"Эрчим хүчний үнийг нэмэх нь зөв, гэхдээ одоо цаг нь биш"

"Эрчим хүчний үнийг нэмэх нь зөв, гэхдээ одоо цаг нь биш"

"Эрчим хүчний үнийг нэмэх нь зөв, гэхдээ одоо цаг нь биш"

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр  /2024.10.31/ УИХ-аар хэлэлцэж буй асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.


Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон эвслийн гишүүд цахилгаан, дулааны үнэ нэмж байгаатай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.НОМТОЙБАЯР:

-УИХ цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж байна. Цөмийн энергийн тухай хуультай танилцсан. Мөн цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй танилцсаны үр дүнд бид Засгийн газрын шийдвэрүүдийг дэмжиж байгаа. Уран олборлох Францын засгийн газрын гэрээ хэлэлцээр, тухайн улсын компаниудтай хамтарч ажиллах төсөл хөтөлбөр гээд анхаарах зүйлүүд бий. Олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Өмнө гарч байсан алдааг давтаж болохгүй. 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Шинэ үндсэн хуулийн хүрээнд 126 гишүүнтэй болсон. Шинэ парламент иргэдийн итгэлийг олох хэрэгтэй. Эхний алхам нь улсын төсөв. Өнгөрсөн жилийн төсвийн алдагдал 20 их наяд байсан бол энэ жил 30 их наяд болж байна. Орлого талдаа баталгаа байхгүй. Гол орлогын эх үүсвэр нь түүхий нүүрс байдаг. Гэтэл өнгөрсөн хоёр жилд нүүрсний үнэ уналттай байлаа. Үүнийг хэтэрхий өөдрөг харж байна. Зарлага талдаа хэтэрхий үрэлгэн байна.  Нийгмийн даатгалын шимтгэл, халамж,татвар буурахгүй юм байна гэж харж байна. Үргүй хэмнэж болох маш олон зардал бий. Эдийн засгийн идэвхтэй хүн ам буурч байна. Төсөвтэй холбоотой хэд хэдэн зарчмын асуудлыг Үндэсний эвсэл хөндөж байгаа. Тухайлбал боловсролын зээлийн сан. Уг санд ирэх оны төсөвт 157 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүний төсвийг нэмэх шаардлагатай. Учир нь багш нарын чадамж сул. Тиймээс боловсон хүчинд  анхаарах хэрэгтэй.

Эдийн засгийн голлох салбарууддаа боловсон хүчнийг сайжруулах ёстой. Цөмийн энергийн тухай хууль ярьж байна гэтэл энэ тал дээр бэлтгэгдсэн боловсон хүчин алга. Энэ мэт зүйлүүдэд анхаарах шаардлагатай байна" гэлээ.

Эрчим хүчний салбар тойрсон асар их үргүй зардал байдаг. Мөн дээрээс хулгай, авлигад идэгдсэн салбар. Энэ асуудлаа цэгцлээгүй байж иргэдийн нуруун дээр санхүүгийн дарамт нэмж байна. Эрчим хүчний үнэ нэмэхээр инфляц дагаад өснө.

Цаашдаа эрчим хүчний үнийг нэмэх нь зөв гэхдээ одоо цаг нь биш. Эхлээд өөрсдөө зардлаа хэмнэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-10-31 202.126.91.195

АН ба ХҮН намын Доржханд гээд огт хэрэггүй байнаа. мэдээжийн яаж нэмж болох бэ дээ одоо арай болгож ард юугаараа төлөх бэ ядуурал асуудлууд улам дордоно. Баахан хоосон дуракууд их хуралд орчихсон. тэр цэнгүүн гэж байна юу ч мэдэхгүй ажил амьдрал мэдэхгүй хүнийн хөөж гаргах хэрэгтэй байгаа шүү. Дорж хандыг бас хэт аманцар их мэдэгч … ямар их гарц хохирол улс амсах бэ ажил буруу болгож улс хохироосон хариуцлага тооцдог болгох хэрэгтэй. цэнгүүн дарханд өөр хэн байна зайлаарай. Номтойбаяр зөв!!

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.188.215

Номтойбаярын зөв! маш зөв асуудлыг тавьсан байна .жинхэнэ улс эх орон ард түмний төлөө ихийг хийж чадах хүн байна. дэмжиж байна давхардсан олон эрчим хүчний нэртэй юу хийдэг нь бүү мэд тэгсэн мөр төлөө нь тус энгийн айлын цахилгааны асуудлыг шийдэж чаддаг байгууллага байдаггүй юм байна дээр

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.177.28

:Зах зээлийн горимд нь оруулах нв зөв. Гэхдээ дээд зэргийн тооцоо, судалгаатай л хөдлөхгүй бол маш их эрсдэл дагуулна. Тэгэхдээ энэ Нямтайширынхан мэтийн, хуулийн цоорхойг ашиглан баяжиж, ард нийтийн өмчийг дангаар цусалж байгаа олон луйварчдын луйвраар олсон орлого, хөрөнгийг ард түмэнд зориулан буцааж авч ашиглавал эдийн засаг, эрчим хүчний салбар сэв хийгээд л сэргээд ирнэ!

Avatar

Зочин 2024-10-31 139.5.217.97

Тэгээд хэзээ вэ. Ингэж гацаасаар олон жил болсон доо. Хэн нь зев юм бэ. Негее эх орончдоос яг хэн хариуцлага хулээх вэ. 90 онтойгоо зууралдсаар дуусах уу. Улс терчид шийдэхгуй, шийдуулэхгуй едий хурсэн. Худлаа юу. Хэнд нь итгэх болж байнаа. Залхаж байнаа…

Avatar

Цу 2024-10-31 202.55.188.98

энэ хулгайч шоронд байх ёстой шүү монголын газар нутгийг зараад идэж уусан

Avatar

сонгогч 2024-10-31 202.9.46.182

Эрчим хүчний үнэ зах зээлийнхээ үнэд ойртох нь зөв. Гэхдээ эрчим хүчний үнэ өсөхөд бүх барааны үнэ автоматаар өсдөг, эргээд хэзээ ч бууж үзээгүй. Ж: Ковидоор далимдуулаад орон сууцны үнэ 2-3 дахин өссөн, одоо дахиад өснө. Амтай болгон дуртай үнээ хэлнэ, түүнийгээ зах зээлийн үнэ гэж эндүүрнэ…төр засаг нь ч зөвшөөрдөг…гэтэл хөгжилтэй улсад өргөн хэрэглээний гол барааны үнийн дээд хязгаарыг тогтоож өгдөг, Монгол байхгүй…ҮНИЙН СОЛИОРОЛ иргэдийг улам ядууруулж бна…

Avatar

Мөөгий 2024-10-31 202.131.235.36

ЗӨВ ДӨӨ

Avatar

NOVSHIIN MONGOL SUIRLEEE 2024-10-31 124.158.109.130

DAN NEMEH N ZUV GSB s**-NUUD BAIGAAG HARDAA, TROLLUUD AIMAAR AJILLAJ BAINA DAA, ENE ULS SUIRLEE s**, TER SONGUULIARAA ODOO ENE NOVSHNUUDIIG YAGAAD SONGOOD BDG l******d VE

Avatar

Нэргүй 2024-10-31 139.5.217.112

Цахилгаан станцууд 100% төрийн (эзэнгүй) өмчтэй байгаа цагт үнэ тариф өсгөж орлого нэмэгдүүлнэ гэдэг нь цоорхой хувинд ус дүүргэх гэж оролдохтой утга нэг!!! Төрийн өмчтэй компанид хэзээ ч хэмнэлтийн бодлого гэж байдаггүй юм!!!

Avatar

Зочин 2024-10-31 202.70.44.46

Чиний эрчим хүч мэдэн гэж юу байдаг юм бэ. монголын баялгаар баяжиж ард түмний толгойг эргүүлээд

Avatar

Зочин 2024-10-31 192.82.65.120

Одоохондоо үнэ нэмж байгаагаа тордохоос өөр арга байхгүй ээ, Том хүчин чадлын станцууд, усан цахилгаан станцууд бариад бага өртгөөр үйлдвэрлээд өрсөлдөөд эхэлвэл үнэ аяндаа буурах боломжтой болох байхаа

Avatar

Нэргүй 2024-10-31 202.131.238.26

Бас нэг попрогч, иргэдийн ядуу байдлаар сайхан улс төр хийж байнаа энэ шоронгийн хулгайч

Avatar

Нэргүй 2024-10-31 103.57.93.195

ФАН ФАН ХУДАЛ ЧААСАН МОНГОЛЫН БАЙГМАЛИЙН БАЯЛАГИЙН ХУЛГАЙЧ НЯМТАЙШИРЫН ЭРХ ХҮҮ. ЭНЭНИЙ ҮХСЭНИЙХ НЬ УЛС ТӨР. МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЯВЖ ХАРАГДААЧ.

Avatar

Нэргүй 2024-10-31 202.21.117.2

үнийг бүр чөлөөлөөд ТӨХК-г нээлттэй компани болгох хэрэгтэй. хувьцаа гаргаад арилжаалаад төрийн оролцоонд хяналт оруулж засаглалыг сайжруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-31 202.126.92.194

Үнээ нэмэх нь Зөв зөв. Дандаа гуйлга гуйж гадаадад мөнгө өгнө гэж юу байсан юм

Avatar

Нэргүй 2024-10-31 192.82.64.153

Үйлдвэрийнх нь тогийг тасалчих тэгээд өөрсдөө станцаа бариг

Avatar

уншигч 2024-10-31 43.242.242.162

зөв биш. баялгаа ухаад зөв зарцуулсан бол хулгай хийгээгүй бол ийм байдалд орохгүй байсан. зөв гэж хэлэх эрх улстөрчдөд байхгүй. төрийн ёсыг мэдэхгүй түмний хэргийг явуулна гэж үгүй төрөл нэгтнээ бодохгүй түвшин амгалан амьдрана гэж үгүй төрсөн нутгаа хамгаалахгүй тулгаа сахина гэж үгүй шүү та нар санаж явцгаа

Avatar

Нэргүй 2024-10-31 202.126.91.136

Manaid communizm-n uldegdel baigaa bolohoor ardchilaliig jinhene utgaar ni heregjuulj chadahgui bn. Oros, Hyatadiin nuluu ikh bgaa bolohoor hetsuu bdg bhoo.

Avatar

зочин 2024-10-31 139.5.216.111

Эрчим хүчний үнэ нэмэх нь зөв, гэхдээ цаг нь биш гэж мөн бөөрөнхий дүгнэлт хэлвээ

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.180.102

Номт тэгээд тэгээд олигтой дуугараач

Avatar

Нэргүй 2024-10-31 103.57.92.140

Номт дуугарах гэхээр толгой нь дутна доо ! Харин тэр А.Ундраа нь хамаагүй дээр ш дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж