Хаягдлаа бохирын шугам руу асгасан компанийг 10 саяар торгов

Хаягдлаа бохирын шугам руу асгасан компанийг 10 саяар торгов

Хаягдлаа бохирын шугам руу асгасан компанийг 10 саяар торгов

Өнгөрөгч 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр нийслэл хотод өмхий үнэр гарч, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын хамтарсан баг тухайн үнэр хаанаас ялгараад байгааг тогтоох шалгалтын ажиллагаа явуулсан байдаг.

Улмаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко стандарт петролиум” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон 10 тонн хаягдал маслыг 2023 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан нь тогтоогдсон билээ.

Тус хэргийг 2024 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлж, Автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцацрал нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д заасан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох тосолгооны тосны хаягдлыг зориулалтын бус газар буюу хэрэглээний бохир усыг татан төв коллектор шугам руу хаясан, улмаар өмхий үнэр хотод тархсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл шүүхээс Б.Наранцацралыг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

“Эко стандарт петролиум” ХХК өмнө нь хоёр удаа “хурц үнэр ялгаруулсан” гэж шалгагдаж, үйлдвэрээ лацдуулж байжээ.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ХАЯХ ГУРВАН ХОГИЙН ЦЭГ БАЙДАГ

Аюултай хог хаягдлыг ямар журмын дагуу хаях, устгах зохицуулалттай байдаг талаар УБЗАА-ны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ өмнө нь ярихдаа "Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны эрдмийн зөвлөлөөс ажлын хэсэг гарч тусгай зөвшөөрлийг олгодог. Аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах хэд хэдэн төрөл, зүйл бий.

Аккумулятор боловсруулах, батерей болон эмнэлгээс гарч байгаа бүтээгдэхүүн гээд янз бүр. Тэр аюултай хог хаягдлыг авах аж ахуй нэгжүүд тусгай ландфилл газартай байх зэрэг тусгай шаардлагууд мөн тавигддаг байгаа. Тусгай хог хаягдлыг хаяхад төрийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж ажилладаг.

Тухайлбал, БОАЖЯ, мэргэжлийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавьдаг байгаа. Зөрчил дутагдал гаргасан тохиолдолд Экологийн цагдаагаас шалгаж Эрүүгийн хэрэг үүсгэж, хуулийн дагуу хариуцлага тооцдог. Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлыг хаях гурван хогийн цэг бий. Аюултай хог хаягдал нь мэргэжлийн зөвлөлөөс гаргасан тусгай шаардлагуудын дагуу хаяж, устгах зэрэг арга хэмжээнүүдийг авдаг. Тусгай зөвшөөрлийн тухайд тав, 10 жилийн хугацаатай зөвшөөрлүүд олгодог байгаа. Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тухайн аж ахуй нэгжийн магистраль шугамд хаясан байж болзошгүй тосыг зөвшөөрөлгүй газар асгасан нь тогтоогдвол хариуцлагын арга хэмжээ авна. Хариуцлагын тухайд хууль хяналтын байгууллага шалгаж, аюултай хог хаягдал зөвшөөрөлгүй газарт булж, асгасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай байдаг" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-10-31 66.181.181.86

Ямарч мэдлэг боловсролгүй, жудаггүй хүмүүс компани байгуулчихсан ямарч хамаагүй аргаар баяжихыг мөрөөдчихсөн!!!

Avatar

Bj 2024-10-31 73.63.129.64

3 udaagiin davtan hiisen bna sh dee . Erhiig ni tsutsalj haagaachdee naad davarsan gazraa . Huuli bol huuli bh yostoi .

Avatar

Иргэн 2024-10-31 139.5.218.212

10 сая гэдэг чинь компаний хувьд 10 төгрөг ш дээ. Хэзээ ч эргэж сэргэхээргүй болтол байгаль бохирдуулж байгаа лаларуудыг босч ирэхгүй болтол нь торгоод үйл ажиллагаа явуулах эрхийг хас. Та нарыг байгалв ээж өөрөө шийтгэчихнээ харж л байгаарай.

Avatar

Нэргүй 2024-10-31 103.57.95.206

зөвшөөрлийг хүчинүй болгооч дээ ямар бага торгодог юм вэ хамгийн дээд хэмжээгээр торгооч дээ

Avatar

Иргэн 2024-10-31 64.119.29.146

Даварсан эх орныхоо эсрэг санаатай, муусайн гөлөгнүүдийг сайн торгож шийтгэхээс гадна, аж ахуйн гэрчилгээг нь хурааж дахин үйл ажиллагаа явуулахгүй болгох зэргээр шат дараалсан байдлаар арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн мөнгөн дүнг нь нэмээч ээ! Хэдэн оны мөнгөн дүн яваад байгаа юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж