Трамп хогны машинаар анхаарал татахыг оролдов

Трамп хогны машинаар анхаарал татахыг оролдов

Трамп хогны машинаар анхаарал татахыг оролдов

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Пүрэв гаригт Висконсин мужийн Грин Бэй хотод хүрэлцэн иржээ. Тэрбээр “Боинг 757” онгоцноос буумагцаа өөрийнх нь нэрийг бичсэн цагаан өнгийн хогны машинд суусан байна.

Ерөнхийлөгч Жо Байден өмнөх өдөр нь түүний дэмжигчдийг хогтой зүйрлэн хэлсэн тул Трамп энэ үйлдлээрээ анхаарал татахыг хүсчээ. Тодруулбал, Трампийн кампанит ажлын үеэр нэгэн комедиан Пуэрто Риког “хог хөвсөн арал” гэж тодорхойлсон. Үүнээс болж Трамп болон Бүгд найрамдах намынхан хурцаар шүүмжлүүлжээ. Ерөнхийлөгч Байден энэ талаар хэлэхдээ “Тэнд хөвж байгаа хог гэвэл Трампийг дэмжигчдийг л хэлэх байх” гэсэн юм. Трамп кампанит ажлаараа латинчуудыг доромжилж байгаа нь ухамсаргүй үйлдэл гэж хэлэхийг Байден зорьсон гэлээ.

Трамп цагаан цамц, шар өнгийн ажлын хантааз өмссөн байсан бөгөөд “Миний хогны машин ямар байна даа? Жо Байден, Камала Харрис нарт үүнийг хүндэтгэлтэйгээр зориулж байна. Би Пуэрто Рикод хайртай. Пуэрто Рико ч надад хайртай” гэжээ.

Тэрбээр комедиан Тони Хинклиффийг буруутгах нь бүү хэл пуэрто рикочуудаас уучлалт гуйх ч шаардлагагүй гэсэн байна. Комедианы хошигнол Трампийн үзэл бодлыг тусгаагүй гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-31 104.35.34.183

Хогын машины жолооч болж хошин шог үзүүлээд ч яах вэ дээ . Хэ хэ
Америкчууд Трампыг нэг удаа сонгосон . Одоо ахиад Трампаас шинэлэг санаа хайсан боловч мэтгэлцээний үеэр ямар ч хэрэггүй нь тодорхой болсон .
Тэртэй тэргүй харуудын үе эхлээд байна .
Харрис ерөнхийлөгч болно .
Их Британы эрх барих намын дарга хар арьст эмэгтэй сонгогдсон .
Удахгүй ерөнхий сайд болно биз дээ .

Avatar

Нэргүй 2024-10-31 45.134.225.36

"Трампыг дэмждэг Америкчууд бол хог шаарнууд" гэж зөнөг Байден хэлсэний хариуд, Трамп тэр үгээр нь дагуулж гуд татан хариу ийм акци хийсэн юмаа! Байдений хэлсэн тэр тэнэг үг Харрисын хувьд нүүрэнд нь Байденгийн бохирыг нялсан мэт хүчтэй нөлөө үзүүлж байна, ккк

Avatar

Нэргүй 2024-10-31 202.131.234.123

ХҮҮК бас хогны машин унаж хог ачиж тэнэглэх бийи дээ. ийм юм битгий авч ирээд тавьж бай л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж