Хятадад эрүүгийн хэрэгт холбогдсон монгол оюутнуудын тоо нэмэгджээ

Хятадад эрүүгийн хэрэгт холбогдсон монгол оюутнуудын тоо нэмэгджээ

Хятадад эрүүгийн хэрэгт холбогдсон монгол оюутнуудын тоо нэмэгджээ

Хятад улсад суралцаж буй оюутнууд цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь нэмэгдсээр байгаа талаар Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тухайлбал БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн тус улсын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол сүүлийн үед нэмэгдсээр байгаа аж.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид болон иргэд, аж ахуйн нэгжүүд нь улс хоорондын мөнгөн гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж, өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэх шаардлагтай байна. Хятадад эрүүгийн хариуцлага хүлээх насны доод хязгаар 16 хэдий ч олон улсад аллага, халдлага, хүчин, дээрэм тэргүүтэй ноцтой гэмт хэрэг үйлдсэн бол 14-өөс дээш насны хүүхдэд мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-31 37.46.114.23

Монголчууд эндээс мөнгө шилжүүлдэг юм. тэрнийг нь эрээний хятадууд монгол төгрөгийн дансандаа авч хятад дахь дансруу нь юань шилжүүлж өгдөг юм. Гэхдээ хятадууд чинь өөрийнхөө данснаас юань шилжүүлэхгүй ээ. Хууль хатуу болохоор мөнгө угаасан хэрэгт холбогддог болохоор монгол оюутнуудын хятад банкны картыг ашиглаж гүйлгээ хийдэг юмаа. Тэгээд л хоолны мөнгөнөөс болж монгол оюутнууд гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.оюутнууд хүний нутагт болгоомжтой сэрэмжтэй ухаалаг л бахйгүй бол

Avatar

Нэргүй 2024-10-31 103.212.118.206

нүүрсний мөнгө яваад бгаа юм уу. Хятад хүн монгол хүнмй данс руу мөнгө хийх үү… үгүй бхоо

Avatar

Нэргүй 2024-10-31 37.46.114.23

хэ хэ ёстой юм үзээгүй амьтан байна зайлуул. Монголчууд эндээс мөнгө шилжүүлдэг юм. тэрнийг нь эрээний хятадууд монгол төгрөгийн дансандаа авч хятад дахь дансруу нь юань шилжүүлж өгдөг юм. Гэхдээ хятадууд чинь өөрийнхөө данснаас юань шилжүүлэхгүй ээ. Хууль хатуу болохоор мөнгө угаасан хэрэгт холбогддог болохоор монгол оюутнуудын хятад банкны картыг ашиглаж гүйлгээ хийдэг юмаа. Тэгээд л хоолны мөнгөнөөс болж монгол оюутнууд гэмт хэрэгт холбогдоод байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж