П.Сэрдамба клипэнд тогложээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба клипэнд тогложээ

Олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба жүжигчин болжээ. Дэлхийн аварга боксчин анх удаа клипэнд тоглож байгаа нь энэ юм. Олимпийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан мөнгөн медалийн эзэн энэ удаа залуу дуучин Э.Төрмандахын “Цагаахан сарнай” дууны клипэнд тогложээ. Тэрбээр шинэ клипэнд романтик оройн зоогны үеэр найз бүсгүйгээсээ уучлалт гуйж буй залуугийн дүрд тогложээ. Гэм зэмгүй, инээмтгий төрхөөрөө олны хайрыг хүлээсэн олимпийн баатар маань клипэн дээр яг л амьдрал дээрх шигээ энгийн харагдаж байв.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж