Түүхий эдийн арилжааны аварга "Трафигура" групп Монгол дахь газрын тосны бизнесийн ажилчид нь луйврын хэрэгт холбогдсоныг илрүүлжээ. Үүнээс болж компани 1.1 тэрбум ам.долларын хохирол хүлээсэн гэж үзэж байна. Тус компани никельтэй холбоотой залилангийн хэргээр 500 сая ам.доллар алдаад хоёр жил ч болоогүй байгаа билээ.
"Трафигура" компанийн Монгол дахь зарим ажилчин төлсөн мөнгөнийхөө хэмжээг өсгөж харагдуулахын тулд мэдээлэл, бичиг баримтыг өөрчилж, таван жилийн турш хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан болохыг илрүүлсэн байна. Энэ асуудлыг 2023 оны сүүлээр анх илрүүлжээ.
Компанийн хувьцаа 1400 орчим ажилчны эзэмшилд байдаг. Компани ажилчдынхаа тэтгэврийг төлөхийн тулд тасралтгүй өндөр ашиг олохыг эрмэлзэж буй. Гэвч Монгол дахь алдагдал нь зах зээлийн тогтворгүй байдлаас болж буураад байсан орлогод ихээхэн нөлөөлөх болов. Оны эхний хагаст 1.47 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэж компани зарлаад байсан. Арванхоёрдугаар сард бүтэн жилийн ашиг нь ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар буюу түүнээс дээш гарна гэж тооцоолж байв.
"Трафигура" нь "Gunvor Group", "Rosneft PJSC" зэрэг компанитай өрсөлдсөөр ирсэн Монголын хамгийн том шатахуун нийлүүлэгчдийн нэг байсаар ирсэн.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор Улаанбаатар дахь оффисын хэд хэдэн ажилтныг ажлаас нь түдгэлзүүлжээ. "Трафигура"-ийн Монгол дахь тэргүүн Михаил Зельдович ч мөн ажлаа хүлээлгэн өгөх болсон байна.
Нэргүй 2024-10-31 66.181.176.98
Нэг муу гаалийн байцаагч авгай, эрхийн тэнэг хүүтэй ингэчихдэг гэхээр нээрээ хэлэх ч үг алга
Нэргүй 2024-10-31 66.181.189.185
Хуурамч нефть Монголд дарж нэрдэг гарууд. Үүнийг Монголчуудын Машины уушиг мэднээээээ
Нэргүй 2024-10-31 66.181.189.185
Монголд оруулэ ирсэн муу нефтийг дардаг л гарууп биз. Одоо ч гэдэс нь хагартлаа баяжаа биз дээ. Тэгннп ч Монгол юм хойно энэ компани нь л хохирч дуусна
Нэргүй 2024-10-31 45.117.35.29
Orosuud yag bidentei adil, avilga hulgai buh shatand ni uurlesen yum shig bololtoi.
asd 2024-10-31 180.149.80.134
Оффис нь хүртэл Баянгол ЗБ-н хажууд байж энэ тэр
Нэргүй 2024-10-31 91.166.54.44
Монголын төмөр замыг оросуудаас салгаж бж л хөгжинө.
Нэргүй 2024-10-31 91.166.54.44
Оросууд оролцсон бүх зүйл хоцрогдсон,авлигажсан,хөгжихгүй дампуурна эсвэл хэсэг хүнийг баяжуулдаг.
Лондон зураач 2024-10-31 90.212.131.42
Путины -Шинэ Оросууд- гэгч нэг ийм луйварчид хаа сайгүй байх юм аа. Хорвоогийн ад болсон хүн-хогнууд…
Нэргүй 2024-10-31 202.126.89.165
ХААНА Ч БАЙСАН ОЛОН УЛСЫН ЛУЙВРЫГ ОРОСУУД Л ХИЙЖ БАЙХ ЮМ ДАА
Нэргүй 2024-10-31 103.212.117.19
Нөгөө хуурамч шатахууны нөхдүүд биз дээ. Монголчууд сонссон ч сонсоогүй юм шиг байдаг нөгөө хүн бүрийн халаасанд гар нь явж байдаг компани байна
Нэргүй 2024-10-31 103.57.92.51
jonon geed neg gulug yavaad baisan bizdee
Нэргүй 2024-10-31 66.181.189.185
Жононбаяр, нефть угаагч. Баян хүн дээ
Zochin 2024-10-31 66.181.183.37
huuramch benzin Mongold hiij horduuldag kompani biz dee
Нэргүй 2024-10-31 66.181.187.114
Манай хулгайч нар дэлхийд гарчээ