Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул гранприд өрсөлдөнө

Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул гранприд өрсөлдөнө

Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул гранприд өрсөлдөнө

Шатрын эмэгтэйчүүдийн 2024-2025 оны цуврал гранпри тэмцээн өчигдөр /2024.10.30/ Казахстан улсын Шымкент хотод албан ёсоор эхэллээ. Тус тэмцээн арваннэгдүгээр сарын 9-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 10 шатарчин тойргоор өрсөлдөх юм.

Нийт зургаан цуврал тэмцээний үр дүнгээр гранпри тэмцээний цомын эзнийг тодруулах ба нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй аж.

Монгол Улсаас их мастер, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнтуул өрсөлдөх юм. Тэрбээр өмнө нь 2009-2010, 2011-2012 оны цуврал тэмцээнүүдэд оролцож зургаа болон наймдугаар байрт шалгарч байсан туршлагатай тамирчин юм. Энэ жил Б.Мөнгөнтуул FIDE Grand Swiss тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэн энэ жилийн гранприд оролцох эрхээ авсан байна.

Тус тэмцээнд өмнө нь 2012-2013 оны цувралд Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг өрсөлдөж тавдугаар байр эзэлж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-31 202.9.40.111

Шатар тоглоход нас хамаагүй. харин ч илүү туршлага суугаад хийгүй даамай тоглодог байж магадгүй. бусад шартарчдын адил гадаад улсад очоод амьдрахгүй эх орондоо амьдарч үр удмаа үлдээж олон улсын тавцанд Монгол эх орныхоо нэрийг гаргаж байдагт нь баярлаж байдаг. Гавьяатдаа амжилт хүсье.

Avatar

Ар хударга тахарт хандав 2024-10-31 64.119.29.146

Бүү атаарх!

Avatar

Бадарч тахар 2024-10-31 103.57.92.9

Хөгшрөөд одоо жаахан охидуудыг барахаа больсоон

Avatar

Иргэн 2024-10-31 64.119.29.146

Мундаг тамирчин. Улам их амжилтыг хүсье!
Даанч улс орных нь төр засаг, удирдлага, спортынх нь газар тоодоггүй. Харамсалтай. Бөх гэхээр л ухаан санаа нь балартчихдаг. Бас УБ хотынх болохоор нутгийн зөвлөл байхгүй. Хэдэн бөх энэ бүсгүй шиг дэлхийд улсынхаа нэрийг гаргасан бэ? Ялангуяа одоо цагийн бөхчүүд. Оюун ухаан гэхээр таг болчихоод булчин шөрмөс болохоор дэмжээд байдаг. Гэхдээ олон олон монголчууд чамаар бахархаж явдаг шүү! Мундаг, эх орон ч бүсгүй чамаар бахархдаг шүү! Томоос том амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж