Байр суурь: Булган сүүлтэй, үлгэр жишээ гэрээ байгуулах ёстой

Байр суурь: Булган сүүлтэй, үлгэр жишээ гэрээ байгуулах ёстой

Байр суурь: Булган сүүлтэй, үлгэр жишээ гэрээ байгуулах ёстой

УИХ-ын Пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим гишүүний илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.


ЦӨМИЙН ЭНЕРГИ НЬ БОЛОМЖ, ЭРСДЭЛ ХОЁУЛАНГ НЬ АВЧИРНА

УИХ-ын гишүүн Б.БАТБААТАР:

-Засгийн газраас 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дагалдах хуулийн төслүүдийн өөрчлөлт нь цөмийн эрчим хүчний хувьд ихээхэн ач холбогдолтой асуудал. Бодлого нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчны эрүүл мэнд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн замд шууд нөлөөлнө. Тийм учраас дараах саналыг гаргаж байна. Нэгдүгээрт, Цөмийн энергийн тухай хуулиудад оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг аюулгүй байдал, байгаль орчны стандартын дагуу үнэлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Санал болгосон өөрчлөлтүүд нь Монгол Улсын эрчим хүчний салбарын ландшафтыг өөрчлөх боломжтой тул эдгээр нэмэлт, өөрчлөлтийн үр дагаврыг бүхэлд нь үнэлэхийн тулд сайтар судалж үзэх шаардлагатай. Хоёрдугаарт, цөмийн бодлогын талаарх аливаа хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоо, ил тод байдал, амин чухал. Цөмийн энергийн мэдрэмжтэй учраас төр олон нийтэд мэдээлэл авах, санал бодлоо илэрхийлэх боломжийг нь иргэдэд хангаж өгөх ёстой. Энэ нь олон нийтийн итгэлийг бий болгоод зогсохгүй, ардчилсан засаглалын төлөөх  бидний амлалттай нийцэх ёстой. Гуравдугаарт, эдийн засгийн боломжит нөлөөллийг сайтар судлах шаардлагатай. Цөмийн энерги нь боломж, эрсдэл хоёуланг нь авчирна.

Эдгээр нэмэлт өөрчлөлт нь ажлын байр бий болгож, технологийн хөрөнгө оруулалтыг татаж, дэлхийн эрчим хүчний зах зээлд Монгол Улсын байр суурийг ахиулж чадах уу, эсвэл тогтворгүй хараат байдалд хүргэх эрсдэл байна уу гэдгийг ойлгох ёстой.

Түүнчлэн эдгээр нэмэлт, өөрчлөлт нь олон улсын цөмийн аюулгүй байдал, цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байхтай холбоотой үүрэг хариуцлагатай нийцэж байх ёстой. Монгол Улсын нэр хүнд энх тайвныг эрхэмлэгч гүрэн, цөмийн зэвсгээс ангид статус нь бидний олон улсын өвөрмөц байдлын үндэс юм.  Аливаа хууль эрх зүйн өөрчлөлт нь эдгээр амлалтыг хүндэтгэж, дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд ажиллаж байх ёстой. Тиймээс Монгол Улс ногоон хөгжлийн төлөө тууштай ажиллаж байгааг харгалзан энэхүү хэлэлцүүлгээр сэргээгдэх эрчим хүчний зорилтууд болон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зэрэг өргөн хүрээний эрчим хүчний стратегид цөмийн эрчим хүч хэрхэн нийцэж байгааг хууль хэлэлцэх явцдаа авч хэлэлцэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Цөмийн эрчим хүч нь бидний хувьд тогтвортой сонголт мөн үү гэдгийг бодолцож, түүний үүргийг илүү ногоон, илүү эрүүл ирээдүйн төлөөх бидний хүсэл тэмүүлэлтэй харьцуулан авч явах хэрэгтэй. Эдгээр шалтгааны улмаас энэ асуудлуудыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжиж байна. Ард түмний төлөөлөл болсон бид эдгээр өөрчлөлтийн нарийн ширийнийг сайтар судалж Монгол Улсын эрх ашиг, үнэт зүйл, алсын хараатай нийцэж байгаа эсэхийг шалгаж, нягтласны үндсэн дээр хуулийг батлах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.НАЙДАЛАА:

-Эрчим хүчний салбар Монголын нийгмийг хойш нь татагч болж хувирсан. Тиймээс эрчим хүчний реформыг зайлшгүй хийх ёстой. Эрчим хүчний реформ хийнэ гэхээр үнэ тариф яриад байдаг, асуудал нь мөн боловч жижиг асуудал. Хамгийн чухал нь засаглалын асуудал. Цахилгаан станцаасаа авахуулаад нүүрсний уурхай, дамжуулах хүртлээ төрийн өмчит компани нь үр ашигтай ажиллаж чадаж байна уу. Үр ашгийг сайжруулах ёстой, ингэж байж реформ явагдана. Эрчим хүчний салбар дээр гадаадын хөрөнгө оруулалт, ногоон хөрөнгө оруулалт татахад эдгээрийг зохицуулсан эрх зүйн орчин 2001 оноос хойш шинэчлэгдээгүй. Эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх Ажлын хэсэг томилогдсон. ХҮН эрчим хүчний реформыг манлайлна. Бусад нам эвсэл, иргэдийг оролцуулаад шийдэх ёстой. ХҮН нам хамтарсан Засгийн газарт  орсон шалтгаан бол эрчим хүчний реформ.

УИХ-ын гишүүн Н.НОМТОЙБАЯР:

-Хуулийн төслийг зарчимын хувьд дэмжиж байна. Шалтгаан нь гадаад харилцааны таатай цонх үе тохиогоод байна. Энэ үед ийм чухал гадаад харилцаа, эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал хангагдах нөхцөл үүсч байгаад талархаж байна. Монгол Улс нүүрс, зэс экспортлохоос өөр илүүц зүйлгүй ядруухан эдийн засагтай. Эдийн засгийн бодлогын хүрээнд олон жил дуншиж гацсан ажил урагшлах эхлэл болж байна. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйл байна. Хууль эрх зүйн орчин нь хэлэлцээр хийх таатай нөхцөлийг бүрдүүллээ гээд хэлэлцээр хийхдээ өмнөх алдааг давтахгүйгээр, улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалсан, эдийн засаг, гадаад харилцааны бодлогыг чухалчилж үзсэн байр сууринаас хандах хэрэгтэй. Үүний хажуугаар элдэв авлига, далд тохироо хэрхэвч байж болохгүй. Хэлэлцээрийн үе шат эхлэхэд ил,тод нээлттэй явах ёстой.  Хоёрдугаарт, нэг зүйлд атаархаад байх юм.  Манайхан гадны, хүчирхэг мөнгөтэй компанийн өмнө өвдөг нь сулраад тайчих нь холгүй болдог. Дотоодынхоо компани аж ахуйн нэгж, компаниудыг дээрэлхээд, доромжлоод, хааж боогоод байдаг. Ялгавартай ханддаг хандлагаа өөрчилмөөр байна. Гэрээний нөхцлүүдийг дагалдаад орж ирж байгаа хуулийн өөрчлөлтүүдийг харахаар атаархмаар байна. Маш сайхан таатай нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Энэ жишгээрээ явмаар байна. Үүнтэй уялдуулаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл байдлыг Монголын төр бүрдүүлчихээд гадны хөрөнгө оруулагч орж ирээд байгаа юм биш. Яах аргагүй ураны нөөц, түүхий эд дэлхийд ховордчихоод үйлдвэрлэлийн хүчин чадал Монгол руу чиглээд байна. Энэ гэрээ хэлэлцээрээ хийхдээ булган сүүлтэй баймаар байна. Монголын төр гадны хөрөнгө оруулалтад ийм харилцан ашигтай байдлаар хандаж байгаа гэдэг үлгэр жишээ болохуйц гэрээ байгуулж өөр бусад олон салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах ийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Үлгэр жишээ гэрээ байгаасай гэж хүсч байна. Хууль батлах нэг хэрэг. Хамгийн гол нь хэлэлцээр хийхдээ ил тод нээлттэй, улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалсан, холыг харсан хэлэлцээр хийгээсэй гэж хүсч байна.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ:

-Цөмийн энергийн тухай хууль анх 2009 онд батлагдсан. Түүнээс хойш Ашигт малтмалын тухай хуульд нэлээд олон өөрчлөлт орсон. Ялангуяа төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-аар, бүтээгдэхүүн хуваахаар орлуулах энэ боломжийг нээсэн. Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж УИХ өөрөөр тогтоож болох асуудлыг хуульчилсан. Гэсэн хэдий ч Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалтууд тусаагүй юм билээ. Тиймээс цацараг идэвхит ашигт малтмалын ордтой холбоотой төслүүд хэрэгжих гэхээр өнөөдрийн хууль эрх зүйн орчны хүрээнд төрийн эзэмшлийн 34 хувийг албажуулаад явахаас өөр эрх зүйн орчин байхгүй. Өнгөрсөнд гаргасан алдаагаа харахаар төр 34 хувийг эзэмшдэг, ногдол ашиг авах хугацаа нь хойшилдог. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гэхэд 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээс хойш 2037 онд ногдол ашиг авах бололцоо бүрдсэн. Энэ хугацаа дахин хэзээ болж хойшлохыг хэн ч мэдэхгүй. Ногдол ашиг гарахын хэрээр зардал, менежмент нэмэгддэг. Эргээд Үндсэн хуульд заасан газрын хэвлийн баялаг 50+1 нь ард түмний мэдэлд байх суурь зарчим хангагддаггүй. Тэгэхээр хэлбэрийг нь ямар ч хэлбэрээр байх боломжийг нь хуулиараа нээж өгөөд тухайн хөрөнгө оруулалтын гэрээ төсөл бүр дээр өөр өөр байх зохицуулалтуудыг хийж, хөрөнгө оруулалтын гэрээгээ УИХ-р батлуулж, төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-ээр, бүтээгдэхүүн хуваахаар оруулах гэж байгаа бол УИХ т үүнийг нь шийдээд явах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай нийцүүлж байгаа юм. Төр 34 хүртэл хувь, 50 хүртэл хувь эзэмших, менежменттэй нь хутгалдаад байх биш иргэд шууд татвараа авдаг, ногдол ашиг хүртэл энэ зарчим руу явахгүй бол цаашдаа олон улсын түвшинд гэрээ хэлэлцээр хийхэд хүндрэл бэрхшээл үүсэхээр байгаа учраас энэ өөрчлөлтийг оруулж ирж байна. Цөмийн энергийн тухай хууль батлагдснаар 14 мега төсөлд багтсан "Орано"-гийн хөрөнгө оруулалтаас гадна ураны салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ хуулиар ганцхан хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулахгүй. Өнгөрсөнд гаргасан алдааг давтахгүйн тулд Хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж, хууль өөрчилдөг байдлаасаа салах зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг эхэлж оруулж ирж УИХ-аар хэлэлцэн батлаад, үүний дараа УИХ-аас баталсан хуульдаа нийцүүлсэн Хөрөнгө оруулалтын хуулиа дагаж мөрддөг зөв жишиг рүүгээ явъя гэж зорьж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН САЙД С.ОДОНТУЯА:

"Ураны баяжмал олборлох үйл ажиллагаанд бид хоёр жил тутамд хяналт тавина. Байгаль орчны багц хуулийн төслийн үзэл баримтлалыг энэ чуулганаар батлуулна. Багц хуулиа хаврын чуулганаар батлуулна. Ус ашигласны, ус бохирдуулсны гэх мэт төлбөрийг "Мон-Атом" компаниас авна" гэв.УИХ-ын гишүүд "Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ гаргасан алдсан дахин давтаж болохгүйг онцолж байна.  Цөмийн энергийн хуульд өсөн нэмэгдэх АМНАТ-ын тухай заагаагүй, дээд тал нь 5 хувь гэж заасныг өөрчлөхөөр шинэ хуульд заажээ. Дэлхийн зах зээлд ураны баяжмалын үнэ ямар байхаас хамаарч дээд тал нь 14 хүртэл хувийн АМНАТ авах боломжтой. ААНОАТ-аа ч авна" гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-01 202.55.188.109

Оюутолгойтой харьцуулбал орлого нь инээдэмтэй л юм байна лээ ш дээ. Хятад манай нүүрсийг авч байвал хажууд нь том хоол л гэсэн үг.
Бөөсөнд хутга гэгчээр хоосон сүржигнэцгээгээд байх юм.
Аюулгүй талаас нь л анхаарах юм юу байдаг юм гэхээс манай юм үзсэн дарга нарт бол орлого дээр нь тэгж үхэж хатаад байх юм байхгүй л юм байна лээ шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.185.248

Санхүүд нь болон байгалийн нөхөн сэргээлтэд жил бүр Монголын талаас аудитын хяналт шалгалт хийх, мөн мөнгө нь монголын банкаар дамжихыг гэрээнд тодорхой заах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.185.248

ОТ-д дээрэмдүүлдэг шиг гэрээ байгуулсанаас байгалийн баялаг газрын хэвлийдээ байх нь дээр, үр хойчдоо үлдээх нь зүй.

Avatar

Нэргүй 2024-11-01 202.9.40.156

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

Avatar

Нэргүй 2024-11-01 103.57.95.225

Учрал бол худал залуу шүү

Avatar

Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэзээ ч Монголчуудаас хэзээ ч урвахгүй хүн. 2024-11-01 103.57.93.203

Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Францад очоод Ураны гэрээ хийсэн юм чинь Монголд ямар ч аюулгүй байхаа гэж бодож байна. Хүрэлсүх ерөнхийлөгч хэзээ ч Монголын ард түмнээс урвахгүй хүн гэдэгт бардам итгэлтэй байдаг.

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.189.248

Төр ерөөсөө 34 эсвэл 50 хувь эзэмших шаардлага байхгүй шүү! Энэ хувь эзэмшил чинь санхүүгийн хариуцлага хүлээнэ, 34 эсвэл 50 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй болдог! Баялгийн өмчлөгч нь мөн юм бол яагаад ийм үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж! Тэгээд ч тэр ногдол ашиг авах нь хэзээ гэдэг нь тодорхойгүй! Тэрний оронд ахиухан шиг татвараа ав! Үндсэн хуулинд үр өгөөжийн дийлэнхийг ав гэж заасан болохоос хувь эзэмш гээгүй!

Avatar

ЗГ нь РИО-той нийлээд УИХ-аа тонгорчихсон байдаг...талх зураал 70% нь монголчуудад ноогдоно гэж тархи угаагаал.. 2024-11-01 103.57.93.235

битгий худлаа тархи угаагаад бай. Монголчууд Эрдэнэт үйлдвэрийг барихад 49 хувийг шууд эзэмшээд 20 жил хүрэхгүй хугацааны дараа 51 хувь болгоод дахиад 20 жил болоход Монголын 100 хувийн өмч болгосон туршлагатай төр засагтай, өвгөд бууралтай улс шүү. Хөрөнгө эзэмших, татвар 2 тусдаа ойлголт. Аль аль нь уялдаа холбоотой зөв шийдэх ёстой болохоос. УИХ-аас тогтоол гарч ОТ-ын 34-ийг ав гэж шийдвэр гарахад монголчууд гэнэн тэнэгтээд татвар болоод зардлын асуудлыг нь ЗГ-т орхичихсон.

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

Угтаа УИХ анх тогтоолоо гаргахдаа 34%-ийг эзэмшинэ, уг эзэмшлийг газрын нөөц-өөр тооцож авна гэдэг байдлаар тогтоол гарсан бол ЗГ нь РИО-гийн заавраар буцааж давхар давхар тонгорч чадахгүй байсан юм. Газрын доорх нөөцийг чинь тооцож болдог, мөнгөөр үнэлж болдог эд. Тэрнээс анхнаас нь тогтоогоогүй, газрын доорх нөөц бол сая сая жил хэвтэж байгаа чулуу шороо, үнэгүй. Түүнийг гаргаж ирээд угаасан компани баялаг болгоод сая зах зээлийн үнэлгээтэй болж байгаа гэдэг байдлаар тархиа угаалгаж болохгүй.

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

ОТ дээр яагаад ноогдол ашиг авахгүй болчихсон гэхээр монголын тал 34-өө авангуут тэгвэл зардал хуваана шүү гэчихсэн. Газрын доорх баялгаараар тооцно гэхээр орчуулга буруу, газрын доор баялаг байдаггүй шороо чулуу байдаг, тэр компани гаргаж ирээд баялаг болгож байгаа юм гэсэн байгаам. Баялаг болхоор сая үнэлдэг. Тэр болтол адилхан зардлаа гаргаад ухнаа гэсэн байгаам. Монголчууд мөнгө РИО-гоос зээлсэн өсөн нэмэгдэх хүү-тэй. тэгээд хүүлээд явчихсан хэзээ ч ашиг авахгүй шахуу.

