С.Цэрэнчимэд ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

С.Цэрэнчимэд ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

С.Цэрэнчимэд ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн олимпийн бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албаны нийслэл Тирана хотод үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С. Цэрэнчимэд Энэтхэгийн бөхийг ялж, алтан медалийн төлөө Олимпийн хошой аварга, Дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Рисако Кавайтай барилдахаар болсон. Тэгвэл барилдаан дуусч Монгол Улсын тамирчин С. Цэрэнчимэд, Рисока Кавайд 2:4 харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялж, Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялж, шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авсан юм.

С.Цэрэнчимэд ДАШТ-д гурван дах удаагаа алтан медалийн төлөө барилдахаар шалгарч байгаа нь энэ бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-31 202.9.46.68

Үнэнхүү шилдэг тамирчин, монголын ард түмний бахархалт бүсгүй шүү

Avatar

Нэргүй 2024-10-31 158.59.146.30

olimpod ochood bugdeeree shal archaad irj bgaa bolohoor odoo neeg ih huurch dogdlohoo bolijee
olimpod ochood bugdeeree shal archaad irj bgaa bolohoor odoo neeg ih huurch dogdlohoo bolijee
olimpod ochood bugdeeree shal archaad irj bgaa bolohoor odoo neeg ih huurch dogdlohoo bolijee

Avatar

Зочин 2024-10-31 139.5.216.35

япон гэхээр л сүнс зайлчихдаг улс шүү дээ, аргагүй ээ, мөнгөн медаль нь их юм

Avatar

Нэргүй 2024-10-31 142.126.123.189

Аргагүй л сайн юм байна, сайн бэлтгэл xийж байгаад ирэx жил бөгсөн дээр нь нэг сайн жин тавь, амжилт !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж