Зайсангийн хуучин гүүрийг 11 сарын 8-наас хаана

Зайсангийн хуучин гүүрийг 11 сарын 8-наас хаана

Зайсангийн хуучин гүүрийг 11 сарын 8-наас хаана

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө

арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн хуучин буюу зүүн талын гүүрний хөдөлгөөнийг хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх юм.

Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 онд Зайсангийн хос гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар баруун талын шинэ гүүрний барилгын ажлыг дуусгаж хөдөлгөөнийг нээсэн. Харин зүүн талын хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барина. 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-31 202.126.90.172

мөнгө идэх гэсэн хэн нэгний явуургүй ажил байна л даа. Одоохон нэн даруй зогсоох хэрэгтэй…

Avatar

Нэргүй 2024-10-31 202.126.90.172

нурааж яах нь вэ. Өөр хийх юм байхгүй юмуу. Зүгээр байгаа гүүрийг явган хүн,дугуйн зам болгож болно шүү дээ. Бөөн хөрөнгө мөнгө зарж босгочихоод дахиад зардал гаргана гэсэн чинь юу гэсэн үг вэ.Монгол орон чинь язартлаа баяжсан юмуу. Эрчим хүчний хүнд байдалтай хэзээ мөдгүй ганц хоёр станц нь өеөөдөж унах гэж байж…

Avatar

cmdkxkk 2024-10-31 202.9.40.211

Нэг алдаж бноо. тэнэг л биш бол 2рдхо алдаж болохгүй ийм хог шааруудар ураны гэрээг байгуулж болох тийм биз. Манж х***а цустууд монголыг хорлож гэрээ хиыж бсн ийм шааруудаар дахиж монголыг хорлуулхгүй лаларуудыг барьж хорьж хулгайчыг зогсоодиймаа. Нам төр-ыг цэвэрлэж бж
Цэвэр улсууд гэрээг байгуулнаа шүү.

Avatar

Citizen 2024-10-31 103.10.22.222

Ашиглаж байгаа гүүрийг нураах гээд байгааг нь ойлгохгүй юм. Нурах эрсдэл орчихоод нураах гээд бгаа юм уу? мөнгө идэх гээд гүүрээр оролдоод бгаа юм уу? Иргэндээ ээлтэй байх гэж бгаа бол түр гүүр барьж байгаад зорчих хөдөлгөөн хаахгүйгээр юм хийж болдоггүй юм уу?

Avatar

Нэргүй 2024-10-31 59.153.114.177

МАНгасуудаа. МАНгартхад хязгаар байна уу.

Avatar

Нэргүй 2024-10-31 142.126.123.189

Xуучин гүүр нурааxийнxаа оронд Цаxилгаан станцуудаа барьж эxлээчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж