Японы сөрөг хүчний тэргүүн ерөнхий сайд болохыг хүсч байна

Японы сөрөг хүчний тэргүүн ерөнхий сайд болохыг хүсч байна

Японы сөрөг хүчний тэргүүн ерөнхий сайд болохыг хүсч байна

Японы бүх нийтийн сонгуулиар эрх баригч Либерал ардчилсан нам олонх байдлаа алдсан билээ. Ингэснээр шинэхэн ерөнхий сайд Шигэрү Ишибагийн бэхжиж амжаагүй суудал улам баталгаагүй болжээ.

Либерал ардчилсан нам засгийн газрыг тогтвортой байлгахын тулд Ард түмний төлөөх ардчилсан намтай эвсэхийг зорьж байна. Хоёр намын өндөр албан тушаалтнууд Пүрэв гаригт уулзжээ. Парламентын ээлжит бус чуулган арваннэгдүгээр сарын 11-нд хуралдах үеэр Ард түмний төлөөх ардчилсан нам болон Үндсэн хуульт ардчилсан нам өөрсдийн хүнээ ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг хүсч байна.

Тэгвэл Японы гол сөрөг хүчин Үндсэн хуульт ардчилсан намын тэргүүн Ёшихико Нода дараагийн ерөнхий сайд болох хүчин чармайлтаа эрчимжүүлж эхэлжээ. Ерөнхий сайд болъё гэвэл Нода олонхийн дэмжлэг авах шаардлагатай. Тус улсын өөр нэг томоохон сөрөг хүчин болох Японы инновацийн намын тэргүүн Нобүхико Баба "Улс төрийн шинэчлэл хийх тодорхой төлөвлөгөөгүй бол Нодаг дэмжиж чадахгүй" гэжээ. Харин Японы коммунист намын дарга Томоко Тамүра түүнийг дэмжихээ илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-01 202.131.234.123

монгол ын ард түмний саналаар 10 якуза монгол руу илгээгээч. их тэнгэр саарал ордонд 2 өдөр ажиллаж 126-г сэлэмдээд цавчаад өгчих. зугтааж ирээгүй гишүүдийг хүлээх 2-г үлдээхэд болно.

Avatar

Нэргүй 2024-11-01 103.57.92.20

Дөнгөж сая сонгочихоод юу гсэн үг вэ ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж