Пёньян: АНУ-д хүрэх алсын тусгалын шинэ пуужин туршив

Пёньян: АНУ-д хүрэх алсын тусгалын шинэ пуужин туршив

Пёньян: АНУ-д хүрэх алсын тусгалын шинэ пуужин туршив

Хойд Солонгос улс өнөөдөр /2024.10.31/ АНУ-ын эх газарт хүрэхээр загварчлагдсан алсын тусгалын шинэ пуужинг туршилтаар хөөргөлөө. Пуужингийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй ч ирэх Мягмар гаригт болох АНУ-ын сонгуультай холбоотойгоор анхаарал татах гэсэн оролдлого гэж үзэж байна. Өмнөд Солонгос, Япон улсууд АНУ-тай хамтран пуужин хөөргөлтийг анхааралтай ажиглаж байгаа гэлээ.

Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо өнөө өглөө 07:10 цагийн орчимд Хойд Солонгосын нийслэл орчимоос харвасан пуужинг илрүүлсэн гэв. Пуужин Солонгосын хойг болон Япон хоорондын усыг чиглэн нисчээ. Өндөр өнцгөөр харвасан байдлаас нь алсын тусгалтай пуужин гэж таамаглав. Өмнөд Солонгосын Цэргийн тагнуулын агентлаг Умардыг долоо дахь цөмийн туршилтаа хийх бэлтгэлээ бүрэн хангасан гэж үзэж байна.

Харин Японы Батлан хамгаалахын сайд генерал Накатанигийн хэлснээр пуужин нэг цаг 26 минутын хугацаатай нисчээ. Энэ нь Хойд Солонгосын туршиж байсан хамгийн удаан ниссэн пуужин юм. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна усанд унажээ.

АНУ тус пуужинг тив алгасагч баллистик пуужин гэв. Мөн Хойд Солонгос улс энэ үйлдлээрээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, угаас хурцадмал байсан асуудлыг шаардлагагүйгээр улам дэвэргэж байна гэлээ.

Хойд Солонгос улс хамгийн сүүлд 2023 оны арванхоёрдугаар сард тив алгасагч баллистик пуужин туршилтаар харвасан. Энэ нь хатуу түлштэй Хвасон-18 байв. Хатуу түлштэй пуужингууд нь шингэн түлштэйгээ бодвол хөдөлгөх, нуухад хялбар, илүү хурдан харвах боломжтой байдаг аж. Удирдагч Ким Жон Уны 12 тэнхлэгтэй пуужин харвагчаа шалгаж буй гэрэл зургийг өнгөрсөн сард тус улсын хэвлэлүүд нийтэлсэн. Үүнийг Хойд Солонгосын хамгийн том пуужин хөөргөгч гэж дүгнэсэн юм. Ийм том пуужин харвагч байгаа учир одоогийнхоос илүү том хэмжээтэй тив алгасагч баллистик пуужинг Умард хөгжүүлж байж магадгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.182.197

ХОЙД СОЛОНГОСЫН ТИВ АЛГАСАГЧ ГЭХ ХОШИГРОСОН ПУУЖИН БОЛ ЗҮГЭЭР Л НОМХОН ДАЛАЙН ЭХНИЙ ЗАХЫГ Ч ХАРЖ АМЖИЛГҮЙ УСТГАГДАНА. ХАРИН ХОЙД СОЛОНГОСЫГ СҮЙРҮҮЛЭХЭД СҮҮЛИЙН ҮЕИЙН ЦӨМИЙН НЭГ Л БӨМБӨГ ХАНГАЛТТАЙ. УЧИР НЬ ГАЗАР НУТАГ НЬ МАНАЙ БАЯНХОНГОР АЙМГИЙН Л ХЭМЖЭЭНИЙ НУТАГТАЙ ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙ ДАРАА ПЭГТҮ САН УУЛЫН ХАВЬЦАА ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ ЭНЭ УЛС ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАНА.

Avatar

Нэргүй 2024-10-31 151.200.254.186

USA виз гардаггүй үхэрнүүд сайхан хуцалдах юмдаа ийм өчүүхэн бодолтой ха ха яана даа хөөрхийс .

Avatar

зочин 2024-10-31 66.181.186.147

Пуужингийн довтолгооноос хамгаалах АНУ-ын хамгаалалтыг давах хүч одоогоор ОХУ-аас өөр оронд байхгүй гэдэг Хойт солонгосын цөмийн болон пуужинт з****г бол ердөө өөрийгөө хамгаалах л зорилготой, Дайн,түүний дотор цөмийн дайн хийж өөрийгөө устгах сонирхол хэнд байх юм,Бусдыг түрэмгийлж,өөрийн хамааралд оруулах колонио болгох бодлогоосоо баруун л татгалзвал даян дэлхийд энх тайван тогтох нөхцөл үүснэ, Ямарч орон бусдад доромжлуулахыг хүсэхгүй

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.182.197

Пуужингийн довтолгооноос хамгаалах АНУ-ын хамгаалалтыг давах хүч ОХУ-д ч байхгүй шүү. Украины дрон, Хаймарс, Патриотыг ч барьж чадахгүй байна шүү дээ. Дуунаас хурдан гэх Кинжал, Циркон, Авангарьд нь 1980-аад оны загварын Патриот пуужинд л баригдаж байна шүү дээ. Одоо бүр аргаа барахдаа Хойд Солонгосын цэргүүдийг дайнд татан оролцуулж байна шүү дээ. Иранаас лрон авч байна шүү дээ. Орос ёстой цаасан бар баасан байна лээ. Цөмийн зэвсэгтэй гэдэгт нь итгэхэд ч бэрх боллоо

Avatar

Нэргүй 2024-10-31 103.212.119.11

mongol gesen tenegvvd gants sumc hij cadahgvi baij eh tenegteh yma hoid solongoscin hugjingvi ulas baindaa

Avatar

Нэргүй 2024-10-31 172.59.188.158

solongosiin dainaar usa hoid solongos iig bumbugduud amid hun uldeegui geed buusan baidag 5 say hunee aluulsan ch Odoo tegej bimbugduulehgui boljee es buguus irak Lebanon Afghanistan shig bumbugduuleh baisan

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.161.212

магалгүй биш бэлэн болгосон бна дөө
амeрик болдог Умарл Солонгос болохгүй тийм үү
амeр к тэргүүлэх байр сууриа алдаж бна Хятад Орос тэргүүлж бна дөө Ккк

Avatar

huz 2024-10-31 103.168.34.134

turshaad yahavdee zamdaa ustgagdana

Avatar

зочин 2024-10-31 202.126.89.158

Энэ тарган пацааныг устгахын тулд 25 сая хүнийг нь цуг устгах хэрэгтэй болоод байгаа юм л да ..Гол бэрхшээл нь энд л байгаа юм аа

Avatar

Ким Жон ун 2024-10-31 202.55.188.100

НҮБ н чихгүй бацаан

Avatar

Нэргүй 2024-10-31 192.82.64.153

АНУ бол хаана ч юу ч хийж болно тэ

Avatar

Нэргүй 2024-10-31 124.158.109.204

Энэ дарангуйлагч эхлээд ард түмнээ чинээлэг болгочих, эрх чөлөөтэй болгочих, тэгээд дараа нь пуужингаа яримаар юм.

Avatar

зочин 2024-10-31 66.181.186.147

Ямар ч орон юуны өмнө өөрийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй,Бусдын идэш болж болохгүй

Avatar

зочин 2024-10-31 66.181.186.147

Жинхэнэ дарангуйлагчид бол барууны хөрөнгөтнүүд, ,Дэлхийн бусад орныг 500 жил колончилсон Эд нарын өнөөгийн гол зорилт бол колончлолоо сэргээх,дэлхийг ганцаар захирах,бусдыг боолчилж,баялагийг нь тонох дээрэмдэх,,шулж мөлжих,Энэ зорилгоор барууны 52 орон бүлэглэж,орос орныг устгах гэж дайрч байна, Хятадыг өөрийн гол дайснаа гэж дэлхий нийтэд зарлан,орос хятад хоёрыг дайсагнуулах гэж байдгаараа оролдож байна,Энэ орнуудыг сөгдүүлбэл, баруунтай сөрөх өөр хүч байхгүй,Бүгд идэш нь болно

Avatar

Зочин 2024-10-31 202.9.40.32

Асар их баялагтай олон том баячуудтай оюуны дээд зэргийн айкуутай ардчилсан монгол цөмийн бөмбөг пуужитай болох амархан баймаар. 2025 онд цөмийн зэвсэгтэй болмоор байна. Адгийн муу ядуу турж үхэж байгаа хойд солонгосоос бид нар мянга дахин чадвартай хүчтэй шүүдээ.

Avatar

зочин 2024-10-31 66.181.186.147

Чам шиг архинд толгойгоо мэдүүлсэн малын дэргэд Сологгосчууд жинхэнэ эх оронч хүмүүс Агуу хөдөлмөрч Бүх зүйлээ өөрсдөө хийх хэнээс ч хамааралгүй амьдрах зориготой, ҮүниЙгээ амжилттай хэрэгжүүлж,барууны дарамт шахалт хоригийг амжилттай сөрж зогсон асар их бүтээн байгуулалт өрнүүлж байна Дэлхийд эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцлийн жинхэнэ үлгэр жишээг харуулж байна Монголчууд Украин шиг сүйрэх гээгүй л юм бол ардчилгч гэх энэ этгээдүүдийг төрд гаргаж хохирох оролддогоо больмоор юм,

Avatar

Нэргүй 2024-10-31 202.21.114.141

АНУ яахав нэг мужаа алдахад, энэ тарган пацаан улстайгаа хамт газрын зургаас арчигдана

Avatar

Нэргүй 2024-10-31 203.17.23.177

ГОЛ НЬ ТЭР ПУУЖИН НЬ АНУ-Д ХҮРЭХ ҮҮ ГЭДЭГ НЬ ЧУХАЛ. ЧААВААС ЧАДДАГААР НЬ ЯПОН ТЭНГИСТ ТУРШИНА. ӨӨР ТУРШИХ ГАЗАР БАЙХГҮЙ.

Avatar

Нэргүй 2024-10-31 103.57.95.9

7000 км өндөрт гарсан тэгээд хүрэхгүй тухай боддоо

Avatar

Зочин 2024-10-31 85.159.25.150

7000 км?

Avatar

Нэргүй 2024-10-31 179.43.159.198

тийм

1 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж