Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн тушаалаар Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлын албан тушаалд түр томилжээ. Д.Алтанхуяг нь 1982 онд Ховд аймгийн төвд төрсөн. Тэрээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин юм.
Д.АЛТАНХУЯГИЙН НАМТАР
1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн. 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль /School of America Ballet/-д суралцсан. 2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан. 2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр, 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй, 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллаж эхэлсэн. 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байгаа юм.
П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, па-де-тура, “Щелкунчик” балетын Щелкунчик, “Нойрссон гүнж” балетын Дизере, хөх шувуу, па-де-де, “Парисын дарь эхийн сүм” балетын Фебсийн дүр, “Роланд Петит”, С.Прокофьев “Ромео Жульетта” балетын Ромео, Б.Астафьев “Бахчисарайн оргилолт булаг” балетын Вацлав, Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Франц, Ц.Пучин “Вальпургийн шөнө” балетын Вагхан, А.Адан балетын “Жизель” балетын Альберт, Жорж Баланчин “Серенада”, Жорж Баланчин “Дөрвөн темперамент”, Ж.Кливиан “Сарабанде”, Ж.Килиан “Сех танзе”, “Петит морт”, Л.Минкус “Дон Кихот”, Н.Жанцанноров “Морин хуурын эгшиглэнд бүжиглэхгүй”, Б.Шарав “Зуурдын орон”, Б.Соронзонболдын “Их Доммог”, З.Хангал “Эрдэнэсийн уулс” балетын “Хос дуэт”, “Салхит шувуу” зэрэгт гол дүр, оролцож байжээ.
зочин 2024-10-31 139.5.219.222
Аж ахуйн ажилд уран бүтээлч хүнийг томилж яахнав.
Зиа тэгээд МАН иймэрхүү зугаатай зугаатай томилгоо зөндөө хийх биз
Нэргүй 2024-10-31 66.181.185.248
Amjilt, Театрын тоглолтыг өдрийн цагаар хийдэг болмоор байна.
Нэргүй 2024-10-31 66.181.188.190
Зугээрл бужиглэхээс цаашгуй хуний зааснаар л дэвхцэж амдардаг хуухдээр дарга тавьж яах нь вэ урлаг судлаач удирдлага бх нь зуйтэй байдаг Уран зургийн галларей ч адил хэнийч мэдэхгуй хунийг хаанаас юм тавиад яам гэж яанадаа
Нэргүй 2024-10-31 59.153.87.59
Ямартаа ч зохиолын дуучин биш, сонгодог урлагаа мэддэг хүн захирал нь болсон нь яамай да.
Нэргүй 2024-10-31 103.229.177.180
Za hiij chadaj l taaraa shuu dee.
Зочин 2024-10-31 139.5.216.35
Сайн бүжигчин гэдэг сайн менежер гэсэн үг биш л дээ, ашиг сонирхлын зөрчил ч байгаа л байх, хувиараа балетын юм ажиллуулдаг шиг санагдах юм
Нэргүй 2024-10-31 103.57.95.206
олон улсад ажиллаж чадна балётчин нар залуус энэ хүний хүчээр ану д ажиллаж байна
Нэргүй 2024-10-31 64.119.29.63
УДИРДЛАГЫН УХААНД БОЛОВСОРСОН АМЬДРАЛ ҮЗСЭН, ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРТ МЭРГЭШСЭН, УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАРТАЙ, ЁС ЗҮЙ, ЭРДЭМ МЭДЛЭГИЙН НААД ЗАХТАЙ ТӨЛӨВШСӨН ХҮМҮҮСИЙГ Л УРЛАГИЙН САЛБАРТ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТАВИМААР БАЙГАА ЮМ ДАА.
Нэргүй 2024-10-31 103.57.92.140
Амжилт хүсье !
Зочин 2024-10-31 103.145.234.104
Амжилт хүсье🍀
Нэргүй 2024-10-31 202.126.90.225
Alia alia
Нэргүй 2024-10-31 203.98.77.101
Балетчин, дуучин удирдаад хөгжих үү? Менежмент мэддэг, гадаад харилцааг хөгжүүлж чадах л хүн хэрэгтэй дээ. Сонгодог урлаг бол монголд харьцангуй хязгаарлагдмал үзэгчтэй, тэгэхээр яагаад ч Монголд ашиг олоод хөгжих боломж маш хомс. Одоо хэдэн дуучид нь ОХУ-д л очиж тэдний сонгодог дууг дуулж л хувьдаа жаахан амжилт олж байна. Энэ залуу АНУ-д Бостон балетэд бүжиглэж байсан. Цаашаа тэгээд яаж сонгодог урлагийг хөгжүүлэх вэ?
Нэргүй 2024-10-31 103.9.90.100
их хурлын гишүүн болно гэж байхаах энэ нь дээр байхөө