Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержан "“Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийг арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн засварлах үүрэг даалгаврыг гүйцэтгэгч нарт өгсөн. Үүний дагуу нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлийг наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд хийсэн. Тус ажлын хүрээнд 1.6 км авто замыг шинэчилж, явган зам, дугуйн замын ажлыг гүйцэтгэж дууслаа” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нямбаатар, Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержан нарт 2024-10-31 139.5.216.242

Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержан ааь энэ явган замын голд хийдэг гялгар шар хавтангаа больчихооч. Аваад хуулаад хая. Бүгдээрээ халтирч унасаар бүтэн ясгүй болж гүйцлээ. Мэдрэлүүд хаанаасаа ийм юм олж тавьдаг байнаа. Хийсэн гөлгийг өөрийг нь энэ дээгүүр чирэх юмсан.

Avatar

Нэргүй 2024-10-31 59.153.114.177

Яг энэ зам дээр гэхэд хуучин сайхан хавтантай явган замыг дараад асфальтчихсэн. үзэмж, эрүүл мэнд, хөрөнгөө бодсон ч а**х юмаа. энэзөв үү Нямбаатраа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж