Адреналин ялгаруулдаг АЙМШГИЙН ХААН

ХҮМҮҮС

Адреналин ялгаруулдаг АЙМШГИЙН ХААН

Адреналин ялгаруулдаг АЙМШГИЙН ХААН

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа "Аймшгийн хаан" Стивен Кингийг онцолж байна. Халловины баяраар хамгиийн их зарагдаж, уншигдаж, кино нь олон нийтэд хүрдэг зохиолын эзэн бол ноён Кинг. Түүний туурвисан бүтээл бүр уншигчдынхаа айдсыг төрүүлж чаддаг. Зохиолоос нь сэдэвлэн бүтээсэн кино бүр амжилт олдог, шилдэг нь болдог. Ийнхүү та бүхэндээ аймшгийн уран зохиолын шилдгүүдийн нэг Стивен Кингийг танилцуулъя.


АЙДАС, ӨВДӨЛТӨД ДОНТСОН ЖААЛ

Стивен Эдвин Кинг 1947 оны есдүгээр сарын 21-ний өдөр Портланд хотод мэндэлжээ. Түүний аав Дональд дэлхийн хоёрдугаар дайнд тулалдаж явсан дайчин бөгөөд дайны дараа нутагтаа ирж, борлуулалтын ажилтан болсон түүхтэй. Харин түүний ээжийг Нелли Рут Кинг гэдэг байв. Аав, ээж хоёр нь Чикагод танилцаж, Нью-Йорк руу шинэ адал явдал эрэлхийлэхээр явсан аж. Гэвч дайны дараа Портландад суурьшсан гэнэ.

Кингийг хоёр настай байхад аав нь гэр бүлээ хаяж, ээж дээр нь бүх үүрэг хариуцлага ноогдов. Бэлэвсэн бүсгүй хоёр хүүгээ тэжээх гэж хамаатнуудаа бараадаж, олон хотоор хэрэн хэсчээ. Ингэж явсаар Кингийг 11 нас хүрэхэд гэр бүл нь Дурхам руу нүүж, эмээ, өвөөгийндөө аж төрсөн гэдэг.

Кинг багаасаа комик номонд хорхойсч, өөрийн гэсэн комикоо бүтээж эхэлжээ. Түүнийг хоёр настай байхад нь соно чихийг нь хатгаж, анх удаа л тийм хүчтэй өвдөлтийг мэдэрсэн гэж ярьсан удаатай. Гэхдээ тэр айх дуртай. Бүр багаасаа айх мэдрэмжинд гүн автаж, хувцасны шүүгээнээсээ сүнсээ зайтал айж, гэрэлтэй унтдаг байв.

НОМОНД ДУРЛАГЧ 

Кинг бүр багаасаа л уран зохиолд татагджээ. Түүний хамгийн дуртай зохиол нь Ричард Матесоны "The Shrinking Man" бөгөөд найман настайдаа анх энэ зохиолтой танилцжээ. Харин "Lord of the Files" зохиолоос жинхэнэ утга зохиол, үүний үнэ цэн, уншихын гайхамшгийг мэдрэв.

Ахлах сургуулиа төгссөн залуухан Кинг 1966 онд Майнегийн их сургуульд тэтгэлгээр элсэв. Их сургуулийнхаа оюутны сонинд ажиллаж, бичих, зохиох авьяасаа хөгжүүлсээр байлаа. Энд л тэр ирээдүйн гэргий Табита Спрустэй танилцаж, хайр дурлалдаа умбажээ. Кинг 1970 онд их сургуулиа англи хэлний чиглэлээр төгсөөд зогсохгүй охин Наоми Рачелийг өлгийдөн авав. Хосууд 1971 онд гэрлэсэн түүхтэй.

АНХНЫ БҮТЭЭЛ

Онгод тэнгэр нь бадарч, үг үсэг нь бүр утга өгүүлэх залуу, халуун насандаа Кинг анхны богино өгүүлэл болох "The Glass Floor"-оо хэвлүүлжээ. Уг нь тэр ахлах сургуульд багшлах эрхтэй байсан ч хүүхдүүдтэй ажиллахаас илүүтэйгээр уран бүтээл туурвихыг илүүд үзэв. Түүнийг богино өгүүллүүд шил шилээ даран хэвлэгдэж, төдийлөн олны анхаарлыг татсангүй. Удалгүй хотынхоо Хампден академид англи хэлний багшаар ажилд оржээ.

Кинг ахлах сургуулийн хүүхдүүдэд "Dracula" зохиолын талаар хичээл орж байхдаа хэрэв цус сорогчид, жижигхэн тосгонд ирвэл юу болох вэ гэсэн асуултад хөтлөгдсөн "Salem’s Lot" гэх алдартай бүтээлээ бичив. Түүний энэ бүтээл нийтлэгдэж байх цаг үед ээж нь хорт хавдрын улмаас таалал төгсчээ. Гунигт үйл явдлын дараа Кингийн гэр бүл Колорадо руу нүүлээ. Ингэхдээ алдарт Стэнли зочид буудлаар зочилж, "The Shining" зохиолынхоо санааг гаргасан аж.

Стивен Кинг 1973 он хүртэл зохиол, бүтээлээсээ ашиг олж байгаагүй бөгөөд "Carrie" зохиолынхоо ачаар 2500 ам.доллар авч байжээ.

"The Shining" ч хэвлэлтээс гарч, тэсрэлт хийлээ. Бестселлер болж, Стивен Кингийн нэр алдар дэлхий даяар түгэв. Кино ч болгох санал ирж, Стэнли Кубрикийн найруулгаар дэлгэцийн бүтээл болсон. Харамсалтай нь, Стивен Кинг "The Shining"-ийн кинонд дургүй гэнэ.

Кингийн охины муур алуулж, оршуулгын газар булах үед тэрбээр хэрэв үхсэн амьтад амилвал яах байсан талаар бодож, өөрийн алдарт "Pet Sematary" номоо бичсэн.

АЛДАРЫН ОРГИЛД

Стивен Кингийн этгээд сэтгэлгээ, төсөөлөл бүр ном болж, амжилт олж эхлэв. "The Dark Tower", "The Green Mile", "Misery", "It" гээд дурдашгүй. Түүнийг "Аймшгийн хаан" гэж өргөмжилсөн. Арга ч үгүй. Хэний ч төсөөлөөгүй этгээд үйл явдал, дүрээр хүмүүсийн айдсыг төрүүлж, таамаглаагүй төгсгөлийг уншигчдад өгдөг гээд л түүний бичлэгийн онцлогыг дурдаад баршгүй.

Мэдээж алдар нэрд гарахын хэрээр шүүмжлэл даадаг байх хэрэгтэй. Кингийг шүүмжлэгчид ч олон. Түүний бүтээлийг уран зохиол биш гэж олон хүн шүүмжилдэг. Түүний зохиолын гол дүрийн баатрууд ихэвчлэн сул дорой, дээрэлхүүлдэг, дутуу үнэлэгддэг. Энэ л өнцөг нь олон зуун хүүхэд залууст урам өгчээ. Түүний дүрүүд мангасуудтай тулалдаж, эцэст нь тэдний ялах аргаа олдог. Яг түүний зохиолын гол баатар шиг хүүхдүүд өнөөдөр хэдэн зуун саяараа бий. Кинг тэр хүүхдүүдэд урам өгдөг. Супер хүч чамд байхгүй ч аливааг сөрөн зогсох, даван туулах арга зам, шийдлийг тэр бүтээлдээ шингээдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-31 45.117.35.29

shizo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж