Сири дэх "ISIS"-ын баазад АНУ цохилт өгч, 35 хүн нас барав

Сири дэх "ISIS"-ын баазад АНУ цохилт өгч, 35 хүн нас барав

Сири дэх "ISIS"-ын баазад АНУ цохилт өгч, 35 хүн нас барав

АНУ Даваа гаригт Сири дэх "ISIS"-ын баазуудад цохилт өгснөөр тус байгууллагын 35 ажилтан амиа алджээ. Энэ талаар АНУ Лхагва гаригт мэдээлэв. Уг цохилтоор "ISIS"-ын байгууламжуудыг, тэр дундаа удирдах албан тушаалтнуудыг онилсон гэдгээ АНУ "Х" платформд мэдэгджээ. 35 хүний дунд тэдгээр удирдах албан тушаалтан багтсан эсэх нь тодорхойгүй.

Сүүлийн үед Ойрхи Дорнод дахь "ISIS"-ын эсрэг ажиллагаа эрчимжиж байна. Тухайлбал, АНУ, Иракийн хүчнийхэн долоо хүрэхгүй хоногийн өмнө Иракийн Анбар мужид "ISIS"-ын дайчдын эсрэг ажиллагаа явуулжээ. Мөн хоёр хоногийн өмнө Иракийн төв хэсэгт байрлах "ISIS"-ын хэд хэдэн байршилд цохилт өгснөөр долоон ажилтан амь үрэгдсэн байна. Иракийн Аюулгүйн хүчнийхэн энэ сарын эхээр "ISIS"-ын дөрвөн гишүүнийг хороосны нэг нь ахлах албан тушаалтан байжээ.

Иракт өдгөө АНУ-ын 2500 орчим цэрэг байрлаж байна. Тэд Иракийн хүчин зөвлөгөө өгч, туслах зорилготой. Сүүлийн үеийн хурцадмал байдлаас болоод АНУ тэргүүтэй цэргийн эвслийн бүс нутгийг орхих хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Бүс нутаг дахь АНУ-ын ажиллагаа нэмэгдэж байгаа нь "ISIS" дахин бүлэглэж эхэлсэнтэй холбоотой юу гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингхээс асуужээ. Тэрбээр "Бүлэглэл дэлхийн бусад хэсэгт байр сууриа өргөжүүлсэн ч энэ нь бүс нутагт хүчирхэг болсон гэсэн үг биш. Тэд өмнөх шигээ биш ч гэлээ аюул заналхийлсээр байна" гэж хариулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.186.19

АНУ ХААНА Л БАЙНА ТУСАЛЖ ЯВАХ ЮМ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН АДГИЙН МУУСАЙН ЮМНУУДТАЙ ГАНЦХАН АМЕРИК Л ТЭМЦЭЖ БАЙНА ОРОСУУДЫН БАЙСАН ГАЗАР КУБА ХОЙД СОЛОНГОС АНГОЛ СОИАЛИ МОЗАМБИК БУГД Л ТУЙЛДАА ХУРСЭН ЯДУУ ГУЙЛГАЧИН УЛСУУД ОРОСУУД АДГИЙН УЛС БАЙСАН ЦУСТ ТУРЭМГИЙ ДАЙН ХИЙЖ УЛАМЧ НОВШИРЧ БАЙНА ДАА ОРОСУУД

Avatar

Нэргүй 2024-10-31 91.166.54.44

Америк байхгүй бол дэлхийд олон Путин төрж хажуу улсуудаа эзлэн түрэмгийлэх болно

Avatar

Нэргүй 2024-10-31 43.242.242.59

АНУ бол яалт ч үгүй дайнч түрэмгий улс юмаа. Хаана л бол хаана байлдаж явах юм. Гэтэл Орос улс ганцхан Украйн руу л дайрч байлдаан хийсэн. Хятад улс бол хэнтэй ч байлдахгүй байна. Япон, Солонгос, Энэтхэг улсууд огт байлдаан хийхгүй байна. Монголын "NoWar" хөдөлгөөнийхөн яагаад АНУ-ын түрэмгийллийг эсэргүүцдэггүй юм болоо. Тэднээс мөнгө авчихдаг юм болов уу

Avatar

Нэргүй 2024-10-31 202.126.88.170

Хуцаад бай,,,эмээ уу,,,,ла лраа,,,,

Avatar

Нэргүй 2024-10-31 139.5.216.25

исламын улс одоо амьд байдгийм байх даа?

Avatar

Нэргүй 2024-10-31 142.59.71.13

ажилтан байхдаа яахаа дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж