УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.11.01/-ийн хуралдаан эхэллээ.
"Энэ онд төсөв баталсны дараа ажлын хэсгийг байгуулна"
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулав.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
-Улсын төсвийг хэлэлцэх үе шатууд өрнөж байна. Би анх удаа сонгогдсон гишүүн. Маш их суралцаж, дүгнэлтээ боловсруулж байна. Зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийхгүй бол цаг нь нэлээн оройтсон юм болов уу. Чуулганы танхимд нэг өөр, бусад байнгын хороон дээр нэг өөр, сошиалд өөр хэлэлцүүлгүүд давхар өрнөж байна. Анхнаас нь төсвийг боловсруулахдаа хангалттай цаг өгч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар гэж байна. Эдгээр байгууллагын гаргасан дүгнэлтийг гишүүд улс төр хийж, өм цөм байнгын хороо, чуулган дээр ярьж байна. Улс төрийн имиж бүрдүүлэхийн төлөө янз бүрийн тоглолт хийж байна уу гэдгийг анхааралтай ажиглаж байна. Засгийн газрын төсвийг гишүүд худлаа үнэн ирц бүртгүүлж, байнгын хороогоор хуралдсан болоод явж байгаа нь олон асуудал дагуулж байна.
Нэг асуудлыг нэг гишүүн олон удаа хэлж байна. 2026, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр инфляцийг ирэх онд 5, дараагийн жил 4 хувь гэж тооцсон. Энэ бол биелэхэд хүнд.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Б.Мөнхсоёл гишүүнтэй санал нэг байгаа. Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Сангийн сайд гээд холбогдох албан тушаалтнуудтай ярьсан. Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын байгууллага гээд бүх талын төлөөллийг оролцуулан энэ онд төсөв баталсны дараа ажлын хэсгийг байгуулна. Ирэх жилээс 2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, ирэх оны төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг өргөн барих төслүүдийн цаг хугацааны дарааллыг зөв болгохгүй бол харилцан хоорондоо уялдаа холбоо сул байгаагаас хамаарч УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хүндрэл учирч байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө том зургийг нь гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, есдүгээр сарын 1-нээс төсөв өргөн барьж, аравдугаар сарын 1-н хүртэл хэлэлцэж чадахгүй байгаа нөхцөл байдал энэ жил ажиглагдаж байна. Энэ хэлэлцүүлэг өргөн хүрээнд явж чадахгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Засгийн газрын 22 тусгай санд энэ удаа 11,6 их наяд төгрөг тусгажээ. Эндээс Нийгмийн халамжийн сан, НДС, ЭМДС-гаа авчих хэрэгтэй. Нийт дүнгийнхээ 92 хувийг эзэлж байна. Үлдсэн 19 сан дээр 947 тэрбум төгрөг ногдож байна. Энэ жил хамгийн өсөлттэй гурван сан байгаа нь сайшаалтай. Тэр нь Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан. Нэг ёсондоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ур чадвар олгох гэх мэт үр өгөөжтэй сангууд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Эдгээр сан нийт 546 тэрбум төгрөг буюу 57,6 хувийг эзэлж байна. Боловсролын зээлийн сан 51 тэрбумаар нэмэгдэж байна. Засгийн газрын тэтгэлэг, Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Засгийн газрын гэрээгээр гадаадад суралцах тэтгэлэг, гадаадад суралцах тэтгэлэг гэсэн дөрвөн ангилалд нийт 103 тэрбум төгрөг оногдсон. Энэ сонгон шалгаруулалт зөв байж, эзэндээ очих уу?
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Боловсролын зээлийн сангийн төсөв энэ жил нэмэгдэж байгаа. Гэхдээ өмнөх жилдээ тэнцсэн оюутнуудын дараагийн жилийн нэмэгдэл орж ирж байгаа. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн 2100 оюутнаас 790 залуус суралцаж, жил бүр нэмэгдэж байгаа. Мөн 15 жил тасралтгүй багшилсан багшийн нэг хүүхдийг төрийн зардлаар сургахаар болсон. Үйлчилгээний төрөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор сангийн төсөв нэмэгдэж байгаа. Шударга зээл олгож байгаа эсэх асуудал байнгын асуудал дагуулж байгаа.
Гадаад руу явж байгаа хүмүүс зээлээ төлж байна уу. Сонгон шалгаруулалтыг хүнээс үл хамаардаг болгохын тулд ажлын хэсэг оролцуулж, хамтран ажиллахад бэлэн байгаа. Төсөв хэлэлцэхийн өмнө сайтад 70 гаруй мянган хүнээс санал ирсэн. Ихэнх нь цалин өсгөх, сургууль цэцэрлэгийн тоо нэмэх санал байсан. Төсөвт энэ жил 90 сургууль 62 цэцэрлэгийг он дамнасан учраас ашиглалтад оруулахаар тусгасан.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-Төсвөө хэлэлцэж байгаад төсвийн хүрээний мэдэгдлээ ярихаар сонин л юм. Тархи толгой ажиллуулах ёстой юм шиг байна. Ер нь мэргэжлийн хүмүүсээ оруулж улсын төсвийг тавдугаар сард баталж, дахин цаашаа задалдаггүй байдал руу шилжихгүй бол төсөвдөө тааруулж, бусад хуулиа өөрчилсөөр байгаад өнөөдрийг хүрч байна. Сангийн яамныхан махаа зулгаадаг байх аа.
Доороос нь баахан хүсэлт ирчихсэн, дээрээс нь төсөв хас гэчихсэн. Том тоогоо өөрчилье гээд тогоогоо томсгох гээд явж байна. Дээрээс доош нь төлөвлөж, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалахыг ДНБ юм уу, төсвийн орлогын тодорхой хувь дээр тавиад гүйцэтгэлийн үнэлгээг гаргаж, тодорхой хувиар нэмэхгүй бол энэ гурван салбар хоцорчих юм байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Төсөв гурван үе шаттай. Төлөвлөлт, гүйцэтгэл гээд. Төлөвлөлтийн шатанд бид бүх процесс, хязгаараа хуульчилсан байдаг. Бид одоо арваннэгдүгээр сарын 15-нд төсвөө баталж, дараа жилийнхээ төлөвлөлтийг хийдэг. Төлөвлөлтөөр орж ирж байгаа төсвийн хуулийг УИХ-аар хэлэлцэхдээ тодорхой өөрчлөлт орох гээд байдаг. Дараа нь төсвийг хэрэгжүүлэх шатанд ч эрсдэл гардаг. Бид эргэж харах ёстой. Шат шатны үйл явцаа ил тод болгох шаардлагатай. Хамтран ажиллаад явъя.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Засгийн газар тооцох, төлөвлөх, төсөвлөхдөө онцгой анхаарч ажиллаарай. Цаг хугацааны дарааллыг нэг мөр цэгцлэхгүй бол дараа жил асар их хүндрэл учирна. Цаг хугацаанд шахагдаад зарим засах шаардлагатай зүйлээ УИХ засч чадахгүй ард нь гарч байгааг зөв ойлгох хэрэгтэй.
"УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна"
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, ЭМД-ийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд явуулна. Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулна.
УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээний асуудал хариуцсан нэгжийн дүгнэлтийг хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцуулав.
Нийт 99 гишүүн ирц бүртгэлтэйгээр 50 гишүүн санал хураалтад оролцов. Ингээд Төсвийн байнгын хорооны тодорхой асуудлын хүрээнд гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулна.
Төсвийн байнгын хорооны дэмжсэн санал 1 төслийг хоёрдугаар хавсралтын 16 дугаар бүлгийн 1.1.7 Дархан-Алтанбулаг чиглэлийн замын хатуу хучилттай дөрвөн эгнээ өргөтгөл 113.1 км, 885.6 км гүүр барих ажилд 2025-2027 онд хэрэгжүүлнэ. Төсөвт өртөг 630 тэрбум төгрөг. Санхүүжих дүн 104 тэрбум төгрөг гэсэн төслийн санхүүжилтыг 39.9 тэрбумаар бууруулж, энэ мөнгөөр нь ШЕЗ-ын тоног төхөөрөмж, УБ.ЧД, хэрэгжих хугацаа 2025 он, 15.2 тэрбум төгрөгийг 5 тэрбумаар нэмэх, БЗД-ийн анхан шатны шүүхийн барилга 2025-2026 он, 12.8 тэрбум төгрөгийг 5 тэрбумаар нэмэх, Өмнөговь аймаг, Дархан-Уул аймгийн шүүхийн барилгад төсөв нэмэх гэх мэт.
Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг олонх гишүүн дэмжлээ.
Үндсэн хуулиар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэж институци байдаг. Шүүх засаглалын эрх хэмжээг тогтоохдоо Шүүхийн тухай хуулийн тодорхой зүйл заалтаар тогтоодог. Ялангуяа төсөв батлах процесс Шүүхийн тухай хуулийн 46.8 зүйлийн дагуу Хууль зүйн байнгын хороогоор хянагдсан төсвийг Засгийн газарт өргөн барина гэсэн заалт бий. Байнгын хорооноос санал гаргасны үндсэн дээр албажуулж хэрэгжүүллээ. Цаашдаа улсын төсвийг батлахдаа хуулийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газар, Сангийн яаманд үүрэг чиглэл болгон өгч байна.
Төсвийн байнгын хорооноос тодорхой асуудлын хүрээнд гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууслаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, ЭМД-ийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Байнгын хорооны саналаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг явууллаа.
УИХ-ын гишүүн Б.Түвшингээс бусад гишүүн дэмжих санал гаргалаа.
Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Одоо Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2025 оны төсвийн тухай Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, ЭМД-ийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд явуулах тул чуулганы хуралдааныг 12.30 цаг хүртэл түр завсарлуулж байна.
"ЭМД-аас гарах яаралтай тусламж үйлчилгээний санхүүжилтыг цаг тухайд нь шийдье"
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-Төсвийн орлого, зардалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Санхүүжилтээс Эрсдэлийн санг дотор нь байгуулж байгаа юм. Тэгэхээр яаралтай тусламж үйлчилгээний санхүүжилтыг жилийн эцсээр авах болоход цаг тухайд нь авч чаддаггүй. Цаашдаа Эрсдэлийн санг нэмж байгуулаад үндсэн зардлаас нь хасдаггүй байх саналыг нэмж байгаа. Энэ бол ЭМД-аас гарах яаралтай тусламж үйлчилгээний санхүүжилтыг цаг тухайд нь шийдэх санал юм. Байнгын хороонд шийдсэн санал учраас дэмжихгүй байхыг хүсч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Өчигдөр санал хэлэхдээ оюутны дотуур байрны барилгыг би өөрөө барих юм. Тэрнээсээ хасаад Ховдын шинэ үйлдвэрлэлийн паркид зориулж анхны цэвэрлэх байгууламж баригдана. С.Бямбацогт гишүүн санаачилсан учраас дандаа ярьж явдаг. Ж.Энхбаяр сайд өөрийнх нь төсвөөс хасч байна гэж буруу ойлгосон. Санхүүжих дүнг өөрчилж байгаа болохоос төсөв шинээр нэмж байгаа асуудал огт биш. Тиймээс энэ саналыг хүчингүй болгох санал хураалтыг явуулж өгөөч. Тэгээд буцаагаад байнгын хороонд чиглэл өгөх горимын саналтай байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Б.Пүрэвдорж гишүүний гаргаж байгаа санал Төсвийн байнгын хорооны дэмжсэн санал унасан. Тэрийг л босгож өгөөч гэдгийг өчигдрөөс хойш гаргаж байгаа. Энд Тамгын газраас тайлбар өгнө.
УИХ-ын Тамгын газар:
-Б.Пүрэвдорж гишүүний санал өчигдрийн 2.3 дахь санал. 46.1 хувиар энэ санал дэмжигдээгүй. Дэгээрээ дахин санал явуулж, байнгын хороонд чиглэл өгөх боломжгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Төсвийн байнгын хорооны дэмжигдээгүй саналын 17-д Ж.Золжаргал гишүүний саналыг дахин авч хэлэлцэх хэрэгтэй. Учир нь салбар хоорондын баланс алдагдаж байгаа. Хоёрт, тойргийн гишүүдийн бүсийн хөгжлийг дэмжих инженерийн шугам сүлжээнд зориулсан эх үүсвэрээс зориудаар 5 тэрбумыг буулгана гэж байна. Ийм зүйл парламентад гарч байгаагүй. Бие биенийхээ юмыг далайн дээрэмчин шиг дээрэмддэг болох нь. Салбар дотроо, гишүүн хоорондоо өөрийнх нь эх үүсвэр гүйж байгаа асуудал биш. Дахин санал хурааж өгөхийг хүсч байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Өнөө өглөө нэг санал дээр хүчингүй болгох горимын санал гаргаж, санал хураасан. Тийм байдлаар хүчингүй болгох горимын санал гаргаж өгөхийг хүсч байна. Би өөрөө дураараа гаргасан санал биш. Өмнөх парламентын үед цахим анги гэдэг хөтөлбөр гаргаж зарим нь амжилттай, зарим нь хоцорсон юм билээ. Гаргасан 17 дугаар саналыг татъя.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өчигдөр санал хураалт явуулсан. Нэг салбарын сайдын багцаас байнгын хорооноос санал гаргаж нөгөө сайдын багц руу татсан нь хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна, салбарын хөрөнгө оруулалтад хүндрэл учруулж байна гэж сайд нар ярилцсан. Санал гаргасан гишүүн Ж.Золжаргал саналаа татаж байгаа учраас 17 дугаар саналыг дэмжсэнийг хүчингүй болгоё. Олонх дэмжиж, татагдлаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен
-Миний кноп 2.3 дахь саналын дэмжсэн гэдэг дээр ажилласангүй, дахин санал хураалтыг явуулж өгнө үү.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзсэн. Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд буцааж байна. Нэг цагийн хугацаатайгаар.
Г.Тэмүүлэн: Урсгал зардлыг 360 тэрбумаар хэмнэх боломжтой
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор зарим УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
Урсгал зардалтай холбоотой зарчмын зөрүүтэй саналаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн санал хэлэв.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Зарчмын санал гаргаж байгаа нь улсын төсвийн алдагдлыг бууруулж, үр ашиггүй зардлыг бууруулж, танаж болох зардал хэмнэе гэж санал гаргаж байна. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал. Улсын төсөв өөрөө 35,58 их наяд байгаагаас 1,9 их наяд буюу 5 хувь нь бусдаар гүйцэтгүүлэх үйлчилгээний зардал байна. Бид 2017 онд 324 тэрбум байсан бол өнөөдөр 6 дахин нэмэгдэж, 1,9 их наяд төгрөг болж нэмэгджээ. Ийм өндөр өсөлт үү, төсвийн сахилга бат хаана байна вэ. Бусдаар гүйцэтгүүлэх ажил бол хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх буюу аливаа байгууллага гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил байгаа юм. Энэ бол байгууллагын зардал, цалингийн нэмэгдэл биш зөвхөн гэрээгээр буюу зөвлөх үйлчилгээ, хурал зөвлөгөөний зардал байгаа юм. Улсын төсвийн тухай хуулиар зардлыг нэр, зардал бүрээр нь санал хураах ёстой. Энэ бол маш буруу. Энэ зардлыг бууруулж, 360 тэрбумаар хэмнэе гэдэг санал гаргаж байна. Үндэсний аудитын байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн тайланд “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хураамжаас 10,2 тэрбум төгрөгийг биет болон биет бус хөрөнгө бэлтгэсэн байна” гэсэн дүгнэлт гаргасан. Төсөв хооронд гүйлгэж, урсгал зардалд хөрөнгө оруулалт тусгасан байгаа учраас цаашид онцгой анхаарч, төсвийн зардлаа бууруулах ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Энэ зардлын ангиллыг зарлага, урсгал зардал дээр ажлын хэсэг байгуулж ажиллаж, хянасан. Б.