29-р сургууль төгсөгчдийн 70 хувь нь төгсөөд шууд ажилд ордог

29-р сургууль төгсөгчдийн 70 хувь нь төгсөөд шууд ажилд ордог

29-р сургууль төгсөгчдийн 70 хувь нь төгсөөд шууд ажилд ордог

Монгол Улсын хэмжээнд сонсгол, хэл ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсрол олгодог нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн түүхт 60 жилийн ой өнөөдөр /2024.10.31/ тохиож, ойд зориулсан үйл ажиллагаа, баярын хурлаа хийлээ. Тус сургуулийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1964 онд сонсгол, хэл яриа, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох 29 дүгээр тусгай сургууль нэртэйгээр байгуулсан түүхтэй. Анх нэг анги танхимд хичээл, сургалтаа эхлүүлж байсан 29-р сургууль өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн сонсгол, хэл ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгож байна.

2023-2024 оны хичээлийн жилд л гэхэд бага ангийн 11 бүлэгт 93, дунд ангийн 12 бүлэгт 110, ахлах ангийн 8 бүлэгт 59 нийт 262 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулжээ.

Харин энэ хичээлийн жилд нийт 254 сурагчийн ялгаатай хэрэгцээг хангаж, хөгжлийг дэмжсэн, сургалт-арга зүйн үндэсний цогц загварыг бий болгож, нийгэмд бие даан амьдрах чадвартай иргэнийг бэлтгэхийн төлөө 145 багш, ажилтан сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж байна. Тус сургуулийн хамт олон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг дүйцүүлэн 12 жилийн боловсролыг олгож байна. Мөн хавсарсан бэрхшээлтэй сурагчдад сурагчдын ялгаатай хэрэгцээнд тулгуурлан ахуйн болон нийгэмшихүйн боловсрол, танин мэдэхүйн хөгжлийг дэмжсэн хичээлүүдээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Үүний үр дүнд нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажилд орохын зэрэгцээ коллеж, МСҮТ, их дээд сургуульд элсэн суралцаж, ажил амьдралын замд хөл тавьж байна.

29-р сургууль нь 60 жилийн түүхтэй ч сургуулийн барилгаа иж бүрэн шинэчилж, сургалтын орчин нөхцөлөө дорвитой сайжруулж чадалгүй энэ онтой золгосон. Харин НЗДТГ-аас тус сургуулийн бодит нөхцөл байдалтай танилцаж, иж бүрэн засвар, үйлчилгээ хийх 4.8 тэрбум төгрөгийн төсөв, хөрөнгийн шийдэж өгсөн талаар нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн захирал С.Батмягмар ярьсан юм. Ийнхүү сургуулийн хамт олон сурагчдынхаа онцлог хэрэгцээ, стандартад нийцсэн шинэ орчинд 60 жилийн ойгоо угтаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ираөхм 2024-10-31 202.9.40.211

Зг огцоруул нам төр-г манж х***а-с цэвэрлэхд орос ану хамтарч туслдаг даа улсын аюулгүй бдлыг сүйтгэж манж хужаагууд эзлэсн. Ялтын гэрээ ёсоор орос ану дахиж чөлөөлж өгөх цаг болсн. х***а гэрээнд халдаж нам төрийг эзлэж тусгаар тогтнолд занхийлж нам төрөөр дамжуулж дотор нь орж эзэллээ.

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.180.102

Энгийн сургуулиудын ачаалалаас хэд дахин ачаалалтай ажилладаг байх. Энд ажилладаг багш ажилтнуудын цалинг тусгай тогтоож болдоггүй юм болов уу, нийгмийн хангамжид нь санаа тавиасай

Avatar

Зочин 2024-10-31 103.145.234.104

Мундаг үр дүн, зөв сургалтын тогтолцоо 👍👍👍

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж