Улаанбаатар хотын түгжрэл бидний өмнө тулгамдаж буй асуудлын нэг. Түгжрэлийг бууруулах өчнөөн ажил санаачилж, хэчнээн тэрбум төгрөг зарцуулсан ч төдийлөн үр дүнгээ өгсөн шийдэл одоохондоо алга. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө импортоор орж буй автомашинд Улаанбаатарын дугаар олгохгүй байх шийдвэрийг танилцуулсан.
Үүнээс шалтгаалан хотын дугаар авах иргэдийн тоо эрс нэмэгдэж автомашины худалдааны төвүүдэд дугаар авах иргэдийн дараалал үүсчээ.
Энэ удаад автомашины улсын дугаарын эрэлт хэр байгаа талаар сурвалжиллаа. Автомашин худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар дугаар авах иргэдийн тоо эрс нэмэгдэж, үнэ нь өсчээ.
"ДУГААР НЭМЖ ОЛГОХГҮЙ БАЙЛАА ГЭЭД ЗАМЫН ТҮГЖРЭЛ, АГААРЫН БОХИРДОЛ БУУРНА ГЭЖ БАЙХГҮЙ”
Баянзүрх дүүрэгт байрлах Авто тээврийн үндэсний төвийн автомашины улсын дугаар олголтын газарт өглөөний 10:00 цагийн үед дараалал тийм их биш ч хүн тасрахгүй үйлчлүүлж байв. Завхан аймгийн иргэн Б.Даваадорж орон нутгийн дугаараа сольж Улаанбаатарын дугаар авахаар өглөө эрт иржээ. Учир нь ирэх сарын 8-наас улаанбаатарын дугаар олгохгүй гэх мэдээллийн дагуу Авто тээврийн үндэсний төвүүд хүн ихтэй байгаа гэж дуулсан учир ийнхүү эрт ирсэн нь энэ аж. Тэрбээр, шинээр оруулж ирж байгаа машинд улаанбаатарын дугаар олгохгүй гэх шийдвэрт шүүмжлэлтэй байгаагаа хэлэв. Түүний хувьд орон нутгийн харьяалалтай учир улаанбаатарын дугаар авахын тулд шилжилт хөдөлгөөн хийх шаардлага үүссэн байна. Тэрбээр “Хөдөө ажилладаг тул төдийлөн зав гардаггүй. Улаанбаатарын дугаар авахын тулд хоёр өдөр зарцууллаа. Орон нутгийн дугаартай байхаар татвар авна гэнэ.
Тэгээд хотын дугаар авах гэхээр олгохоо болино гээд дандаа иргэдийг төөрөгдүүлсэн, чирэгдэл учруулсан шийдвэр гаргаж байх юм. Шийдвэрүүд нь хоорондоо уялдаа холбоогүй.
Дугаар нэмж олгохгүй байлаа гээд замын түгжрэл, агаарын бохирдол буурна гэж байхгүй” гэсэн юм. Тэнд автомашины дугаар авах гэж ирсэн иргэд тус шийдвэрт нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Автомашины улсын дугаар хэвлэлтийн газрын ажилтны хэлж буйгаар, уг шийдвэрийг танилцуулснаас хойш дугаар авах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Тэдний дийлэнх нь автомашины худалдаа эрхлэгчид байгаа ажээ. Учир нь импортоор оруулж ирсэн машин нь зарагдахгүй байх эрсдэл үүссэнийг хэлэв. Мөн нэмж дугаар олгохоо больсноор эрэлт ихсэхээр дугаарын үнэ хөөрөгдөх эрсдэлтэй гэсэн юм.
Шинээр автомашин худалдаж буй иргэд багадаа 500 мянган төгрөгөөр дугаар худалдаж авч буй бөгөөд зарим дугаарыг түүнээс ч өндөр үнээр худалдаж авч байна гэв.
"ТӨР ДАНДАА УЯЛДАА ХОЛБООГҮЙ ШИЙДВЭР ГАРГАЖ, ИРГЭДЭД ЧИРЭГДЭЛ УЧРУУЛДАГ"
Автомашины худалдаа эрхлэгч Ж.Сэргэлэн “Арваннэгдүгээр сарын 8-наас шинээр дугаар нэмж олгохоо болихоор автомашины борлуулалт эрс муудна. Миний хувьд суудлын жижиг машин тэр дундаа акуа, приус 20, 30 оруулж ирж зардаг. Яг энэ үед машины борлуулалт улам мууддаг үе. Гэтэл ийм шийдвэр гаргаж байгаа нь бидэнд хүндрэл үүсгэж байна. Зарж дуусаагүй байгаа машинууддаа дугаар авахгүй бол 8-наас өмнө зарагдаж дуусна гэж байхгүй. Дугаар авсан машины үнэ гаальтай машины үнээс хямд болчихдог. Цаашдаа машины борлуулалт улам муудахаар болчихлоо. Улаанбаатарынхан орон нутгийн дугаар авч болох байх. Гэхдээ орон нутгийн машин бас татвар төлдөг болсон биздээ. Ийм байхад бид яаж амьдрах болж байна. Дандаа уялдаа холбоогүй шийдвэр гаргаж байх юм гэж учирлаж байлаа.
Тэгвэл Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр, шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш огт дугаар олгохгүй гэсэн үг биш.
Өөрөөр хэлбэл, таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгоно.
Тухайлбал тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх шаардлагатай аж. Мөн өмчлөгч, эзэмшигч нь ямар нэг торгууль, татварын өргүй байх ёстой. Дээрээс нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш болон сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байна гэж заажээ. Үүн дээр нэмээд экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавих юм байна. Шийдвэр хэрэгжиж эхлэх хугацаа хүртэл Авто тээврийн үндэсний төв улсын дугаар олголтыг хариуцах юм байна. Харин ирэх сарын 8-наас хойш автомашины дугаар олголтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцах ажээ.
Автотээврийн үндэсний төвийнхөн нэлээд ачаалалтай ажиллаж байгаа ажээ. Тэрбээр дугаар олголттой холбоотой мэдээлэл авъя гэхэд өглөөнөөс эхлээд хүнтэй ч ярих завгүй байна. Уг шийдвэрийг танилцуулснаас хойш ачаалал 50 орчим хувиар нэмэгдээд байна. Өдөрт 1700 гаруй машинд дугаар олгож байна. Улаанбаатарын серитэй дугаарын нөөц хурдан дуусаж шинэ серийн дугаар задалсан. Бид маш ачаалалтай л ажиллаж байна” гэлээ
Тэгвэл тус шийдвэрийг " чөлөөт зах зээлийг боомилж, хувийн өмчид халдсан шийдвэр. Хэрвээ хувийн өмчид халдвал ядуурал улам л бий болно. Түгжрэл бүх улсад бий. Түүнийг татварын аргаар шийддэг. Жишээлбэл хотын төв рүү орсон машинаас татвар авах, хотын төвийн зогсоолыг үнэтэй болгох зэргээр шийдэх хэрэгтэй. Гаднын улсуудад тэр дундаа Европ, АНУ-д ингэж шийдсэн байдаг. Түүнээс хориглож, хаах нь буруу" гэж эдийн засагч Р.Даваадорж хэлэв.
НИЙСЛЭЛД БАЙГАА МАШИНЫ ТОО 55 МЯНГААР ХЭТЭРСЭН
Нийт нийтийн тээврийн 39.8 хувь нь нийслэлд байна. Нийтийн тээврийн эргэлтийн хурд удааширсан. Түгжрэлийн оргил цагаар түгжрэлийн урт 90 гаруй км үргэлжилж байна. Энэ байдлаараа байвал цаашдаа замын хөдөлгөөний оргил ачаалалтай үед машины хурд явган хүний хурдад дөхөхөөр байгаа юм. Мөн түгжрэлийн урт 200 км хүрэхээр тооцоолол гарсан байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоол гаргасан. Гэвч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Энэ нь нийслэлд байгаа машины тоо 55 мянгаар хэтэрсэн үзүүлэлт юм.Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилготой Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр 11-р сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ гэж Нийслэлийн Засаг даргы орлогч Т.Даваадалай мэдээлсэн билээ.
Нэргүй 2024-10-31 121.162.65.96
Мал мал юм хийх юм зам хотоо янзалж авилгал хээл хахуулаалиасаа я салж чадахгүй хэвтэж байж ард түмнэн хорьж цагдаж бүсийг нь чангалж авж байгаа цөөнхөн юмнаас нь татвараар мөлжиж банкны зээлийн хүүгээр мөлжиж татвараа нэмж ёсто бослого гаргах үйлдлүүд ар араасаа хөврөн гарж байна юм хийж бүтээж чадахгүй бол одоо огцорч болих хэрэгтэй нэг ч олигтой амьдралд ойр шийдвэр алга байна!!!! Хууль нь ч ялгаагүй юу ч мэдэхгүй нусан буунууд хууль баталчихсан тэр нь амьдралд нийцэхгүй дандаа буруу логиктой
Нэргүй 2024-10-31 121.162.65.96
Жишээ нь хүмүүс муудалцаад зодолдоход хэн эхлүүлж түрүүлж халдсан нь биш их бэртэл авсан хүн нь хохирогч болдог хууль бараг л ганцхан Монгол улсад л байдаг байх!!! Тийм болоод л тэр хуулиас болоод зодоон цохион их гардаг ч юмуу … хэн эхэлж өдсөн эхэлж хүрсэн хүн нь бурууддаг байвал ядаж тэр маргааныг 2 талаас эхлүүлэхгүй шүү дээ би хуулийн хүн биш ч гэсэн ядаж л ямар нэгэн зүйлд логик байх хэрэгтэй биз!!!! Эндээс эхлээд бүх хийж гаргаж байгаа шийдвэрүүд нь ямар ч утаггүй логикгүй …
Нэргүй 2024-10-31 121.162.65.96
Ийм байдлаараа бол Монгол улс удахгүй дампуурна!!!
Нэргүй 2024-10-31 203.91.115.46
юуч хийдгүй МАНингийн гай
Zochin 2024-10-31 202.170.65.202
Er ni bol tatvariin bodlogo l ajillah yostoi. Ontsgoi tatvaraa nem, hotiin dotorhi zamiin tatvaraa nem. Dugaar mugaar bol utgagui. Huduunii dugaart hot dotor tatvar ene ter gedeg bol bur teneglel. Irgeniig amjirgaa, orshin baigaa gazraar ni yalgavarlaj baina gesen ug.
Irgen 2024-10-31 103.79.157.61
ene ymar zasgiig songoson be malnuudaa.uursduu bgadaa3mashintai.durtai yedee gardag..odoo usuud bgaa avilgiin heregee avilgalgiin heregee shiiidej chadahgyi bj pizdakuud ard tymneesee aldagldlaa nuhunu genee
Нэргүй 2024-10-31 158.59.146.30
ingej irgedee shulj boloh uu??? MAHgaruudaas yagaad salahgui baina
ingej irgedee shulj boloh uu??? MAHgaruudaas yagaad salahgui baina ve,
ingej irgedee shulj boloh uu??? MAHgaruudaas yagaad salahgui baina ve,
Зочин 2024-10-31 103.212.116.32
Энэ засаг, энэ үеийн дарга сайд нар ч зүгээр л хамаг юмны үнийг тэнгэрт тулгаж бна дөө. Зүв зүгээр төлбөр төлөөд авдаг байсан дугаар ингээд хар захын үнэтэй болчих гэж дээ. Ард нь өөрсдөө л байдаг биз дээ.
Нэргүй 2024-10-31 202.126.92.98
Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хотод байсан өдрөөр татвар авч яах юм. харин эсрэгээр нь дугаарын хязгаарлалтын бүсээр ачааллын 07:30-10:00, 16:00-20:00 цагуудад хөдөлгөөнд оролцохыг нь л хориглочиход л болох юм биш үү.
Нэргүй 2024-10-31 202.126.92.98
"У" сери дугаарыг сар, жилээр хураамж авах / хураамжийг 2 жилээс дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд хүчингүй болгох/, шинээр олгох дугаарыг төлбөртэй болгох, азын гэх бүх дугааруудыг нээлтэй дуудлага худалдаагаар борлуулах, буруу хүрдтэй үйлдвэрлэгдээд 10 жил хүртэлх тээврийн хэрэгсэлд 2025.01.01-нээс дугаар олголтыг зогсоох, 2025.05.01-нээс буруу хүрдтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэлд "У" сери дугаар олголтыг зогсоох гэх мэт зэргээр иргэддээ хугацаа боломж олгох хэрэгтэй л дээ.
Нэргүй 2024-10-31 202.131.234.123
тэрэндээ биш. арай сийрэг том х арж үз. нэг зам дээр л бодоод байна
Нэргүй 2024-10-31 202.131.234.123
Нянбактери л хар толгойгоо тасдуулах ажилаа хийлээ дээ
Иргэн 2024-10-31 202.70.44.46
Энэ арай л биш ээ. Машины дугаар ченжүүдийн гарт орж бас л нэг буруу шийдвэр болж дээ
Иргэн 2024-10-31 66.181.161.15
Дугаараас болж түгжрэл буурна ч гэж юу байхав. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэн бүр хөдөлгөөнд оролцож байхдаа утсаа оролдохгүй яарихгүй байх. Мөн дүрмээрээ гэрлээ тохируулж дохиогоо өгдөг хурдаа тохируулж явах бие биетэйгээ уралдахгүй соёлтой хөдөлгөөнд оролцоход л түгжрэл үүсэхгүй. Түгжрэлийг өөрсдөө бий болгодог. Үүндээ өөрсдөө хичээвэл болно. Яадаж л утсаараа тоглоод явж байх юм даа. Тэгээд л шүргэлцээд ар араасаа түгжрэлийг бий болгож бна ш дээ.
зочин 2024-10-31 66.181.184.117
Ченжүүд баяжаад ББ байгууллагатай болсон тэдэнд мөнгө олж байвал бусад нь түгжрэх хамаагүй Ченжүүд түүний босс бас байна аа тэд ажилчддаа ноймер авах даалгавар өгч дугаар үүсгэж байна одоо дахиад 10 хоног нийслэлийн машин хэдэн зуун мянгаар нэмэгдэнэ Хүний эрх гэнэ бусадын эрх яах юм түгжирээд байх уу Эсвэл түмнийг бужигнуулах нэг арга болгох гэж байна уу
Нэргүй 2024-10-31 202.55.188.113
Үндсэн хуулинд иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалт бий шүү!!! Хотын иргэд орж ирсэн хямдавтар машин хэрэглэж болдоггүй, орон нутгийн иргэд хямдавтар машин хэрэглэж болно гэсэн ялгаварлах бодлого хүний эрхийг зөрчиж байна шүү
ард түмэн 2024-10-31 202.21.125.66
НИЙТЭЭРЭЭ ЧЕНЖ ХУДАЛДАА ХИЙДЭГ ЭНЭ СИСТЕМИЙГ ЭНЭ МЭТ ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРЭЭР ӨӨРЧЛӨНӨ.ЗӨВ.
БААХАН УЛСАД ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ МАШИН ЗАРДАГ БҮЛЭГ ХҮМҮҮС, ТАТВАР ТӨЛСӨН МАНЬ МЭТИЙХЭЭ МӨНГӨӨР ИРЭЭДҮЙД ТЭТГЭВЭР АВНА.ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ.ЭМХ ЗАМБАРААТАЙ БАС ШУДАРГА НИЙГЭМ ИЙМ БАЙХГҮЙ ШҮҮ. ШИРЭНГИЙН ХУУЛИАР 30 ЖИЛ ЯВЛАА ОДОО БОЛНО НАЙЗУУДАА, ИРЭЭДҮЙГЭЭ БОД, УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БОД, ӨНӨӨДРӨӨР АМИА БОДСОН АМЬДАРДАГ АРГАА ОДОО БОЛЬ, МАШИН ИХ ОРЖ ИРЭЭД ХҮН БОЛГОН МАШИН УНААД ЭНЭ УЛС ХӨГЖИХГҮЙ, БААХАН АВААРЬ ОСОЛ
Түгжирч байж ухаарна... 2024-10-31 103.212.119.243
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хайрт хотын даргадаа ч бас уг нь дугаар хорих нь хүний үндсэн хуулиар хүлээсэн бүрэн эрхийг гүн гүнзгий зөрчиж байгаа нь илт. Гэхдээ энэ бол зүгээр л хүчээр зогсоож байгаа арга барсан л хэрэг. 1. Яагаад хотын хүн ам ихсэв гэдгээс эхлэх нь зүйтэй 2000 оноос хойш нүүдлийн хор уршиг
2. Болсон болоогүй баахан мөнгө угаадаг банкны суга болсон банк бус ууд их хэмжээгээр машин борлуулах боломж олгож иргэдэд урьдчилгаа 10 % төлөөд машинтай болсоноос.
Каше 2024-10-31 103.212.119.243
Үүдэж хүмүүс хямд үнэтэй машин зээлээр авдаг болсон. Ийм учраас ийм механик өсөлтийг зогсоох арга нь захиргааны аргаар л түр зогсоох улмаар хуулийн зохицуулалт хийж байж алгуур засна.Үүнд: он залуу машин хотын төвөөр явуулах, хотын төвөөр нийтийн тээврийг давуу эрхтэй явдаг болгох. Авто машины зээлийг бүр мөсөн зогсоох чэнжүүд болон диллэрүүд авч ирж л байг мөнгөтэй боломжтой нь авч л байг. Харин зээлээр машин авдаг асуудлыг зогсоох тал дээр л эхлээд анхаарах нь зөв. Хотын төвд байшин биш давхар
Каше 2024-10-31 103.212.119.243
Зогсоол их хэмжээгээр барьдаг болгох тэр ажилд нь газрыг хотоос үнэгүй шийдэж өгдөг болох. Торгуультай авто машиныг хөдөлгөөнд оролцуулдаггүй болгох. Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл хувийн унаагаар явдаггүй болгох. Энэ бүсэд нийтийн тээврийг үнэгүй болгох. Гэх мэтээр алхам алхмаар асуудлыг шийдэх нь зөв.
Нэргүй 2024-10-31 202.55.188.46
автомашины дугаарыг хэвийн олгох хэрэгтэй зам талбайгаа сайжруулахгүй дандаа иргэдээ боосон шийдвэрүүд хүн яаж 2015 оноос хойшхи машин худаодан авах юм бодооч
Нэргүй 2024-10-31 66.181.178.248
Татвар өндөр болгох хэрэгтэй!Хууль дүрмэндээ захирагдахгүй бол арга хэмжээгээ өндөржүүл!Хэт дураараа малын бэлчээрт байгаа юм шиг авирлагчдыг дүрмэнд нь оруул!Чанаргүй жолооч бөөнддөг сургалт дамжааг болиул!
Зочин 2024-10-31 43.242.243.202
Ченж нэртэй айл бүр 4-5 машинтай, 20, 30 түрээсийн байртай төрийн бодлогыг худлаа шүүмжлэж, ард олныг шимж шимэгч шиг тансаг амьддарч байна. Олгох дугаар нь хязгаарлагдаад байхад машины ченжүүд үнээ нэмээд ч борлуулж чадахгүй хүссэн хүсээгүй хямдарч байна Гадны төмрийн хогонд хүргэх зардлаар үнэлэгдэх сэг олноор оруулж ирээд дор хаяж 30-40 саяаар зарж хөлгүй хөлжиж байгаа машины ченжүүд одоо болсон Хүн голтой бага ч гэсэн сэтгэлтэй бай.
зочин 2024-10-31 43.242.243.202
Дугаарын хзягаарлалт хийхээс аргагүй Нэг айл 4-5 машинтай, 20, 30 түрээсийн байртай төрийн бодлогыг худлаа шүүмжлэж, ард олныг шимж шимэгч шиг тансаг амьддарч байна. олгох дугаар нь хязгаарлагдаад байхад машины ченжүүд үнээ нэмээд ч борлуулж чадахгүй хүссэн хүсээгүй хямдарч байна Гадны төмрийн хогонд хүргэх зардлаар үнэлэгдэх сэг олноор оруулж ирээд дор хаяж 30-40 саяаар зарж хөлгүй хөлжиж байгаа машины ченжүүд одоо болсон Хүн голтой бага ч гэсэн сэтгэлтэй бай.
ӨМБҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-10-31 202.21.110.94
…….БҮХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРАМ НЬ ХООРОНДОО ЯМАР Ч УЯЛДАА БАЙХГҮЙ …..УЛС ДАЯАРАА БАРУУН ГАРЫН ДҮРЭМТЭЙ БОЛОВЧ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БУЙ МАШИНЫ 90% БУРУУ ТАЛДАА ЖОЛООТОЙ……….ЭНЭ БОЛ ГАНЦ Л ЖИШЭЭ ШҮҮ……..
МОНГОЛЧУУДАА МОРИНДОО..
Аажим бууралтын прогресс 2024-10-31 66.181.181.121
1. гар утасны дугаар хоорондоо худалдаад болж л байхад машины дугаар яагаад болохгүй гэж …энэ чинь алсуур даа машины тоо цөөрөөд хэвийн болох дунд хугацааны бууралт үүсэх Математик ! 2. Хятад автобус голцгоож л байсан . Өнөөдөр дэлхийд хятад машин автобус л стандарт байна ш дээ !
Нэргүй 2024-10-31 202.55.188.46
хэдэн ченж гэх баагийнууд боож үхлээ л дээ
иргэн 2024-10-31 202.21.113.146
сингапурт зөвхөн машин унах эрхээ авах гэж 100 мянган доллар төлдөг вм байна. мэдээж нийтийн тээвэр зам тасархай
нэмээд машины үнэ өнпөр татвартай төв бүсдээ бас мөнгө татна
ингэж түгжрэлээ шийджээ
Нэргүй 2024-10-31 139.5.219.209
Синга д чинь Цалин нь хэд бдаг юм хог новшш минь
Нэргүй 2024-10-31 103.57.92.48
монгол эр хүн бүгд морьтой байсан тиймээс машинтай болно
нийслэлийн иргэн 2024-10-31 103.212.118.135
Нямбаатарын тэнэглэл хэзээ дуусч хотын иргэд амар амгалан амьдрах юм бол оо?
иргэн 2024-10-31 45.117.35.46
-40 градус хүрч хүйтэрдэг, автобус хүрэлцээ байхгүй, такси олдохгүй ийм буурай улс байж яаж хүний эрхэнд халдаж байнаа. халуун дулаан орон метротой бүх зам талбай хөгжсөн байвал нэг ондоо. бүх ажлыг төрийн үйлчилгээг 2 ээлжээр ажиллуулвал түгжрэл 2 дахин буурна. өглөө 6-14, 14-22 цаг гэж хувааж ажиллуулмаар байна. тэгээд зүгээр татвар төлбөрөөрөө л зохицуулалдаа хүн хааж боох вээ
Нэргүй 2024-10-31 139.5.219.209
Хохь нь ээ МАНгар намдаа үр хүүхдээсээ илүү хайртай чацганууд. Энэ чинь юу ч биш угаасаа. Доромжлол дарлалын зүгээр үзүүр нь шдээ
Нэргүй 2024-10-31 202.126.91.136
Unen2. MAN-n hurgan darga nariin gai duusah bish.
Нэргүй 2024-10-31 103.212.118.206
Хөдөөний хүн хөдөөний дугаараа ав. Хотын төвөөр явах машинаас татвар ав…, тэгш сондгойгоороо яв…
Нэргүй 2024-10-31 66.181.161.155
1.5 сая км2 нутагтай 3 сая Монголчууд нутагтаа багтдаггүйээ улс болох гэж хөгөө чирч бндаа ккк гадныхан хараад игээд нь хүрч бгаа бхдаа
И 2024-10-31 103.168.34.142
савандаа багтахаа больсон бол илүү хийж болохгүй биздээ. Тэгэхээр хотын дугаар нэмж олгохгүй л байх нь зөв.
зочин 2024-10-31 202.21.119.242
Дарга нарын мөнгө олох хэрэгсэл болж байна.
Зочин 2024-10-31 202.126.89.158
Зөвхөн Хятад машин л унуулах алсын бодлого..
зочин 2024-10-31 43.242.243.202
Ядаж японоос хямд даа Газар ойр
Нэргүй 2024-10-31 202.131.238.26
одоо дүрэм зөрчдөг гаруудад ногдуулах торгуулиа нэмэх хэрэгтэй. Тэгж байж өмбүүнүүд хөдөлгөөний соёл гэдэг юманд сурна бас түгжрэл ч буурна
Нэргүй 2024-10-31 103.212.162.170
Тэртээ тэргүй нийгмийг шаардлагааар хэрэв таг зогсвол ойр зайд явган явах, холд нийтийн унаанд суужил таараа өөрсдөө ард түмэн шийднэ. Харин төр засаг түгжирлийг 3 -с дээш зөрчил гаргасныг 1 жил жолоодох эрхийг хасах, замын татвар ыг өндөр болгох/ бага тойрог,их тойрог …./ оны зааг гаргаж номер олгохгүй болох,….зэрэг хөрөнгө шаардахгүй ажлыг хийвэл түгжирлийн сайд ч хэрэггүй хөрөнгө санхүү ч хэрэггүй дээ яаж ажиллахаар ийм эргүү шийдвэр гаргадаг эргүү дарга нар вэ хэдэн төгрөг яаж унагах вэ л гэ
Зочин 2024-10-31 66.181.185.205
улс орны хөгжил, ард түмний амьдралыг сайжруулж чадахгүй байгаа хүмүүсийг дахин дахин сонгосны чинь гай эндээ, одоо яая гэхэв дээ
Нэргүй 2024-10-31 203.169.48.150
Нийслэлийн тээврийн хэрэглслийн тоо хэтэрсэн биш, нийслэлийн зам, зогсоол нь багадаад байна шүү дээ.
Нэргүй 2024-10-31 202.70.43.104
зөв зөв. хязгаарласан нь дээр. одоо машин нь багтахаа байлаа. хөдөөний дугаартай машинуудад орж ирвэл 20к өдрийн авах хэрэгтэй цаашид улам нэмээд явах хэрэгтэй.
Нэргүй 2024-10-31 121.162.65.96
Мал
Нэргүй 2024-10-31 202.131.236.22
Зөв шийдвэр гаргачихаад зоригтойхон хэрэгжүүлж чадахгүй дүлэгнэсээр байтал машины тоо огцом нэмэгдчихлээ. Тэр янз бүрийн шалгуур энэ тэрээ гэж нялагналгүй шууд зогсоохгүй бол энэ хотын хөдөлгөөн зогслоов Ченжүүдийг бодож шийдвэрээ өөрчилж, бусад нь зам дээрээ түгжирч, цаг бензинээрээ хохироод байж байг уу
Нэргүй 2024-10-31 202.70.44.46
Завханы нэг нөхөр хотод амьдардаг, хөдөө ажилладаг эсэргүүцэж байна гээд л гараад ирлээ. Хэдий болтлоо ингэж эмх замбараагүй амьдрах вэ дээ. Одоо эмх цэгцэндээ орсон нь дээр дээ
Нэргүй 2024-10-31 103.50.206.95
хөөргөдөлтөд автаад үнэтэй дугаар аваад байнуу, битгий авалдаа
1 2024-10-31 202.21.115.165
Hurteh estoigoo hurtej ehelj bn daa, zaashdaach goi goi surprice baigaa kk
Нэргүй 2024-10-31 202.126.90.241
зөв зөв. одоо хөдөөний дугаартай машинд өдрийн 50к ногдуул. машины чэнжүүдийн хүслээр амьдарна гэж байхгүй
Нэргүй 2024-10-31 202.126.90.130
Ер нь бол их зөв шийдвэр… гол нь дараагийн упаа импор ыг нь хориглох хэрэгтэй… татварыг нь нэмэх аргаар