Түвшин гишүүн 300 гаруй тэрбумын асуудлыг эргэж харахаар ярилцсан. Гуравдагч этгээдээр гүйцэтгүүлдэг гэж хэлэхэд хэцүү бас хэвлэл болон зарим зардлуудыг оруулсан гэсэн бөгөөд 32 тэрбумыг хасаад үлдсэнийг нь хэвээр үлдээх санал гаргасан. Нийтдээ төсөв өөрөө гурав дахин нэмэгдсэн байгаа юм. Механикаар хасч, танаж болохгүй, боломжгүй зүйл байна лээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-2024 онд бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал нэг их наяд төгрөг байсан бол 2025 онд 1,9 тэрбум болж байна. Урсгал зардал асар ихээр нэмэгдэж, төрийн бүтээмж маш их буурсан байна. Адуитын өмнөх дүгнэлтүүдэд төсвийн үргүй зардлууд маш их байна гэж олон нийт дүгнэж байгаа. Бүхэлдээ урсгал зардлын нэмэгдлийг 30 хувь хасах ёстой, Засгийн газар хасч оруулж ирэх ёстой. Бүхэлд нь хасахаар шантааж хийж байгаа юм шиг том төслүүдийг гацаадаг зүйл бий. Тиймээс Засгийн газар өөрсдөө урсгал зардлаа бүхэлд нь танаж оруулж ирээч гэж хүсч байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Энэ жилийн өсөлт гадаад зээлийн ашиглалтаас нэмэгдэж орж ирж байгаа зүйл бий. Тухайлбал, нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатарын цэвэрлэх байгууламж зэргийн ажлыг дуусгах саналууд явсан учраас зардал нэмэгдэж орж ирж байгаа. Бусдаа гүйцэтгүүлэх гэрээ гэдэгт жишээлбэл, ХХААХҮЯ дээр вакцины асуудал байдаг. Төрийн албан хаагчид вакцин хийгээд явж болдоггүй. Үүнийг вакцин нийлүүлдэг хувийн хэвшилтэй хамтраад явдаг. Бас үдийн цай хөтөлбөр бий. Төр өөрөө хийх шаардлагагүй зүйлсийг хувийн сектороор хийлгэдэг. Энэ зардлууды ийм л зарчмаар явдаг шүү. Төр өөрийнхөө хийхгүй зүйлийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлдэг л ажлууд юм. Зардлаас 30 хувь хасах юм бол хувийн хэвшилд очих мөнгийг л танаж байна гэж ойлгоорой. Ийм өндөр дүнгийн эрсдэл байж болохгүй учраас хувийн сектор луу хийж буй хөрөнгө оруулалт, үйлчилгээ шүү гэдгийг УИХ-ын гишүүд маш сайн ойлгох ёстой.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж, зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна.
Чуулган: Зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор зарим УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Сүхбаатар аймгийн хэмжээнд хоёр барилга царцсан. 2018, 2019 онд тендер зарлагдаж, мэргэжлийн экспертүүд гаргаж орон нутгаас төсөв гаргаж, дахин тендер гаргахаар салбарын сайдтай нь ярилцсан. Тиймээс хуулийн 25,26-р заалтыг дэмжихгүй гэсэн санал өгөх нь зөв.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
Хуралдаанаар, 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжлүүлэх, Цөмийн энергийн тухай хуулийн төслүүдийг, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг хэлэлцэхээр товложээ.
УИХ-ын чуулганы хуралдаанд 92 гишүүн оролцож байна.
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Төсөвтэй холбоотой байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, түүгээрээ санал хурааж байгаа. Гэвч зарчмын зөрүүтэй санал унах, унасан санал дахиж босч ирэх тохиолдол гарч байгаа учраас УИХ-ын гишүүд бодлогын байнгын хорооны хурал дээр гарсан саналуудад хариуцлагатай хандаж, саналаа өгөхийг анхааруулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэгийг нураагаад шинэ цэцэрлэг барих юм. Санхүүжилт нь 2021 оноос хойш дараалан улсын төсөвт тусгагдсан боловч оршин суугчид эсэргүүцэж, нөгөө талаас тендерт нь компаниуд оролцдоггүй. Гэтэл энэ жил бас санхүүжилт нь төсөвт тусгагдсан байна. Л.Энх-Амгалан сайдын үеэс сугалаагаар цэцэрлэгт хамруулахыг арилгаж, түрээсийн цэцэрлэгүүд ажиллаж эхэлсэн. Эдгээрээс бид хувийн цэцэрлэг болно, эсвэл түрээсээр явахгүй гэдэг асуудал яригдаж байна. Тиймээс судалж үзээд хүндрэлтэй байгаа түрээсийн цэцэрлэг дээр төсөв тавигдаад баригдахгүй бол шилжүүлэх боломж байна уу гэхэд 30-аас доош ирцтэй Баянгол дүүргийн Нарны хороолол, Хан-Уул дүүрэгт байсан хоёр цэцэрлэг нэг нь 150 хүчин чадалтай ч 298, нөгөөх нь 200 багтаамжтай ч 420 хүүхэд сурч байна. Ирэх жил 718 хүүхэд цэцэрлэггүй болох нь ээ. Үүнийг яаралтай худалдаж авах шаардлагатай байна гэсэн юм. Хэдэн жил дараалан өргөдөл ирсэн байна лээ. Би гаргасан саналаа татан авч байна.
Хураасан саналыг хүчингүй болгож байж саналаа татан авна гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. Ж.Галдбадрахын гаргасан 24 дүгээр санал хураалтыг хүчингүй болгохыг олонх нь 74 хувиар дэмжлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцын Соёлын эрхийн бичиг арга хэмжээний 18.325.9 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг Ж.Баярмаа гишүүн гаргасан. Төсөв болон БСШСБХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэдгээр санал хураалт явуулна.
Нийт гишүүдийн 58.7 хувийн саналаар дэмжигдлээ.
Наран 2024-11-01 66.181.191.173
Их хурлын дарга гэж нөхөр жихэнэ хорчин, гайнууд олширсоор өөрсдийн эрх ашгаа бодсон малууд нам дагаад Монголыг үгүй хийж дууслаа ойлгох ухаан бна уу??? жирийн иргэд ээ!!!
Нэргүй 2024-11-01 103.212.116.253
НӨТийг өршөөл гаргахгүй бол аж ахуйн нэгжүүд хэдэн мянгаараа дампуурах нь яанаа улс орон
#h part - le- deltgyi chr 2024-11-01 71.24.146.145
bestbco
xyni uymig BLR BOLGOJ,zailyyl.; ## 2024-11-01 71.24.146.145
hdrni daj xyyxd xylgailji
-zbtsndlu; 2024-11-01 71.24.146.145
-gadni drt xelsen ypdnixsndrt,workeron #;
nbck; aktlsn, zoriylj; XT.
##; 2024-11-01 71.24.146.145
– drx mk ni komisry
Нэргүй 2024-11-01 202.9.40.156
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Нэргүй 2024-11-01 202.9.40.111
Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан өршөөлийн хуулиа батлана гэж ярьж байна. Яаралтай өршөөлийн хуулиа батлаач ээ
Нэргүй 2024-11-01 202.9.40.156
shorongiin horigdol yundaa sandaraav
Нэргүй 2024-11-01 202.9.46.62
Эрчим хүчний үнийг өсгөхийн тулд хэдэн тэрбум төгрөг зарцуулсан тархи угаалт бүх хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулж байна. МАН дарга нарынхаа идэж уугаад хийгээгүй ажлуудыг нуух гэсэн дээ дахиад л ард иргэдийнхээ халаасыг сэгсэрэхээр шийдэж дээ. Сөрөг хүчин бол Төсөвт, Хулгайд хяналт тавина гэж хүлээж байсан АН, ХҮН хоёр нь я***н шиг урвалаа. ХҮН-ий золбин гөлөг бүр Эрчим хүчний сайд болчихсон нэгмөсөн ард иргэдийнхээ халаасыг сэгсэрэхээр өлөн чоно шиг улайрч байна.
Нэргүй 2024-11-01 202.126.88.196
ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭЛТ = ТӨР, ТӨХК-иуд, ХУУРАМЧ ЭХ ОРОНЧИДЫН УЛААН ЦАГААНДАА ГАРСАН ДЭЭРЭМ
ҮРГЭЛЖЛЭЛ 2 2024-11-01 59.153.112.157
4/Би атрын 2 дахь аяныг хэрэгжүүлэхэд оролцсон инженер хүн. Сүүлийн үед 200000 га атар газар эзэмших яриа гарлаа.Энэ нь сайн судалгаанд үндэслэж шийдэх асуудал гэдгийг би өөрийн биеэр туулсан хүний хувьд хэлж байна..Монголын тариалангийн талбай 48-65 жил ашиглагдаж үржил шим нь буурах нь мэдээж.Тэглээ гээд ШИНЭЭР АТАР ГАЗАР ХАГАЛЖ ашиг олно гэсэн далд санаа зарим хүнд байгаа бол аюултай ҮАБЗ дээр хэлэлцэж байж ул суурьтай шийдэх асуудал.
ҮРГЭЛЖЛЭЛ 2 2024-11-01 59.153.112.157
. 4/Би атрын 2 дахь аяныг хэрэгжүүлэхэд оролцсон инженер хүн. Сүүлийн үед 200000 га атар газар эзэмших яриа гарлаа.Энэ нь сайн судалгаанд үндэслэж шийдэх асуудал гэдгийг би өөрийн биеэр туулсан хүний хувьд хэлж байна..Монголын тариалангийн талбай 48-65 жил ашиглагдаж үржил шим нь буурах нь мэдээж.Тэглээ гээд ШИНЭЭР АТАР ГАЗАР ХАГАЛЖ ашиг олно гэсэн далд санаа зарим хүнд байгаа бол аюултай ҮАБЗ дээр хэлэлцэж байж ул суурьтай шийдэх асуудал.
ҮРГЭЛЖЛЭЛ 1 2024-11-01 59.153.112.157
Социалимын үед энэ районы сум, аймагт намайг мэргэжилтнээр ажиллаж байхад яам үгүйлэгддэггүй байсан.Одоо хувийн хэвшил давамгайлсан үед хэрэг нь юу л болдоо. 3/Би гурилын гаалийн албан татварыг тэглэх үед тариаланчдад буруу дохио болно шүү гэж байсан. Тэр ёсоор буудайн тариалалт багасч, тосны болон тэжээлийн ургамлын тариалалт ихэссэн байна.Алива шийдвэр гарахад судалгаанаас гадна МЭДРЭМЖ чухал байдаг юм шүү дээ.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-11-01 59.153.112.157
Эргэлзээтэй 4 ажил: 1/Богд уулыг нүхлэх y, өнөөгийн тулгамдсан зорилт мөн үү?.Иргэдийн өдөр тутмын амьдралд нэн шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц гэх мэтэд ахиу санхүүжилт олгохсон.2/1996 онд УИХ яамыг БОДЛОГЫН, агентлагыг тохируулагч, хэрэгжүүлэгч гэж чиг үүргийг нь тогтоосон. Бодлогын яамыг Дархан луу нүүлгэж байгаа нь агуулга муутай, хэлбэрийн ажил биш үү?. Сургалт, судалгааны байгууллага бол өөр хэрэг.
Нэргүй 2024-11-01 139.5.219.12
medrel uursdiiinhuu idej uuhaa bodson nowshnuudiig gargachihajdee zailuul . za za uursduu songoson uursnuu zowno biz maniigaa bas hulduu chirchih ymaa
bbr 2024-11-01 66.181.161.245
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-11-01 202.126.88.196
НАМЗАСАГ нь өөрөө Дампуу болохор Гадаадын Хө/О-тай Төслүүдэд нь Гадаадын Сураггүй Луйварчин компаниуд эсвэл Чадваргүй Зальжин Гадны Экспатриатууд олноороо орж ирж "Төсөл Менежмэнт" хийх нэрээр Төслийг нь зүгэр л Самарч, Идэж уугаад, Монгол Хүмүүсийн Ажиллах Боломжыг хааж боомилоод Үр Дүн нь Монголд юу ч үлдээлгүй Арилж одоцгоодог доо хөөрхий…..
Нэргүй 2024-11-01 66.181.186.86
Сэтгэцийн өвчтэй экспатууд Монголд ажилладаг. Монголыг хэн тоож энд ирэх вэ!
chrcrrr 2024-11-01 202.9.40.42
Зг огцоруул нам төр-г манж х***а-с цэвэрлэхд орос ану хамтарч туслдаг даа улсын аюулгүй бдлыг манж хужаагууд эзлэсн. Ялтын гэрээ ёсоор орос ану дахиж чөлөөлж өгөх цаг болсн. х***а гэрээнд халдаж нам төрийг эзлэж тусгаар тогтнолд занхийлж нам төрөөр дамжуулж дотор нь орж эзэллээ.
Нэргүй 2024-11-01 66.181.186.86
Хуурамч эм тариа оруулж ирдэг компаниудыг татан буулгаач ээ! 6 эмний 2 нь хуурамч байна шүү дээ. Мөн химийн бүтээгдэхүүн жишээ нь пробиотик, витамин гэх мэтийг оруулж ирдэг компаниудад хяналт тавиач ээ! Монголчууд хордож дуусах нь ээ.
Нэргүй 2024-11-01 192.82.66.181
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-11-01 66.181.161.114
Гэтэл дөнгаж сая энэ сармагчин хүүхэн 18.3 тэрбумаар гараа угаачихлаа. Түүнийг улсын 50 сая төгрөгөөр виски авч уулаа гэж саяхан шүүмжилж байсан бол даруй түүнээсээ 366 дахин их мөнгөөр бөгсөө арччихлаа. Дараагийн сонгууль болтол 1400 хоног дутуу. Энэ самж ганцхан өдөрт ийм үрэлгэн зардал гаргасан шүү. Энэ бол түүний эцэг алтны уурхайн захирал Чинбатын газар ухаж олсон эсвэл үр тарианы шахаагаар хонжсон мөнгө биш. Улсын, ард түмний татварын мөнгө шүү.
зочин 2024-11-01 202.126.89.155
тэмүүлэн гишүүн зөв ярьсан байна. тэр хэмнэж болох 360 тэрбумаараа нөгөө цахилаан дулааныхаа алдагдлыг нөхөөд яваа эрхэм гишүүдээ. цахилгаан дулааны үнийг нэмж иргэн аж ахйн нэгждээ дарамт учруулах ямарч шаардлагагүй. жаахан ухаалаг бай гишүүдээ. их хурлын гишүүд та нар үнэхээр хөрөнгөтнүүд биш жирийн иргэд юм бол тэр хэмнэгдэх 360 тэрбумаараа цахилгаан дулааны алдагдлыг нөхөх шийдвэрээ гарга! хэрвээ чадахгүй бол та нарыг өөрсдийн хөрөнгөө өсгөхийг бодсон төрд гарсан хөрөнгөтнүүд л гэж больёо
Нэргүй 2024-11-01 103.229.177.181
ter purevdorj geed baagii bolioroi hudlaa shaagaad bymbatsogt demjdeg ch geh shig ta nar ungursun 30 jil baruun busiin tiv gej zondoo sanhuujilt ursgasan shuu
санаа 2024-11-01 112.72.8.90
Эрүүл мэндийн даатгалаарс хувь эмнэлгүүд их хөлжсөн. Сувилалууд сувилах үйлдчилгээг орон сууцны хороололуудын дундах төмөр дасгалын төхөөрөмжүүд тавьчихаад ЭМД аас мөнгө гаргуулдаг энэ асуудлыг хянаж үнэхээр сувилгаа үзүүлэх программ тоног төхөөрөмж байгаа эсэх ажилладаг эсэхийг тогтоож байж даатгалаас мөнгөө авдаг байх нь үзүйтэй
Нэргүй 2024-11-01 204.191.211.96
Сангийн Яам Жавхлан мэтмйн коммунист сэтнэлгээтэй хуучинсаг новшнууд байгөа цагт улсын төсөв эрүүл саруул зөв горимоор батлагдахгүй юм бна., уул нь нь их энгийн зүйл шүү дээ, яг үнэндээ хамар Ганболд, МСS Оджаргал нар шиг хүмүүс ЕС аар ажиллахад МУ дорхноо босч ирэх учиртай.юм.
Нэргүй 2024-11-01 84.213.158.171
Энэ залуу энэ танхимд бүр хадагджээ, өвгөн болтлоо байх нээ, аль аймгаас яаж сонгогдовоо?
Нэргүй 2024-11-01 202.131.234.123
данх балайг далд оруулаая баахан хэрэггүй оон яам байгуулаад зардал өсгөөд байна
иргэн 2024-11-01 202.9.46.29
Тэмүүлэн гишүүнд баярлалаа. Төсвийг сайн танах хэрэгтэй.
dolzod 2024-11-01 203.98.76.186
төр данхайгаад давхардсан зардлууд нэмэгдээд татвар төлөгчдөө хөсөр хаяж байж төсвөө батлахаар эдийн засаг хаашаа явах вэ.