Үргүй зардлаа танаж, өмнө тулсан асуудлаа шийдье !

Үргүй зардлаа танаж, өмнө тулсан асуудлаа шийдье !

Үргүй зардлаа танаж, өмнө тулсан асуудлаа шийдье !

Хавдар судлалын үндэсний төвийн дараалал дугаар алдагдсан. Химийн эмчилгээ хийлгэдэг маш олон хүн бий. Энэ хүмүүст зориулсан эмнэлэг барих ёстой гэдгийг таван настай хүүхэд ч мэднэ. Одоо байгаа эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учраас шинээр барих зайлшгүй шаардлагатай. Гэтэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 2025 оны төсөвт 18.3 тэрбум төгрөг тусгаж хүүхдүүдэд үнэгүй кино үзүүлэхээр болсон нь нийгэмд хүчтэй шүүмжлэл дагуулаад байна. Нэг ёсондоо тог, цахилгаангүй айл зурагт худалдаж авч байгаатай л адил гэв.

МОНГОЛ УЛСАД ӨДӨРТ ХОРТ ХАВДРААР 16 ХҮН ӨВДӨЖ, 12 ХҮН НАС БАРЖ БАЙНА 

Хавдраар өвчлөгсдийн нас жил ирэх тусам залуужиж, нийт үйлчлүүлэгчийн 86 хувь нь 45-аас дээш буюу ид хийж бүтээх насандаа хорт хавдарт өртөж буйг ХСҮТ-өөс мэдээлсэн. Энэ талаар тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хорт хавдрын тархалт нийгмийн тулгамдсан асуудлаас хэдийнэ давж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх хүртэл газар авсан. Яг одооноос эрт илрүүлгийн тогтолцоог маш сайн бэхжүүлэхгүй л бол Монгол Улс хавдрыг тогтоон барьж дийлэхгүйд хүрнэ. Үүнд төр, засгийнхан анхаарлаа яаралтай хандуулаач” гэж байв.

Тодруулбал Монгол Улсад өдөрт 14-16 хүн хорт хавдраар өвдөж, 11-12 хүн хорт хавдраар нас барж байгаа харамсалтай статистик бий.  Хавдар судлалын үндэсний төв жилд дунджаар 150 мянган хүнд үйлчилдэг бөгөөд долоо хоногт 120-140 мэс засал хийж байна.

Хамгийн их хүлээлэгтэй нь элэг, хоёрдугаарт ходоодны хорт хавдрын мэс засал ордог. Тухайлбал, элэгний мэс заслыг жилд дунджаар 500-600 хүнд хийдэг байсан бол энэ тоо 2022 онд 1000-д хүрсэн байна. Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхээ больсон учраас эрт илрүүлэг шинжилгээ хангалтгүй байдаг. 2023 онд гэхэд л нийт бүртгэгдсэн хорт хавдрын 34.6 хувь нь эрт үе шатандаа, 65.4 хувь нь хожуу шатандаа оношлогджээ.

100 ТЭРБУМААР 24 СУМД СОЁЛЫН ТӨВ БАРИНА 

Эрүүл мэндийн салбарт шаардлагатай барилга байгууламжийн төслүүд олон жил яригдаж байна. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгах төв, хавдрын эмнэлэг, халдварт өвчин судлалын үндэсний төв, зүрх судасны төв гэх мэт. Гэвч эдгээр төсөл шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Засгийн газраас 2024 онд эрхтэн шилжүүлэн суулгах төвийг 140 тэрбум төгрөгөөр барьж байгуулахаар төсөвлөсөн. Түүнчлэн хавдрын эмнэлгийг барихад 10 тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт тусгасан байдаг. Гэвч одоогоор хавдрын эмнэлгийн эскиз зургийг л гаргасан байгаа аж. Тиймээс 2024 онд батлагдсан 10 тэрбум төгрөгөөрөө хавдрын эмнэлгийн дэд бүтцийг хийж, 2025 онд шинээр барих ажлыг эхлүүлэх аж. Үүнээс харахад хавдрын эмнэлэг барих төсөв, соёл урлагийн үйл ажиллагааны төсвөөс 1.8 дахин бага байна. Түүнчлэн 2024-2026 оны хооронд 24 сумд шинээр соёлын төв барина гэж 100 тэрбум төгрөг төсөвт тусгажээ. Тодруулбал, Архангайн нэг, Булганы нэг, Өвөрхангайн нэг, Сүхбаатарын нэг, Увсын нэг, Дорноговийн хоёр, Дундговийн гурав, Сэлэнгийн гурав, Завханы дөрөв, Хөвсгөлийн таван сум, Улаанбаатарын нэг дүүрэгт шинээр Соёлын төв барихаар төсөвт тусгажээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд Соёлын төвийн дулааны шугамын ажил хийхэд 608 сая 200 мянган төгрөг, Увс, Зүүнхангай сумд Соёлын төвийн өргөтгөл, шинэчлэл хийхэд 952 сая 300 мянган төгрөг төсөвлөсөн байна.

Энэ бол нэн шаардлагатай 10 хавдрын эмнэлэг барих мөнгө. Гэтэл одоо хүүхдүүдэд кино үзүүлнэ гэж 18.3 тэрбум төгрөгийн үргүй зардал гаргаж байгаад зарим УИХ-ын гишүүн ч мөн эсрэг байр суурь илэрхийлсэн. Шүүмжлэл дагуулсан тус асуудалд,

Салбарын сайд Ч.Номин "Боломжтой, чинээлэг айлын хүүхдүүд соёлын бүтээмжийг хангалттай авч байгаа. Хэдэн статистик тоо хэлье. 2021 оны байдлаар нийт гэмт хэрэгт оролцсон өсвөр насны хүүхдүүдийн хувь 3.7 байсан бол 2022 онд 5.4 болж өссөн. 14-19 насны хүүхдүүд дунд амиа хорлох сэдэлжилт зургаан хүүхэд тутмын нэгд байна. Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүд хүний хөгжлөөс хамгийн их орхигдож байна, нэг ёсондоо эрүүл мэнд, боловсрол, соёлын асуудлаас орхигдож байна гэдэг зүйл гарч ирсэн. Хүүхдүүдэд үнэгүй жүжиг, кино үзүүлэх нь халамж биш. Энэ бол хүний хөгжлийн хөрөнгө оруулалт" гэх тайлбар өгсөн.

Гэвч Монгол Улсад жилд дунджаар 0-19 насны 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогддог гэдгийг анхаарах нь зүйтэй. Хамгийн харамсалтай нь тэдгээр хүүхдийн дийлэнх хувь нь анх оношлогдсоноос хойш тав буюу түүнээс дээш жил амьдарч байгаа гэсэн харамсалтай үзүүлэлт бий. Тиймээс хавдрын эмнэлгүүдээ хамгийн түрүүнд барих нь зөв. Өвчин биднийг хүлээхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 37 минутын өмнө 202.21.110.35

Тог дулаан тус тусдаа нэмэгдэх хэдий ч нийлээд бол нэг дахин өслөө. Өрхийн сарын тогтмол зардал бараг нэг дахин өсөхөөр болж байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ижил хувиар нэмэхийг шаардаж байна.

Avatar

Нэргүй 47 минутын өмнө 45.117.34.117

Суманд соёлын төв барихаа болимоор бна сургуулийн урлаг заал байхад л болоо ш дээ 2000-аас доош хүнт сумын төрийн албан хаагчийн тоог цөөлмөөр бна багш эмч нар нь хоосон байшин д л сууж байхийн

Avatar

Иргэн 1 цагийн өмнө 139.5.218.212

Урдаас хүнс авдгаа л больчихооч дээ. Малын маханд маш өндөр хяналт тавь. Тэгээл хавдар аяндаа буурна. Заавал өндөр зардал гаргаж өчнөөн эмнэлэг барьж яах гээд байгаан. Сууриа өөрчлөхгүй л бол улам дордоно.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 139.5.219.253

Хорт хавдрын өсөлтөд төр засаг анхаараад яах юм бэ??? Хувь хүмүүс өөрсдөө хавдар тусахгүй байхад анхаарах нь хамгийн зөв гаргалгаа. Тэгээд ч хүмүүсийн өөрсдийн хариуцлага гэж чухал юмыг бид хэзээ хүртэл хойш тавих болж байна??? Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг байдгаа болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж