын хоосон жүжигт бүү хуурт,

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.189.185

ЗӨВ

Avatar

Нэргүй 2024-11-01 124.158.126.132

ЯГ ЗӨВ. Жавхлан тэргүүтэй сайд нарыг ийм төсөв оруулж ирсэний төлөө огцруулах хэрэгтэй, энэ ЗГ-т итгэл алдарч байна.

Avatar

зочин 2024-11-01 66.181.186.147

Баруунд урвагч ардчилагч гэх бүлэг этгээдүүд өөрийн хүчинд бүр итгэчиж,Ард иргэдийг өөртөө бүрэн татсан гээд бодчиж, Монголчууд мал биш, Юу нь зөв юу нь буруу гэдгийг эрх биш ялгаж салгана,Манайд одоо байгаа улс төрийн хүчнүүдээс хэн нь ямар зорилготой ямар санаа бодолтойг, ямар ажил хийж бүтээж ямар үр дүнд хүрсэн нь бүгдэд ил тод харагдаж байна, Лав Украины замаар явахыг хэн ч зөвшөөрөхгүй, Сайхан сайхан юм ярьж бусдыг хуурах гээд нэмэргүй,

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.190.133

IIM CHadamjgui ix xural tarax xeregtei

eronxii said ogtsrox xeregtei

Avatar

Нэргүй 2024-11-01 124.158.120.50

дээрэмчингүүд

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.186.147

Жинхэнэ дээрэмчид болардчилагч гэх бүлэг этгээдүүд

Avatar

Эх оронч 2024-11-01 212.205.146.67

маш зөв асуудлаар байр сууриа илэрхийлж.Нөгөө брожурын асуудал шиг.Ямар ч шаардлагаүй байхад баахан зам хэдэн зуун тэрбумаар зассаан нэгтэй,цаана нь цахилгаан станцын үасьар зэрэг яаралтай асуудлуудаа хаясан.Тэгээд одоо цах,дулааны төлбөрийг огцом нэмж ес эхлэхээс өмнө засах гэж үзэж байгаа.

Avatar

gcgxdeee 2024-11-01 202.9.40.146

үхсн ацны сайд дарга бдгийн өлөн гуйлагчин түрүүны бөөс хог шаарууд нам төр-д гарчдын гуйлагчин хогийн өлбөрч үхэх шахсн шаарууд бсн шд хулгай шаачаад буруу сэхсн зулбасгууд бас болоогүы хүний араас хутга шаасн тархны тураал нийгмийн хог шаарууд.

Avatar

Нэргүй 2024-11-01 103.57.94.151

Иргэд бид бас л энэ МАН-д хууртжээ

Avatar

зочин 2024-11-01 66.181.186.147

Хэвлэлүүд зөвхөн нэг талын мэдээллийг түгээж туйлширдаг, Хэвлэлүүдэд гарч байгаа зүйлд ёстой итгэхэд хэцүү болов ,Иргэдийн толгойг жинхэнэ үймүүлж байна,Нээх эх оронч хүмүүс байдаг,Гэтэл цаана нь шал өөр атгаг санаа цухалзана, Төрд байгаа хүмүүсийн нэр төрийг бохирлож, болөмж гарвал төрийн эргэлт хийх л санаатай,Үймээн самуун үүсгэж тогтвортой байдал алдагдуулах оролдоно ,Цаана нь хүчтэй мөнгөтэй хүмүүс байх жишээтэй Яагаад хоёр талын мэдээллийг тэнцүү гаргаж,болдоггүй байна аа

Avatar

Нэргүй 2024-11-01 59.153.113.18

zasag unjee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж