"Төсвийн зарлагыг бууруулах амлалтаа хэрэгжүүлэхийг намуудаас шаардлаа"

"Төсвийн зарлагыг бууруулах амлалтаа хэрэгжүүлэхийг намуудаас шаардлаа"

"Төсвийн зарлагыг бууруулах амлалтаа хэрэгжүүлэхийг намуудаас шаардлаа"

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин улс төрийн намуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан төсвийн зарлагыг бууруулах заалтуудаа хэрэгжүүлэхийг шаардлаа. УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн намууд улсын төсвийн үргүй зардлыг бууруулж, төсвийн тэлэлтийг зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх татварын болоод олон төрлийн дарамтыг бууруулахаа амлаж байсан байсан юм. Тухайлбал,

МАН: Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна.

АН: Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана.

ХҮН: … төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгдүүлж, ДНБ-ны 37.7 хувь  болгож нэмэгдүүлэх төсөл оруулж ирсэн нь хэдхэн сарын өмнө иргэддээ амлаж байсан амлалтаасаа ухарсан явдал гэдгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин шүүмжилж,  улс төрийн намуудыг амлалтаа биелүүлэхийг шаардлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-31 103.212.119.217

намын эрх ашиг гэж байх ёсгүй. Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Энэ Их хуралд шинэ үеийн төлөөлөл болсон хэдэн шударга хөгжлийн төлөө тууштай хэдэн залуус сонгогджээ. Эднар л уландаа орсон Эх орноо босгоход их нэмэр болно доо. Алтаар ч солихооргүй ийм хорь гучин залуустай бол энэ улс дууны хурдаар босно

Avatar

Нэргүй 2024-10-31 202.9.40.14

Энэ нам дагасан өлөн авилгач хулгаачууд бүгдл зардлаа төсвиин зардлыг багсгана авилгал хулгаад хатуу ял өгдөг болгонол юуны үнэииг хямдруулана гэж жүжиглэж төриин эрхииг авсаншдэээ. Бузрын шуналуудааа ждү ногоон хуучин автобус богд уулын газрын хулгаачид ард иргэдиин х****л барсан лалруудад олигтой ял өгдөг болжээж монгол хөгжинө гэж үнэн юмдаа

Avatar

Нэргүй 2024-10-31 103.11.195.2

zuv shu, tatvar, huraamj, tulburuurl ene ikh tsuviig burduulne, bidnii karmaanaasl avna. Tusviig tanah estoi, halamjaas tatgalzah estoi

Avatar

иргэн 2024-10-31 192.82.66.11

ЗӨВ ХӨ ГАНЦ ХҮН ДУГАРЛАА ШДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.177.37

ХУЛГАЧДИГ ИЛ ТОД ЗАРЛАЧЭЭ

Avatar

irgen 2024-10-31 202.126.90.128

ene namiin jagsaaltiin gar hul hydlaa bh do,zugeer l helberdej jujigleh hereg bna y

Avatar

Нэргүй 2024-10-31 43.242.242.59

МАН-аас нэр дэвшсэн биздээ. Тэгээд аль намын эрх ашгийг 1-рт тавих юм болдоо

Avatar

И 2024-10-31 103.168.34.192

20 – 25% бууруулах биш 35 аас дээш% иар өсгөсөн төсөв оруулчихаад байна. тэнд нь цалин тэтгавэр 6% иар л өсгөхөөс өөр иргэдэд зориулсан зүйлгүй. Баахан барилга байшин , хэрэгтэй хэрэггүй зам, төр, төсвийн байгууллагуудын урсгал зардлыг 139 -150 % иар өсгөсөн бна !!! ШИНЭ ГИШҮҮД АХ ЭГЧ НАР ЧИНЬ ЯАЖ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ТОГЛОДГИЙГ ЗҮГЭЭР ХАРААД СУУМААРГҮЙ БАЙНА !!!

Avatar

иргэн 2024-10-31 192.82.65.32

Энэ ста өөрөө УИХ дэвшихгүй гэсэн амлалтаа биелүүлчээд хүнээс амлалт нэхээсээ.

Avatar

Нэргүй 2024-10-31 103.26.192.43

Төсөвийн мөнгө,- мөнгө бол биднйи мөнгө бидний татварийн мөнгө шүү хүмүүсээ. Сонгуульд худлаа амлалт хийдэг, биднийг хуурдаг Засгийн газар огцор эсвэл төсөв хэмнэлт гарга

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.182.76

Саналаа мөнгөөр өгсөн энэ улны иргэд ийм нарийн зүйл ойлгохгүй. Хууртсаар хууртсаар …..

Avatar

Ганбаа 2024-10-31 66.181.179.111

Ингэж хэлсэн дээ байхыг хичээгээч.Улс орноо нэгдүгээрт тавьж ажилиисай.Түшээд..

Avatar

Нэргүй 2024-10-31 139.5.216.25

Зөв өө. Энхтүвшин зоригтой байж манынхны амыг баримаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж