Ц.Цогбадрах медаль хүртэж, ДАШТ-ийг 1 мөнгө, 1 хүрэл медальтай өндөрлүүлээ

Ц.Цогбадрах медаль хүртэж, ДАШТ-ийг 1 мөнгө, 1 хүрэл медальтай өндөрлүүлээ

Ц.Цогбадрах медаль хүртэж, ДАШТ-ийг 1 мөнгө, 1 хүрэл медальтай өндөрлүүлээ

Албани улсын Тирана хотноо чөлөөт, сонгомол бөхийн олимпийн бус жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Цогбадрах хүрэл медаль хүртжээ. Ийнхүү Монгол Улсын шигшээ баг тамирчид ДАШТ-ийг нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна.

Тодруулбал, тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Рисако Кавайтай барилдаж 2:4 харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.

Тэрбээр эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар, Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялж, шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авсан юм. С.Цэрэнчимэд ДАШТ-д гурав дах удаагаа алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан нь энэ бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-01 202.9.46.187

1 тэрбум 400 сая шороо шиг их хог хятад чөлөөт бөхөөр 1 ширхэг ч алт авч чадахгүй байхад Монголчууд мундаг улс юмаа.Монголчууд ялнаа.

Avatar

Зочин 2024-11-01 66.181.179.214

шал хулхи ДАШТ, олимпын бус жин ч гэх шиг, ямар ч дэлхийн спортын холбоо нэг л ДАШТ-тай байдаг биш үү

Avatar

Зочин 2024-11-01 66.181.179.214

Ямар ч уналт болоогүй, энэ спорт зүгээр л сөнөж байгаа, үе нь өнгөрч, удахгүй олимпын төрлөөс хасагдаад бүр зам нь шулуудна

Avatar

Нэргүй 2024-11-01 76.220.74.140

Чөлөөт бөхийг уналтаас яаж гаргах вэ

Avatar

Нэргүй 2024-11-01 103.57.92.20

Манай чөлөөтийхөн дэлхийд мөнгө, хүрлийн түвшинд л дөнгөн данган хүрч бгаам биздээ ! Одоо алтны түвшинд хүрэхэд булчин шөрмөсөө удирддаг оюун ухаан, сэтгэл зүй буюу толгой л дутаад бна даа ! Түүнд хүртэл ч өдии дөө, нийгэм нийтээрээ нилээн оюунлаг зиндаанд хүрч байж л бүтэх зүйл дээ !
Өнөөдөр Женко, босоо хөх, сарандавааг дагаж шуураад бгаа ард түмэн тэр түвшинд хүртэл лав 100 жил бий шүү !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж