Арваннэгдүгээр сарын өрнийн зурхай

Арваннэгдүгээр сарын өрнийн зурхай

Арваннэгдүгээр сарын өрнийн зурхай

Ньюс агентлаг 2024 оны арваннэгдүгээр сарын өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Өөрийгөө халамжлах, эргэцүүлэн бодох сар. Санамсаргүй үүсгэсэн харилцаа хайр дурлал болон хувирч сэтгэл сэргээнэ. Гэсэн ч яаран шийдвэр гаргалгүйгээр нухацтай хандаарай. Ажил мэргэжлийн шинэ боломжууд нээгдэх ба энэ нь алсдаа олон жил үргэлжлэх зүйлийн эхлэлийг тавих магадлалтай. Албан тушаал тань өөрчлөгдсөнөөр шинэ үүрэг хариуцлага таны нуруун дээр ирнэ. Тэр байтугай шийдвэрлэх шаардлагатай зарим нэг зөрчил гарч болзошгүй. Айдастайгаа нүүр тулж сурахыг танд зөвлөж байна. Эцэстээ удирдах албан тушаалтнууд тань таныг хүлээн зөвшөөрөх болно. Энэ сард хийх ёстой хамгийн чухал зүйл тань урт хугацааны санхүүгийн төлөвлөлт. Сэтгэл судлал, санхүү гэх мэт гүнзгий сэдвээр суралцаж эхлэхэд тохиромжтой. Хоол хүнсэндээ анхаарахгүй бол хордлого авч магадгүй.

Үхэр 

Хувийн өсөлт хөгжилдөө цаг зарцуулах сар. Үүний тулд цагийн хуваарь, амьдралын хэв маягаа бүрэн өөрчлөх хэрэгтэй. Оюун санаандаа ч бас өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөрэй. Хайр дурлалын харилцаа тань нэгэн хэвийн уйтгартай байдалд орсон бол энэ сард уур амьсгалаа эерүүлэхийг хичээ. Танд бүрэн боломж байна. Шинэ он гарахаас өмнө төсөөллөөс тань давсан өөрчлөлт гарч магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Санхүүгийн байдлаа хадгалах найдвартай арга замыг олох хэрэгтэй. Үүний тулд бие даан ажиллах, аль эсвэл бусдаас хүсэх гээд юу ч хийж болох юм. Бизнес эрхлэгчид урт хугацааны найдвартай түнштэй болно. Сарын эхэн үед түншүүдтэйгээ хэл амаа ололцохгүй бухимдах магадлалтай. Харилцааг зөөлрүүлье гэвэл сайн сонсогч байхыг зөвлөе. Хуримтлагдсан стрессээс ангижирахын тулд өөрийгөө халамжил.

Ихэр

Шийдвэрлээгүй удсан асуудал улам даамжирч, илүү төвөгтэй болж магадгүй. Асуудлыг шийдэхийн тулд бүхнийг эхнээс нь дэс дараалалтай авч үзээрэй. Хэт бухимдах хэрэггүй. Хайр дурлалын харилцаандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Хайртай хүндээ хангалттай цаг зав гарга. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Баталгаагүй, онцын шаардлагагүй зүйлд мөнгөө үрмээр санагдана. Одооноос хэмнэлтийн горимд шилжихгүй бол шинэ он гарахтай зэрэгцээд зарлага ихтэй байх нь. Энэ сард таны цагийн хуваарь тун завгүй байх учир өдөр тутамдаа нарийн тохируулгуудыг хийж сурах хэрэгтэй. Зарим зүйлийн араас хэт улайран хөөцөлдөх хэрэггүй. Цахим ертөнцөд зарцуулдаг цагаа өөртөө зарцуул. Өдрийн тэмдэглэл бичих гэх мэтээр дотор хүн рүүгээ нэг өнгийж үзээрэй. Өмнө нь уйтгартай санагдаж байсан зүйл сонирхол татаж, шинэ амбицтай болно.

Мэлхий 

Жижиг зүйлсээс ч болсон амьдралын баяр баясгаланг мэдэрч байж өдөр хоногуудыг аз жаргалтай өнгөрөөнө гэдгийг санаарай. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй, эрч хүчтэй байна. Ялангуяа сарын эхэн хагаст азтай одтой байх нь. Олон сар үргэлжилсэн бухимдал, хурцадмал байдалдаа цэг тавиж чадна. Санхүүгийн байдал төвөгтэй, ээдрээтэй байна. Асуудлыг шийдье гэвэл аливаа зүйлийн тэнцвэрийг олж сурах хэрэгтэй. Мөн сахилга батыг хувьдаа төлөвшүүл. Ухаалаг хөрөнгө оруулалт хийвэл ашигтай. Алсын хараа, зорилгыг тань хуваалцдаг, хүндэлдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь чухал. Нээлттэй байж, шинэ найз нөхөдтэй болоорой. Бусадтай үнэн сэтгэлээсээ нөхөрлөе гэвэл хэн юу гэж бодож байгаа бол гэдэгт санаагаа чилээх хэрэггүй. Өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах үйл ажиллагаанд оролцоно.

Арслан

Гэр орноо товхинуулах, засвар хийх, шинэ байр худалдаж авах, нүүх зэрэгт тохиромжтой. Ажил мэргэжилтэй холбоотой удаан даамжирсан асуудлаа шийдэж чадна. Хичээл зүтгэлээ үнэлүүлэн шагнуулж ч мэдэх юм. Хайр дурлалын харилцаа сарын эхэн хэсэгт удаашралтай, ойлгомжгүй байна. Хуучин хайр дурлалын харилцаа тань сэргэх магадлалтай. Тэдэнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ ухаалгаар шийдэх хэрэгтэй. Санхүүгийн зарцуулалтдаа маш болгоомжтой хандаарай. Хаа хамаагүй зарцуулалтаасаа болоод асуудалд орж, худалдаж авсан зүйлээ буцааж өгөх шаардлага ч тулгарч магадгүй. Энэ сард таны баримтлах гол зарчим бол сэтгэл санааны тайван байдлаа хадгалах явдал. Алсын зайнаас ажиллах боломжтой шинэ ажилд орж магадгүй. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахад тохирможтой.

Охин 

Илүү нийтэч байх сар. Мөн шинэ зүйл суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Ажил хайж буй хүмүүс хамаатан садан, найз нөхдөөрөө дамжуулаад шинэ боломжийн үзүүрээс атгаж авна. Боломж ирэхэд бэлэн байхын тулд өөрийгөө дайчилж, шинэ ур чадварт суралцаарай. Өдөр тутмын зардалдаа анхаарал хандуулж, санхүүгийн сахилга батыг сахиарай. Төлөвлөөгүй ажил гарч амралтын төлөвлөгөөг тань тасалдуулах магадлалтай. Үүнээс болж гэр бүл дотор зөрчил гарч болзошгүй. Аз туршсан хайр дурлалын харилцаанаас зайлсхийх хэрэгтэй. Хуримтлалаа хичээнгүйлэн өсгөсөөр байгаа ч гэлээ санхүүгийн байдал амаргүй байна. Ухаалаг хөрөнгө оруулалт хийх боломжийг алдалгүй атгаарай.

Жинлүүр

Анхаарлаа төвлөрүүлэн, ажилдаа эргэж орох сар. Аливаа ажлыг оромдож хийлгүй чин сэтгэлээ зориулаарай. Хэрвээ та ажил хайж байгаа бол ирээдүйтэй, цалин сайтай ажилд орно. Урт хугацааны санхүүгээ төлөвлөж, шаардлагатай бол төсөвтөө өөрчлөлт оруулаарай. Чухал шийдвэр гаргахын өмнө гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. Амьдрал тань яг одоо хэт туйлшралаар дүүрсэн мэт санагдаж магадгүй. Бүгдийг нэг дор засах гэж хүчлээд хэрэггүй. Таны ертөнцийг өөрчлөхөд туслах хүмүүстэй найзалж нөхөрлөвөл амьдрал илүү хялбар байх болно. Харилцааны ур чадвараа ашиглан олны дунд нэр хүндээ өсгөнө. Санхүүгийн байдал тогтвортой байна. Урт хугацаанд үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалтын талаар бодож үзээрэй.

Хилэнц

Энэ сар тэсрэлтээр эхэлнэ. Хувь заяагаа өөрөө хариуцах цаг тань иржээ. Карьертаа томоохон дэвшил гаргаж, шинэ зүйл эхлүүлнэ. Бүтээлч байж дараагийн том төлөвлөгөөгөө гаргаарай. Зарим зүйлийг дэмий дотроо бодож байхаар бусадтай хуваалцаж, чангаар хэлээд нэг удаа үзээрэй. Хэрвээ та ажил хайж байгаа бол хүсч байсан ажлын байрандаа зоригтойгоор өргөдөл гаргаад үз. Сарын эхэнд хайр дурлалын хувьд азтай өдрүүд тохионо. Хэрвээ та хэн нэгний өмнө байр сууриа олох гэж хичээж байгаа бол тодорхой байдлыг эрхэмлэ. Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулаарай. Санхүүгийн урт хугацааны төлөвлөгөөгөө гаргахад тохиромжтой. Бага зэрэг хуримтлал үүсэх хүртэл шаардлагагүй зүйлд мөнгөө үрэх хэрэггүй.

Нум

Амьдралаас таашаал авахад цаг гарга. Мөрөөдлийн аяллаа төлөвлөсөн ч болно. Бүх зүйл төлөвлөснөөр болохгүй байж магадгүй ч гэлээ урмыг тань тэгтлээ хугалахгүй болов уу. Энэ сард олон нийтийн харилцаанаас аль болох зайлсхийхийг зөвлөж байна. Яг одоо танд боломж ирээгүй байж болох юм. Гэхдээ боломж ирэхэд бэлэн байхын тулд ур чадвараа дээшлүүлэхэд анхаарал хандуулаарай. Санхүүтэй холбоотой муу зуршлаасаа салахад тохиромжтой цаг. Ямар нэгэн том зүйл худалдаж авах юм уу хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй. Хайр дурлалын харилцаа тань ахиц дэвшил муутай байна. Ахиц гаргахын тулд бусдаас дэмжлэг авах шаардлага тулгарна. Бүх зүйл дээр би би гэж дуугарах хэрэггүй.

Матар 

Энэ сард томоохон өөрчлөлт, шийдвэрүүд таныг хүлээж байна. Шинэ сар шинэ амьдралын эхлэлийг тавина. Та урьд өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй байна. Цаг зав, эрч хүчээ зориулсан бүхэн тань талаар болохгүй. Хайр дурлал болон ажил хэрэг аль аль дээр нь ялалт таны талд байна. Өөртөө эргэлзэж, хойш суухын оронд бусдын анхаарлын төвд зоригтой ор. Ирээдүйд тань хөрөнгө оруулалт болох шийдвэр гаргана. Сарын сүүлээр чухал зүйл төлөвлөх хэрэггүй. Нийгмийн харилцаагаа тэлж, сүлжээ бий болго. Шинэ бизнес эхлүүлэхээр бодож байсан бол энэ сард сайхан боломж гарч ирж магадгүй. Өрсөлдөөн таны амьдралд өнгө нэмнэ. Үзэн ядагчдаа өөгшүүлэх хэрэггүй. Санхүүгийн байдлыг тань урт хугацаанд өөрчлөх үйл явц эхэлж байна.

Хумх

Карьер тань гэрэл гэгээтэй байна. Амжилттай, эрч хүчтэй сар эхэллээ. Шинэ бизнес эхлүүлэхэд тохиромжтой. Бусад хүн юу ч хэлсэн байсан та өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Хуучинсаг үзэл баримтлалаасаа сал. Хөрөнгө оруулалтын салбарт хүч үзвэл амжилт олох магадлалтай. Хэрвээ та ганц бие бол сонирхол ижил хэн нэгэнтэй дотносож магадгүй. Энгийн нэг харилцаа биш илүү ноцтой зүйл ч байж мэдэх юм. Санхүүгийн сахилга батыг сайтар сахих хэрэгтэй. Баяр баясгалантай байхын тулд заавал их зарлага гаргах шаардлагагүй. Оронд нь хуримтлалаа аль болох зузаатгавал ирээдүйд та өөртөө талархана. Хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Эргэн тойрны хүрээлэл, цахим сүлжээгээ нэг анзаараад үзэхэд гэмгүй.

Загас 

Амаргүй өдрүүдийг туулах ч гэлээ эцэстээ та ахиж дэвшиж, амжилтад хүрэх нь баараггүй. Таны мөрөөдөл биелэхэд маш ойрхон байна. Бүү зогсоорой. Танд хэлэх зүйл их байгаа бол дэлхий ертөнц сонсоход бэлэн байна. Шинэ санаанд нээлттэй байж, бодол мэдрэмжээ бусадтай хуваалцаарай. Ганц бие хүмүүс аялж, сурах явцдаа хэн нэгнийг олно. Бизнес төлөвлөгөөгөө дахин боловсруулах, ажлын ярилцлагад орох, үдэшлэг зохион байгуулах зэрэгт азтай одтой байна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, чухал хүмүүстэй танилцана. Үүнийг дагаад багагүй хариуцлага танд ирнэ. Хайртай хүнтэйгээ харилцаагаа шинэ түвшинд гаргана. Гэр бүл, найз нөхөдтэйгөө хайртай хүнээ танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж