Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг болсон. Уг хөнгөлөлтөд арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдана.
Энэ онд 200 мянга орчим айл өрх хөнгөлөлтөд хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд 2024 оны улсын төсвөөс 30 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Цахилгаан эрчим хүчний тарифын хувьд:
Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдийн шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлдэг.
Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдэд дараах шаардлага тавигддаг.
Үүнд,
- Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.
- Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
- Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
нарангэрэл 2024-11-01 202.126.90.181
380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон.
Би үүнийг ойлгохгүй юм 1500 квт хүртэл 100% хөнгөлөх юм гэж ойлгоод байсан буруу юм уу
Т1 2024-11-01 59.153.86.59
24 оны 1 сараас хойш
өдрийн тариф 140.17 төгрөг
шөнийн тариф 112.97 төгрөгөөр бодогдсон байх юм.
Нэргүй 2024-11-01 202.126.88.196
Эрчим Хүчний салбарт Социализмаас хойш шүглэсэн БУГ ЧӨТГӨРҮҮД, АВИЛГАЛЧИД-,аасаа Салахаас нааш горьгүйэээ…Өнөө АВИЛГАЧИД нь УЛАМ БАШИЙЛАА ДООО ХӨӨРХИЙ
Нэргүй 2024-11-01 202.21.110.35
Тог дулаан тус тусдаа нэмэгдэх хэдий ч нийлээд бол нэг дахин өслөө. Өрхийн сарын тогтмол зардал бараг нэг дахин өсөхөөр болж байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ижил хувиар нэмэхийг шаардаж байна.
30 тэрбумаар овоо хэдэн айлыг хашааг инженерийн дэд бүтцэд холбоно доо. 2024-11-01 64.119.29.63
30 тэрбумаар овоо хэдэн айлыг хашааг инженерийн дэд бүтцэд холбоно доо.
30 тэрбумаар овоо хэдэн айлын хашааг худалдаж авна даа.
Ц. Эрдэнэбат 2024-11-01 202.9.46.26
Энэ эрчим хүчний шөнийн хөнгөлөлт гэдгийг больчихвол үнэ нэмэх шаардлагагүй!!!
Оноч 2024-11-01 103.57.93.235
Шөнө угаасаа эрчим хүч нь илүүдэл болдог. бүх газрууд хэрэглээгээ хаачихаар Цахилгаан станц зогсдоггүй учраас үйлдвэрлэсэн цахилгаан хэрэглээгүй, газарлуу явуулна гэсэн үг.
Оноч 2024-11-01 103.57.93.235
Энэ зүгээр эрчим хүчний салбараа улс нь дэмжиж 30 тэрбум өгч байгаа л асуудал. Угаасаа шөнө хэрэглээ байхгүй болчихоор үйлдвэрлэсэн эрчим хүч газарлуу урсана. Түүний оронд хэрэглээг дэмжээд айлуудын халаалт дэмжиж л байгаа юм. Тэгэнгүүтээ үндсэн тарифф-аас шөнийн тарифф гэдэг хөнгөлөлт гаргаад тооцооны гаргаар гарсан зөрүүг улс нь эрчим хүчний салбараа дэмжих хэлбэрээр өгч байна гэж ойлгож болно. Угаасаа эрчим хүч санхүүжилтийн дутагдалтай, улс өгөх ёстой, түүнийгээ айлуудын халаалт дэмжиж маяг
Оноч 2024-11-01 103.57.93.235
айлууд бас тодорхой хэмжээнд мөнгө төлнө…аль аль талдаа л ашигтай хувилбар л даа.