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

Бүүр АМНАТ бага байгаа тухай ярихаар буцаагаад тонгорох юмыг монголчуудаар яриулаад эхэлсэн. Тэр нь 34-өөсөө татгалзчих, шууд АМНАТ-аа нэмчих хэл амгүй аль аль талдаа гээл РИО-гийн хүслийг хэлдэг хүмүүстэй болсон. АМНАТ-аа одоо бидний хүссэнээр хэзээ ч нэмэхгүй. Сая ХҮН нам хамгийн багадаа 1,5 хувь нэмье гэж бна. ө.х. 6,5 хувь болгоод 34 хувиас нь татгалзуулъя гэж бна. Ашиг өгөхгүй тарчилгаад байгаа зорилго нь энэ.

0 0
Avatar

Нэргүй 2024-11-01 202.179.25.198

Тэр сүүл мүүл ч яамай. Эрчим хүчээ хөгжлийг чөдөрлөгч бус хөгжлийг хөтлөгч болгон хөгжүүлж. Юуны төлөө Төр байгаа билээ.

Avatar

хүннү 2024-11-01 202.55.188.90

Батбаатарыг хараад инээд хүрээд байх юм. Нарад “хосоо шувтлуулсан” хүн ийм байхаас яахав. Одоо хуралдаа сууж, үг хэлдэг болж.

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.191.17

Ураны ордоо түшиглээд Атомын станц олон улсын концепсоор барьчихвал Монгол эрчим хүчээ дотооддоо бүрэн хангана даа!!

Avatar

Нэргүй 2024-11-01 124.158.104.21

Францтай гэрээгээ хурдан хийж Монголоо хөгжүүлээчээ. Татганаж байгаад боломжоо алдчих вий. Худлаа эх орончид орлилдож л байг. Төрийн сайд руу чулуу шидсэн Отгонбаатар мэтийн малыг яагаад шийтгэхгүй байнаа.

Avatar

АН -ын Ц.А 2024-11-01 203.160.4.215

За болж байна шүү
Ухаалаг шийдвэр гаргаарай

Avatar

зочин 2024-11-01 202.126.89.155

соц нийгмийн үед орос дорнодын талд уран олборлож байсан шдээ. тэглээ гээд тэнд чмар нэг зүйл хордоогүй. яг түүн шиг хяналт сайтайгаар олборлох хэрэгтэй. мөн цөмийн станцаа нөгөө бүсүүддээ барих хэрэгтэй. тэгж байж бид хөгжинөө. хордож үхэхээсээ айгаад дурак царайлах хэрэггүй.

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

Хордохгүй л дээ. Мардайн уурхай бол гүний уурхай байсан, нүх ухаж ороод хүрздээд вагондоод чирж гаргаж ирээд хойшоо зөөгөөд явчихна. Баяжуулалт нь тэндээ бас угаадаг байсан байх. Шороо зөөж байхад юунд хордох уу, бас хордвол аягүй бол буудуулах цаг байсан. Одоогийн Орано технологи нь газрын гүнрүү шингэн шахаад тодорхой хугацааны дараа нөгөө цооногоор сорж авах юм. Дашрамд хэлэхэд тан Мон-Ураны Наранхүү гэж сонссон байх. Морь уядаг. 25 жилийн өмнө энэ тех яриад компаниа ингэж нэрлэж явсан юм шүү

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

Учралын яриад байгаа 27 жилийн өмнө ярьж эхлээд тэр үед төрсөн охин гишүүн болоод ороод ирсэн байна гэж. Мон-Ураан гэдэг компани чинь тэр үеийн яриа болж байсны баталгаа нь. бид 2 цамц зараад Дэнжийн 1000 зах дээр зогсож байхдаа үүний тухай ярьж явлаа.

Avatar

Зочин 2024-11-01 43.242.242.57

Худал мэдээ оруулахаа боль

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

Номтойбаяр баримжаатай л юм ярьж. Учрал ч яахал ажил хариуцсан хүн тэгээд иймэрхүү нүх сүв арга саам яриал явна. Хэн ч тэгнэ. Уул-уурхайд монголын дотоодын аж ахуйн нэгжийн нөхцөл ГХО гэж яригддаг гадаадын луйварчдын нөхцлөөс ямагт дээр байх ёстой. Гэтэл юу вэ, ГХО гэж нэрлээд газрын доорх нөөцийг л ховх сорж байгаа луйврын ажиллагаа гэдэг нь 20 жил харагдахаараа 1 боллоошд.

Avatar

Зочин 2024-11-01 43.242.242.57

Худал ярихаа боль. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлуулсан. Асууж, тодруулаад мэдээллэ.

Avatar

Нэргүй 2024-11-01 142.126.123.189

Үйлдвэр бариx эсэxийн талд маргаx юм байxгүй 100 жил амаа бариулаад одоо xар, алдсан ч оносон ч барь эрсдэлгүй зуйл xаана ч үгүй !!! Эрсдэл бол ашиг.

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

Үйлдвэр гээд сүртэй юм барихгүй. гэхдээ яахав, оргүйд орвол шинэ технолгоор ураны ислийн уусмал соруулж аваад хатаагаад нунтаг болгоод боошгинд савалж сурна.

Avatar

Нэргүй 2024-11-01 142.126.123.189

1921,1937 он шиг буудчих биш одоо улсаа бодоx болсон уxай сайн тэмцэцгээ бууж өгөxгөи шүү xөө

Avatar

Нэргүй 2024-11-01 104.28.71.89

Gehdee ene Uchralin hiih ajil bish l dee. Arai uhaantai, holig harj chaddag turshlgtai hynii hiih ajil

Avatar

иргэн 2024-11-01 66.181.183.254

шш чааваас ,,,,,,, Уран олборлолт тухайн нутаг орны байгаль орчин, амьтан ургамалыг сүйрүүлж хордуулда асар их Хор уршигтай гэдгийг мэдээд Францын компаниудыг Африкын улс орнууд бүгд хөөн гаргаж байхад манайх оруулж ирэх гээд Булган сүүл мүүл нтр яьцан аан,

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

За яаах вээ…яахав. Ер нь бол байгаль орчинд халгүй уул-уурхай гэж алга. Урааны энэ технологи ч мэдээж бохирдол тодорхой хэмжээнд байж л таараа, хүн малд нөлөөлөхгүй байх нь чухал. Түүнийг нь бол судлаачид нь нөлөөлөхгүй гээд баталчихсан. ө.х. гүний ус, гадаргын ус холилдохгүй гэдэг л аксиом дээр явж буй юм. Холилдоо ч билүү үгүй ч билүү, ирээдүйд мэдэх асуудал. Ямартаа ч одоохондоо холилдохгүй тул тэгээд итгээд явахаас. Мөнгө цагаан нүд улаан гээл явцгааж байна. Нэг хэсэг ингэж явах ёстой юм

Avatar

Нэргүй 2024-11-01 66.181.190.16

ОРАНО тайвны монголын талын хэсгийг Үхэж босч ирээд Хүрэлсүхийг ААВАА гэдэг эргүү Учрал төлөөлж гэрээ хийх үү. Ураны талаар хамгийн их судалгаа явуулсан хүмүүсээр ахлуулах хэрэгтэй. Хурган коммунист Учрал гэрээ хийх потенциал бол байхгүй шдэ. ОЭ-г гэрээнээс дор юм хийнэ. Тэр ганц хиймэл дагуулд чинь өөрийг чинь суулгаад тойрог замд оруулнаа. МУУ УСАН ТОЛГОЙ

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

хаха…тэр хиймэл дагуулд хүн суулгах зай байхгүй ээ…1 кг ачаа чинь тэр хүртэл нилээн үнэтэй гардаг юм. Ойрын тойрог замд 1 кг ачаа 20,000 ам.доллар. Тэр өндөрт 50,000 ам доллар. Учрал гишүүн 80,90 кг байгаа биз. Тэр бүтэхгүй гарз. тэрний оронд өөр хямд арга бод.

Avatar

Нэргүй 2024-11-01 202.70.43.34

Булган сүүлтэй ч чихшиг…..кккккккккк шал хөгийн юм ярихын дандааа

Avatar

Нэргүй 2024-11-01 103.168.34.6

За, Ямарч байсан дэмжих нь зөв. НҮБ -ийн байнгын гишүүн, цөмийн салбарын том их гүрэн манайд ямар ч байсан хөрөнгө оруулалт хийх гэдэг утгаараа маш том боломж ач холбогдолтой .

Avatar

Нэргүй 2024-11-01 202.9.40.140

Үгүй дээ үгүй гэнэн хонгор минь, тэд чинь л Африкийг цөлмөж ядууруулсан юм шүү дээ…. Нэг бол зэр зэвсгийн хүчээр колончилж авна үгүй бол авилгалаар улс төрчдийг нь шуналаар нь урхидаж буулгаж авна. ИНГЭЭД Л ЯДУУ ОРНУУД НЬ БАЯН ЧИНЭЭЛЭГ ХҮЧИРХЭГ ОРНУУДДАА БОООЛЧЛОГДСООР ИРЛЭЭ ШҮҮ ДЭЭ…. ТЭРНЭЭС ТЭДНИЙ ТОМ ХҮЧИРХЭГ НҮБ энэ тэрд байдаг нь түй ч падлийгүй шүү !!!

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

Та 2 аль аль нь л зөв зүйл ярьж. Тэгээд жин бангийг нь олох шүү дээ. Үүнд сэтгэл зүтгэл хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-01 185.100.87.166

ОУАЭХА-ын дүрмээр "АЦС түлшний хаягдалыг түлш олборлосон улс нь хариуцна!" гэж заасан байгаа.
Уран олборлоод 3-хан тэрбум долларын төлөө 30 жилийн турш Францад зардаг юм байж, дараа нь АЦС-уудын түлшний цацраг идэвхит хаягдалыг Монгол улс хүлээж авч хариуцах болох уу? Хэрэв тийм дээрээ тулвал 3 тэрбум битгий хэл 300 тэрбум долларын ашигтай байсан ч Монгол улс тэр цацраг идэвхит хаягдалыг хариуцаж маллаж чадахгүй жинхэнэ NUCLEAR WASTE LAND болно!!!

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

Шар нунтаг нь түлж биш баяжмал төдий. Тэгэхээр тэр хамаагүй. Франц цаашаа аваачаад хаанаа яаж түлш болгох нь тэдний асуудал.

Avatar

Ашиг талаасаа биш мэдлэгэ талаас нь хараасай 2024-11-01 64.119.29.63

Бүх юмыг бас ашиг талаас нь харахаа болих хэрэгтэй. Монгол улс түүхэндээ анх удаа ураны хүдрийг баяжуулж, Монгол залуус цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох талаар шинжлэх ухаанд суралцаж байна. Энэ үйлдвэрээс ирээдүйн цөмийн эрчим хүчний мундаг химичид, физикчид төрөн гарна гэдгийг яагаад тооцож болдоггүй юм бол. Тэр ч байтугай Монгол инженерүүд Цөмийн цахилгаан станц одооноос барих хэрэгтэй дээ.

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

Зөв… бодох асуудал. Гэхдээ гол нь ашиг шүү.

Avatar

d 2024-11-01 202.126.90.190

Хоорондын хэрүүлээ болиод наад цөмийн эрчим хүч, Ораногийн асуудлаа хурдан шийдээд, уранаа ашиглах хэрэгтэй. Байгаль орчин хамгаалагч, эх орончийн дүр эсгэсэн гадаадын гар хөл болсон юмнуудыг сайн шалгаад, төслүүдээ яаралтай урагшлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-11-01 139.5.218.229

Хиншүү Ганбаатар шиг үрчийсэн хогийн ШАР нунтагаас салахгүй бол улс хөгжихгүй

Avatar

Оноч 2024-11-01 103.57.93.235

Ганбаа ч гэсэн хэрэгтэй…ОТ-ын үед сөрөг хүчин болж ПОП-ын хаан гэж цоллуулж явсан. 2012 оны Баярцогттой хийсэн мэтгэлцээнийг ЮҮТҮҮБ-ээс үз. Хэлсэн ярьсан санаа зовсон монгол төрийг хүчгүй болгосон байна гээл яриад байсан бүх юм нь яг өнөөдөр бидэнд мэдэгдэж байгаа. Гэрээнд хэт буулт хийж болохгүй, ирээдүйл гарах эрсдлээ тооцоод харилцан эрх тэгш байх ёстой. Баярцогт тэргүүтнүүд нөгөө талын лобби-д явчих шиг санагдсан. Ирээдүйд гарах бүх эрсдлийг РИО-гийн талд шийдсэн байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж