Испанид үерийн улмаас 95 хүн нас барав

Испанид үерийн улмаас 95 хүн нас барав

Испанид үерийн улмаас 95 хүн нас барав

Испани улсад Мягмар гаригт хэдхэн цагийн дотор орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, 95 хүн нас баржээ. Валенсиа муж хамгийн их хохирол амссан бөгөөд 92 хүн, Кастил-Ла-Маншид хоёр, Андалусиад нэг хүн тус тус амиа алдав. Онцгой байдлын ажилтнууд сураггүй болсон олон хүнийг үргэлжлүүлэн хайсаар байна.

Мягмар гаригт орсон хур тунадасны хэмжээ хэдхэн цагийн дотор 30 см давжээ. Энэ нь сүүлийн 28 жилийн дотор Валенсиад орсон хамгийн хүчтэй бороо байв. Валенсиагийн ихэнх хурдны зам Мягмар гаригийн шөнө гэхэд ашиглах ямар ч боломжгүй болжээ. Хурдны замууд үерлэж, эвдэрч, хаагдсаны улмаас 1200 орчим хүн зорьсон газартаа хүрч чадалгүй энд тэнд гацаад байна. Мөн олон хүн нас барсан тул Валенсиад шүүхийн байрыг цогцос хадгалах түр байр болгосон байна.

Кастил-Ла-Маншийн захирагч Эмилиано Гарсиа-Пэйж энэ удаагийн бороог энгийн бус, далан задарч байгаатай адил байсан гэжээ.

Үерийн шалтгааныг "cold drop" буюу "хүйтэн дусал" гэсэн нэр томъёогоор нэрлэж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй үерийг холбон ойлгоход арай эрт байгаа аж. "Хүйтэн дусал" гэдэг нь агаар мандалд хүйтэн сэрүүн агаарын урсгал ихээр цугларч, их хэмжээний бороо орохыг хэлнэ. Энэ үзэгдэл намрын улиралд хамгийн түгээмэл тохиолддог.

Испанийн ерөнхий сайд Педро Санчез өнөөдөр /2024.10.31/ хамгийн их хохирол амссан Валенсиад айлчилна. 1000 гаруй цэргийн албан хаагч аврах ажиллагаанд туслахаар дайчлагдаад буйг Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес хэллээ. Тус улсын засгийн газар нас барагсдын дурсгалыг хүндэтгэж, өнөөдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлаад байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-31 139.5.219.209

Бурхдын цаг ирсэн шүү ёроолгүй шунатнуудаа., энэ бол мухар сүсэг биш., бодит байдал. Бүгд шүүгдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж