УИХ-ын чуулган өнөөдөр /2024.10.31/ 10.00 цагт хуралданаар товложээ.
Төрд оролцох, оролцохгүй асуудал гэж байдаг биз дээ
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Д.Амарбаясгалан даргаа хуулиа бид хэрэгжүүлэх юм уу үгүй юм уу. Зураг төсөвгүй хоёр барилга барих гэж байна. Сангийн сайд аа би юм зохиогоогүй. Магадлалд ороогүй 14 зам, талбайн төсөл байна. Цаагуураа 2, 3 тэрбумыг тавьчих гээд хоорондоо ярилцдаг юм шиг байгаа юм. Төрд оролцох, оролцохгүй асуудал гэж байдаг биз дээ. Дуртай юм аа л хийгээд явах юм. Би Гадаад яаманд ажиллаж байсан. Зарчим аа барих хэрэгтэй биз дээ. Гадаад яамны дэргэдэх соёлын төв барьж яах гээд байгаа юм бэ. Хуулиа дагаад яагаад зураг төслөө хийгээгүй юм. Магадланд яагаад ороогүй юм. Одоо энэ үед 13 тэрбумаар барилга барьж төсөвт дарамт учруулж яах гэсэн юм. Зарчмаа барь л даа” гэлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэллээ
УИХ-ын Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилж байна. УИХ дахь МАН, АН-ын бүлгийн саналыг чуулганы хуралдааны эхэнд сонсож, Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг үндэслэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Гадаад, дотоодын зээлийн хувь хэмжээг 300 тэрбум төгрөг хүртэл байхаар хуульчилсан
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг дагалдуулж оруулж исрэн хуулийн төслүүдийг дэмжихгүй байгаа. Тодруулбал, ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын хөнгөлөлт үзүүлэх агуулгыг яг ямар бараа, ажил үйлчилгээнд үзүүлэх нь тодорхойгүй байна. Дээр нь УИХ-ын гурван тогтоолын төсөл батлагдахаар байгаа. Тодруулбал, Засгийн газраас бонд гаргаж зээл авах асуудал яригдаж буй. Бондын зээлд босго тогтоож өгөөгүй байна. Засгийн газар дахин санхүүжүүлэх нөхцлөөр хэчнээн төгрөгийн зээл бондын санхүүжилтээс авах гэж байгаагаа тодорхой болгох шаардлагатай байна.
УИХ-ын гишүүнЦ.Даваасүрэн:
-Татварын хуульд хөнгөлөлтийг ерөнхий зааж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан байна гэж зарим гишүүд байр сууриа илэрхийлж байгаа. Бид татварын хуульд Бүсчилсэн хөгжилд чиглэсэн татварын хөнгөлөлтөд үйлчлэх жагсаалтыг гаргах, боловсруулах үйлдвэрлэлийн ямар төрлийн бүтээгдэхүүнд гааль болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэх вэ гэдэг жагсаалтыг гаргах шаардлагатай талаар ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Татварын хуулийн 4.2-т татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж, хэлэлцэнэ гэж заасан байдаг. Энэ агуулгаараа дагалдах хуулийн төсөлд оруулж хэлэлцүүлж буй.Ирэх онд гаргах гадаад, дотоодын зээлийн хувь хэмжээг 300 тэрбум төгрөг хүртэл гээд хуульд заачихсан байгаа. Харин бонд гаргах процессыг нь УИХ-ын тогтоолоор бий болгож байна гэсэн үг. Үүний дараа дахин УИХ дээр яг ямар бондыг юун зориулж гаргах талаарх асуудал яригдана. 300 тэрбум төгрөг хүртэлх бондын зээлийн асуудлыг Засгийн газар юунд зарцуулахаа бодлогоороо шийднэ. Харин ажлын хэсгээс үүнд 4 ихнаяд төгрөг гэдэг хэмжээ тавьсан. Засгийн газрын өрийн үлдэгдлийг нэмдэг, нэмдэггүй хоёр төрлийн бонд бий. Дахин санхүүжилт хийж байгаа бондод зээлийн ямар нэг өр авлага үүсэхгүй.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Манайхан гадны мөнгөтэй компанийн өмнө өвдөг нь сулраад тайчих нь холгүй болдог
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Хуулийн төслийг зармын хувьд дэмжиж байна.Шалтгаан нь гадаад харилцааны таатай цонх үе тохиогоод байна. Энэ үед ийм чухал гадаад харилцаа, эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал хангагдах нөхцөл үүсч байгаад талархаж байна. Монгол Улс нүүрс, зэс экспортлохоос өөр илүүцгүй ядруухан эдийн засагтай. Эдийн засгийн бодлогын хүрээнд олон жил дуншиж гацсан ажил урагшлах эхлэл болж байна.Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйл байна. Хууль эрх зүйн орчин нь хэлэлцээр хийх таатай нөхцөлийг бүрдүүллээ гээд хэлэлцээр хийхдээ өмнөх алдааг давтахгүйгээр, улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалсан, эдийн засаг, гадаад харилцааны бодлогыг чухалчилж үзсэн байр сууринаас хандах хэрэгтэй. Үүний хажуугаар элдэв авлига, далд тохироо хэрхэвч байж болохгүй. Хэлэлцээрийн үе шат эхлэхэд ил,тод нээлттэй явах ёстой. Хоёрдугаарт, нэг зүйлд атаархаад байх юм. Манайхан гадны, хүчирхэг мөнгөтэй компанийн өмнө өвдөг нь сулраад тайчих нь холгүй болдог. Дотоодынхоо компани аж ахуйн нэгж, компаниудыг дээрлэхээд доромжлоод, хааж боогоод байдаг. Ялгавартай ханддаг хандлагаа өөрчилмөөр байна. Гэрээний нөхцлүүдийг дагалдаад орж ирж байгаа хуулийн өөрчлөлтүүдийг харахаар атаархмаар байна. Маш сайхан таатай нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Энэ жишгээрээ явмаар байна. Үүнтэй уялдуулаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нхөцөл байдлыг монголын төр бүрдүүлчихээд гадны хөрөнгө оруулагч орж ирээд байгаа юм биш. Яах аргагүй ураны нөөц, түүхий эд дэлхийд ховордчихоод үйлдвэрлэлийн хүчин чадал Монгол руу чиглээд байна. Энэ гэрээ хэлэлцээрээ хийхдээ булган сүүлтэй баймаар байна. Монголын төр гадны хөрөнгө оруулалтад ийм харилцан ашигтай байдлаар хандаж байгаа гэдэг үлгэр жишээ болохуйц гэрээ байгуулж өөр бусад олон салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах ийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна.Үлгэр жишээ гэрээ байгаасай гэж хүсч байна. Хууль батлах нэг хэрэг. Хамгийн гол нь хэлэлцээр учраас ил тод нээлттэй, улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалсөн, холыг харсан хэлэлцээр хийгээсэй гэж хүсч байна.
Хуралдаанд оролцсон гишүүд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 72.2 хувийн саналаар, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 72.2 хувийн саналаар, мөн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олонх нь дэмжлээ.
Монголд хөрөнгө оруулахад хамгийн том эрсдэл нь улс төрийн эрсдэл байдаг
УИХ-ын гишүүн Ч.Анар:
-Уг хуулийг яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой. Гэтэл энэ хуулиын 34.5 дугаар хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт , хаалтын дараах засвар үйлчилгээнд зарцуулах мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 34.6-д заасан журмын дагуу тооцож төрийн дансанд байршуулахаар заасан. Миний хувьд гадны хөрөнгө оруулалтын олон гэрээ хариуцан ажиллаж байсан. Монголд хөрөнгө оруулахад хамгийн том эрсдэл нь улс төрийн эрсдэл гэдгийг бүх хөрөгө оруулагч хэлдэг. Энэ бол өндөр эрсдэл үүсгэсэн заалт байна. Хэрэв хуулиа уг зүйл заалтаар нь баталчих юм бол Орано байна уу дараагийн компани байна уу энэ хууль жишиг хууль болоод явна. Энд хуулиасаа давсан журам батлагдах эрсдэлтэй. Засгийн газар дараагийн 10-20 жилд хэдэн удаа солигдох билээ. Энэ мөнгийг хэдэн жилийн хугацаанд хэрхэн яаж суулгахыг хуульдаа суулгаж өгөөгүй. Засгийн газрын гишүүд тухайн үед өөрсдийн дураар өөрчлөх боломжтой. Энэ нь хөрөнгө оруулагчдад шууд улс төрийн эрсдэл болж харагдаад байна.Тиймээс энэ заалтыг илүү тодорхой болгож хуульдаа оруулмаар байна. Хоёрдугаарт, төрийн дансанд байршуулсан мөнгөө эргэлтэд оруулж чаддаггүй. Үүнийг илүү үр ашигтай байлгах санал оруулж ирмээр байна Энэ мөнгийг татан төвлөрүүлэх эрхийг тодорхой зааж өгмөөр байна.
-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Ашигт малтмалын тухай хуулийн 39.1-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах үүрэг хүлээдэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар мөнгөн хөрөнгө байршуулдаг. Үүний зорилго нь ямар нэгэн байдлаар төсөл хэрэгжүүлэгч нь нөхөн сэргээлт хийхгүйгээр орхиж гарах эрсдлээс сэргийлдэг. Ямар нэгэн эрсдэл гарвал тухайн байршуулсан мөнгөөр нь мэргэжлийн компанийг сонгон шалгаруулж, нөхөн сэргээлт хийлгэх зорилготой. Тийм учраас Цөмийн энергийн тухай хууль батлагдвал томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих учраас төслийн хугацаанд ийм эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж энэ заалтыг бусад хуульд нийцүүлэн оруулж ирсэн. Төрийн дансанд байршуулах, банкинд байршуулах асуудлыг ажлын хэсэг дээр ярьж болно. Гэхдээ хөрөнгө оруулагч тал нөхөн сэргээлт хийхгүйгээр гараад явсан тохиолдолд Монгол Улсад тэр хэмжээний зардал, мөнгөн хөрөнгө нь үлдэх ёстой. Энэ бол шинээр орж ирж байгаа зохицуулалт биш. Тухайн үеийн эдийн засгийн зэх зээл дээрх түүхий эдийн үнээсээ хамаарч мөнгөн хөрөнгө байршуулах хувь хэмжээг өөр өөрөөр тогтоож явахгүй шууд хувь хэмжээг нь хатуу тогтоож өгвөл хөрөнгө оруулагч талдаа эрсдэлтэй. Хууль давсан журам байна гэж ярьж байгаа нь үнэн боловч бүх процессыг хуульчлах боломжгүй.
Төр ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүй л гэж байгаа юм
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин
-Компанийн тухай хуулийн 34.5 дугаар заалт дээр энгийн хувьцааг даваа эрхийн болоод бусад өрийн хэлбэрт шилжүүлж болохгүй гэж заасан. Гэтэл нэг төсөл, нэг ашигт малтмал дээр энэ заалтыг оруулахаар өөрчилж байна. Санхүүгийн эрсдэлээ бууруулахын тулд компанийн засаглал, үйл ажиллагаанд орохгүй мэт харагдаад байна. Олон улсын зах зээл дээр үнэ ханш байнга хэлбэлзэл байдаг. Хэзээ нь энгийн хувьцаагаа давуу эрхийн хувьцаа руу шилжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ. Цаашид ураны зах зээлийн үнийг ямархуу байдлаар өөрчлөгдөх төсөв, төлөвлөгөө байна вэ?
-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа шалтгаан бол энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаа болгож хөрвүүлж болохыг Цөмийн энергийн хууль буюу стратегийн ач холбогдол бүхйи цацраг идэвхит ашигт малтмалын ордыг ашиглахад хэрэглэхийг хуульчилж өгч байгаа. Энэ бол өнгөрсөнд гаргасан алдаатай холбоотой орж ирж байгаа өөрчлөлт. Төр ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүй л гэж байгаа юм. Гэхдээ энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаа болгохыг УИХ-аар шийдээд явна. Гэхдээ энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаа болгосноор төр ногдол ашиг авахаа болино гэсэн үг биш. Ногдол ашгаа тэргүүн ээлжид хүртдэгээрээ хүртээд явна. Дээрээс нь ТУЗ-д төлөөлөл нь суудгаараа сууна. Компанийн засаглал,үйл ажиллагаа, бодлогын шийдвэрт монголын төр оролцоод явна. 10 хувийн давуу эрхийн ногдол ашиг бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар батлагдсан хуримтлалын данс руу шилжиж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана. Давуу эрхийн хувьцаа болгосны онцгой ач холбогдол нь санхүүжилтийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүйд л байгаа юм.
Мон Атом компанийн шинжээч Н.Тэгшбаяр:
-Өнөөдөр 1 килограмм нь 280 ам.долларын үнэтэй байна. Ер нь мэргэжлийн судлаачдын дүгнэлтээр 2030 он гэхэд дэлхий дээр 120 орчим мянган тонн уран хэрэгтэй болно. Тэр үед ойролцоогоор 80 орчим мянган тонныг нийлүүлж чадах бөгөөд цаана нь 40 орчим мянган тонн дутахаар байна.Үүнээс үүдэн үнийн хувьд өндөр байх тооцоолол гарсан
"Олон нүдтэй тугал ярьж айлгадаг гадна, дотны эрх ашгаас ангид байх ёстой"
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Оюутолгой төслийн дараа орох томоохон хөрөнгө оруулалтын төслийг гишүүд зарчмын хувьд дэмжиж байх шиг байна. Оюутолгой төсөлтэй харьцуулахад жижиг төсөл боловч ач холбогдлын хувьд том. Гадаад харилцаа, гуравдагч хөршийн эрх ашгийг монголд оруулж ирэх, тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны нэгтэй Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг бол хөрөнгө оруулалт, тусгаар тогтнолын хамгийн том баталгаа болж өгнө. Эхний ээлжид шар нунтаг олборлож экспортод гаргаж байж дараагийн ээлжид атомын цахилгаан станц барих асуудал нэг шат урагшилна. Нийт дэлхийн эрчим хүчний 10 хувийг атомын цахилгаан эрчим хүчээр үйлдвэрлэж байна. Цаашид цэвэр эрчим хүчний салбарт дийлэнх хөрөнгө оруулалт оруулахаа Дэлхийн банк болоод холбогдох байгууллагууд мэдэгдсэн дээр бид шийдвэр гаргаж урагшлахгүй бол Монгол Улс хоцорно. Төв азийн улс орнууд биднийг орхиод гүйлээ. Цаашид хэлэлцээр хийхдээ аль болох 34 хувийг эзэмшихгүйгээр Монгол Улс хөрөнгө оруулалт оруулахгүйгээр АМНАТ авч үр ашгийг нь хүртэх энэ чиглэлийг баримтлах ёстой. Энэ чиглэлийг баримтлах дээрээ бат зогсож байгаа юу. Хоёрдугаарт, олон нийтийг зөв мэдээллээр хангахгүй бол ард иргэдийг төөрөгдүүлнэ. Гадна дотны эрх ашгууд амилж эхэлнэ. Сүртэй сүртэй лайвууд хийж эхэлнэ. Орон нутагт нь очиж иргэдийг дарамтлана. Олон нүдтэй хурга, ишиг, тугал ярьж олон нийтийг айлгана. Энэ зүйлээс бид ангид байх ёстой. Зарчим барьж том хөрөнгө оруулалтын төслүүдээ урагшуулах ёстой.
-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Төрийн эзэшлийн 34 хувийг АМНАТ-аар орлуулах, тэр дотроо өсөн нэмэгдэх тооцох аргачлалыг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч Францад айлчлах үеэр протугалд тусгасан. Цөмийн энергий тухай хуулийг дагалдуулаад хувиудыг оруулж ирж байна. Цаашид ураны үнэ жил ирэх тусам өснө. Ирэх жил нийт эрэлт 120 мянган тонн-д хүрэх юм байна. Гэтэл дэлхий нийтээрээ нийлүүлэх боломж 80 мянган тонн байна гэхээр үнэ өсөх нь дамжиггүй. 2007 онд 10 орчим доллар байсан бол өнөөдөр 83 орчим ам.долларт хүрсэн байна. Тиймээс суурь АМНАТ-аа 5 хувь байлгаад тусгай АМНАТ-аа хэдэн хувиар яаж оруулах асуудлыг Засгийн газраас гэрээтээгээ хамт УИХ-д өргөн мэдүүлээд УИХ дээрээ шийдье. Тэгээд өсөн нэмэгдэх АМНАТ тооцох асуудлыг ярьж байна. Хамгийн багадаа 14-15 хувийн АМНАТ авна. Ер нь Цөмийн энергийн тухай хуульд суурь АМНАТ 5 хувь байхаар хатуу заалт анхнаасаа яагаад суулгаж өгсөн нь анхаарал татаж байна. Энэ таазыг байхгүй болгож монголын төр зарим төсөл дээр хэдэн хувийн АМНАТ авах боломжийг нээж өгөх ёстой. Эцсийн үр дүнд бид хожсон байх ёстой.
Нэг гараанаас хөдөлсөн Казахстан улс ураны салбарт тэргүүлж, бид хэлэлцсээр байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Гишүүд "Оюутолгой"-н алдааг их ярьж байна. Зөв. Алдаагаа ухамсарлаж байх ёстой. Оюутолойн хамгийн том алдаа нь монголчууд мэддэггүй гэдгээ мэддэггүй байсан. Одоо ураныг мэддэг юм шиг царайлж ярихаа зогсоогоод бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан уу гэдгийг л асуух ёстой. Би Н.Учрал гишүүнийг хүндэтгэдэг. Оюутолгойн гэрээ байгуулаад АНУ-руу зугатчихсан хүмүүсийн нэг болчих вий гэж санаа зовж байна. Хувь заяаны түүхийн тоглоом болж болохгүй. Энэ дотор ураны гэрээ хийж байсан хүн үзээд өгье гэсэн ч байхгүй. Тийм учраас олон улсын болон дотоодын бие даасан шинжээчдийн дүгнэлт гарч, түүнийг тойрч улстөрчид ярьдаг болохоос биш ухаантай царайлж, уран мэддэг юм шиг царайлдгаа зогсоо. Бие даасан шинжээчдийн дүгнэлт гараагүй улстөрчид ярьсан учраас Оюутолгойн гэрээн дээр алдсан. Гадаад явж ирсэн улстөрчид хуульд өөрчлөлт оруулмаар байна гэсээр байгаад яг өнөөдрийн асуудлыг ярьж байсан. Ураны асуудал дээр яаралгүй анхаарах хэрэгтэй. Нийт иргэдээсээ асуухгүйгээр 126 гишүүн дур мэдэн шийдэж болохгүй. Яагаад яараад байгаа юм. Уранаас цахилгаан эрчим хүч гарах уу. Монголчууд хямд цахилгаанм эрчим хүчтэй болж чадах уу. Та нар шар нутаг гаргаад зөөх гэж байгаа тухай л ярьж байна. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай. Энэ тэнэглэлээ зогсоо. Ер нь бол 30 жилийн дараа гурван тэрбум доллар олох тухай яриад байна. Нүүрсний орлогоосоо жилдээ хамаагүй их мөнгө олдог. Үүний төлөө ухаж болохгүй. Дулаан-Уул, Зөөвч-Овоо хоёр ураны нийт баялгийн өрөм нь юм.
-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Гишүүний болгоомжилж байгааг хүндэтгэн хүлээн авч байна. Оюутолгойн гэрээг сайжруулж, төр 34 эзэмшлийн хувьдаа АМНАТ авч ард иргэд ногдол ашиг хүртэх ёстой гэдгийг гишүүн олон жил ярьсан. Оюутолгой төсөл дээр судалгаа шинжилгээ муутай явж ороод дэлхийн том компанийн өмнө хүчин мөхөстсөн гэдгийг үгүйсгэхгүй. Миний хувьд Цөмийн энергийн тухай хууль болон хэлэлцээрийг анхнаас нь зөв явуулъя гэж хүсч байна. Монголын талд юу нь ашигтай байх вэ. Ямар ч эрсдэл гарсан 34 хувийн ногдоо ашиг хүлээж суудаг биш, нөгөө тал нь зардал менежментээ өсгөөд байдаг биш эцсийн үр дүнд монголын нийт иргэд ашиг хүртэж л байх ёстой. Тийм учраас хэлэлцээрээ сайн хийж чадвал АМНАТ-аа өсгөнө. Энэ бол гэрээний хэлэлцүүлэг огт биш. Энэ хууль батлагдсанаар цаашид хэлэлцээр хийх өргөн боломж нээгдэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ орж ирчихээд байгаа юм биш. Монгол Улстай нэг гараанаас хөдөлсөн Казахстан улс ураны салбарт тэргүүлж эхэллээ. Бид харин 27 жил ярилцсан, хэлэлцсэн, ажилласан. Бүгдээрээ тиймээс УИХ дээрээ асуудлаа хэлэлцээд урагшлах нь зүйтэй.
"Мон-Атом" компанийн захирал:
-Таны хэлж байгаачлан олон улсын хөдлөнгийн байгууллагаар судалгаа шинжилгээ хийлгээд 2018 онд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. 2020 онд Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас төлөөлөгч ирж Засгийн газарт танилцуулсан. Нийт долоон удаа олон улсын болон дотоодын үнэлгээ хийсэн. Бид шар нунтаг л гаргана. Энэ бол бидний байгаа боломж. Үүнийг баяжуулаад цөмийн эрчим хүч буюу атомын цахилгаан эрчим хүчний түлш болгодог улс дэлхийд тавхан байна. Үүнийг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван улс байна. Үүнийг өөр ямар ч улс хийж чадахгүй.
Н.Учрал: Хууль батлагдснаар ураны салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ
Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. Тухайлбал,
-УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Ураны салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ төсөл дээр Оюутолгойн гэрээнээс үүдсэн алдаа сургамжаасаа сургамж авч, цаашид өөр олон хөрөнгө оруулалт татах зүйл заалтуудыг тусгах нь зүйтэй гэж харж байна. Ураны салбарт хэдэн лиценз эзэмшигч байгууллага байна вэ. Цаашид Монгол Улс ураны салбарт том тоглогч болох боломж хэр байна. Стартегийн томоохон орд газар, төсөл хөтөлбөрүүд дээр хяналт тавих асуудлуудыг орхигдуулахгүй байх нь чухал. Монгол Улс цөмийн зэвсэггүй орон гэдгээрээ бахархдаг. Цаашид цөмийн эрчим хүчтэй холбоотой асуудлууд дээр ямар зорилт дэвшүүлсэн бэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Цөмийн энергийн тухай хууль анх 2009 онд батлагдсан. Түүнээс хойш Ашигт малтмалын тухай хуульд нэлээд олон өөрчлөлт орсон. Ялангуяа төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-аар, бүтээгдэхүүн хуваахаар орлуулах энэ боломжийг нээсэн. Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж УИХ өөрөөр тогтоож болох асуудлыг хуульчилсан. Гэсэн хэдий ч Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалтууд тусаагүй юм билээ. Тиймээс цацараг идэвхит ашигт малтмалын ордтой холбоотой төслүүд хэрэгжих гэхээр өнөөдрийн хууль эрх зүйн орчны хүрээнд төрийн эзэмшлийн 34 хувийг албажуулаад явахаас өөр эрх зүйн орчин байхгүй. Өнгөрсөнд гаргасан алдаагаа харахаар төр 34 хувийг эзэмшдэг, ногдол ашиг авах хугацаа нь хойшилдог. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гэхэд 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээс хойш 2037 онд ногдол ашиг авах бололцоо бүрдсэн. Энэ хугацаа дахин хэзээ болж хойшлохыг хэн ч мэдэхгүй. Ногдол ашиг гарахын хэрээр зардал, менежмент нэмэгддэг. Эргээд Үндсэн хуульд заасан газрын хэвлийн баялаг 50+1 нь ард түмний мэдэлд байх суурь зарчим хангагддаггүй. Тэгэхээр хэлбэрийг нь ямар ч хэлбэрээр байх боломжийг нь хуулиараа нээж өгөөд тухайн хөрөнгө оруулалтын гэрээ төсөл бүр дээр өөр өөр байх зохицуулалтуудыг хийж, хөрөнгө оруулалтын гэрээгээ УИХ-р батлуулж, төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-ээр, бүтээгдэхүүн хуваахаар оруулах гэж байгаа бол УИХ т үүнийг нь шийдээд явах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай нийцүүлж байгаа юм. Төр 34 хүртэл хувь, 50 хүртэл хувь эзэмших, менежменттэй нь хутгалдаад байх биш иргэд шууд татвараа авдаг, ногдол ашиг хүртэл энэ зарчим руу явахгүй бол цаашдаа олон улсын түвшинд гэрээ хэлэлцээр хийхэд хүндрэл бэрхшээл үүсэхээр байгаа учраас энэ өөрчлөлтийг оруулж ирж байна. Цөмийн энергийн тухай хууль батлагдснаар 14 мега төсөлд багтсан "Орано"-гийн хөрөнгө оруулалтаас гадна ураны салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ хуулиар ганцхан хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулахгүй. Өнгөрсөнд гаргасан алдааг давтахгүйн тулд Хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж, хууль өөрчилдөг байдлаасаа салах зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг эхэлж оруулж ирж УИХ-аар хэлэлцэн батлаад, үүний дараа УИХ-аас баталсан хуульдаа нийцүүлсэн Хөрөнгө оруулалтын хуулиа дагаж мөрддөг зөв жишиг рүүгээ явъя гэж зорьж байна.
Чуулган: Цөмийн энергийн хуулийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж байна.
УИХ-ын чуулган хуралдана
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Нэргүй 2024-10-31 66.181.183.10
Хуурамч эм тариа оруулж ирдэг компаниудыг татан буулгаач ээ! 6 эмний 2 нь хуурамч байна шүү дээ. Мөн химийн бүтээгдэхүүн жишээ нь пробиотик, витамин гэх мэтийг оруулж ирдэг компаниудад хяналт тавиач ээ! Монголчууд хордож дуусах нь ээ.
Зочин 2024-10-31 103.57.95.58
Энэ намаар хүмүүжсэн нохойн гөлөгнүүдийг яах вэ? Улсаа удирдуулж тоглоцгоогоод бид хаана хүрэх вэ
Уулзвар 2024-10-31 139.5.218.128
Учрал мэтийн амьтад нөгөө ертөнцөд байвал
Нэргүй 2024-10-31 66.181.183.211
ТӨР ЕР НЬ 34 ЭСВЭЛ 50 ХУВЬ ЭЗЭМШИЖ ЯАХЫН…?! ӨМЧ НЬ ЮМ БОЛ ШУУД Л ТАТВАР АВААЧ! НААД ОЮУТОЛГОЙГОО ХАР Л ДАА! НӨГӨӨ АШИГГҮЙ АЖИЛЛАДАГ ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИ Л НЭГЭЭР НЭМЭГДЭНЭ. ТЭГЭЭД АРЫН ХААЛГА ШАХАА АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ! ЯМАР Ч САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙГЭЭР АМНАТ ЭСВЭЛ БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААЖ АВ! ҮНДСЭН ХУУЛЬ БАЯЛГИЙН САН ЧИНЬ ӨГӨӨЖИЙН ДИЙЛЭНХ ХУВИЙГ АВАА ГЭСЭН БОЛОХООС ӨРӨНД ОР ГЭЭГҮЙ ШҮҮ!
Нэргүй 2024-10-31 43.242.242.59
Яаралтай уранаа олборлож мөнгөтэй болоо. Эс тэгвээс Казахстан, Канад, Австали улсууд олборлолтоо нэмээд эхэллээ. Монголчууд ийм хямд түүхий эдтэй мөртлөө цахилгаанаар дутагдаж байдаг нь Оросын явуулга. Атомын цахилгаан станц барихыг дандаа хориглож ирсэн. Тэгсэн мөртлөө өөрсдөө хэдэн арван атомын цахилгаан станцтай.Хүйтэн уур амьсгалтай бүх орон атомын цахилгаан станцтай байхад ганцхан Монгол л байхгүй. Гаднаас цахилгаан худалдаж аваад л. Тэнэг байгаа биз
уншигч 2024-10-31 43.242.242.162
ингэж олон юм ярьжсолиорч байгаад яадаг билэ та нар юмаа ухуулаад өрөнд ороод дуусдаг биз дээ цахилгаан станцаас авхуулаад бүх юмны алдагдал хорогдол элэгдэл зөвхөн ард иргэдлийн буруу болж таардаг. 30 жил улсын цөлмөөд өөрсдөө хагартлаа баяжчихаад жаахан шавхрууг нь ч болтугай эрчим хүчинд өгчихөөгүй л байгаа байхгүй юу, ганц нүүрсний хулгайг хар. түүгээр зогсох уу. монгол хүн ч дэлхийн баячуудыг давж бажих гээд чөтгөр тийрэн л болцгоох шив дээ
Нэргүй 2024-10-31 103.57.92.140
Өөрөө ч бас л шинэ гишүүн биз дээ, үгүй билүү ?!
Нэргүй 2024-10-31 139.5.219.209
Ихэнх тэнэгээрээ төрөө бариулцан байдаг. Та нарт наад сэдэв чинь үнэндээ томдоно доо. Баахан ш.ухаан ярьсан урвагчид л хууль батлах байх даа. Их гүрнүүд чинь бүгд нүүрсэн дээр боссон , одоо ч зарим нь хэрэглэж бгаа. Яагаад гээч зардал эрсдэл нь бага болохоор, одоо харин цүнхэн дотор атомын станц барина хямд гээд л ухуулаад бгаа.,
Нэргүй 2024-10-31 103.57.92.140
Оросын тавиул Женкогийн тролл-гөлөг битий ГУЦОО !!!
Нэргүй 2024-10-31 139.5.219.209
Яг оноод хэлцэн зү хаха чиний л женко юм бгаа биз